Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Малын бүтээгдэхүүнийг эмчилгээний зориулалтаар хэрэглэж ирсэн өв сангаас

Монгол хүн хий махбодтой учраас хийрхэх, бам чийгтэх, хийрхснээс сэтгэл мэдрэлийн өвчтэй болох зэрэг бусад үндэстэнд байдаггүй олон өвчнийг хонины мах, шөлөөр эмчилдэг. Хамгийн энгийн жишээ бол хүүхдээ төрснөөс хойш гурав хоносны дараа эхэд шөл уулгасан хонины шөлөөр арчиж ариусган, сүүл хөхүүлж өсгөдөг монгол уламжлал нь бараг мартагдаж, гарангуут крантны түүхий усанд угааж, резин хөхүүлж өсгөдөг нь усан махбодтой орос хүний заншлыг хуулсан, монгол ёс заншлаа үгүйсгэсний нэг жишээ бизээ. Хонь усан махбодтой учраас усыг хийжүүлж хэрэглэдэг монгол уламжлал (цайг олон дахин самарч амт оруулдаг шиг)-аар мах, шөл  нь эмийн үүрэгтэй тул эмчилгээний зориулалтын хоолонд хэрэглэвэл илүү зохимжтой гэх мэтчилэн тэмээ, ямаа нь заасан махбодгүй ч гэсэн дээр дурдсан махбодын зохицуулалтын сайн муу талыг дэмжсэн, нөхсөн зэрэг шинжүүдийг агуулж, таван хушуу мал нь хий махбодтой монгол хүнийг тэтгэж, мөнхрүүлэн энэ хорвоогийн хүн төрлөхтөний салшгүй нэгэн хэсэг болон амьдрах нөхцлийг бүрдүүлж байдаг. Жишээлбэл:
1. Нас ахисан эрчүүдэд их тохиолддог өвчний нэг шээс задгайрах, эсвэл чавдаглахад ер нь түрүү булчирхайн өвчинд хонины хорголыг шар тосонд хуураад салтаандаа халуун жин тавина. Эдгэх магадлал маш өндөр. Онол нь халууныг хүйтнээр дарж байгаа юм.
2. Эмэгтэйчүүдийн хөх өвдөх, ялангуяа хөхүүл эхчүүдийн хөхний төрөл бүрийн үрэвсэлд эм ямааны хоргол, шээсийг тосон авч зууран халуунаар нь хөхний өвдсөн хэсэгт жин тавьж боо. Үр дүн нь хоногтоо гарна. Хөхний хорт хавдараас ч хамгаалж чадна.
3. Хийрхсэн, хий зогисуулсан хүнд хонины гол махыг дэлүүнд боогоод битүү шөл уулга. Үүнийг зохиогч миний бие онолын хувьд бодож олоод, практикт туршиж байна.
4. Хэвтэрч байгаа хүний арьс цоорхоос тэмээний дунд чөмөгний чөмөг түрхэж хамгаална гэх мэтээр үргэлжлэлийг тусад нь “малаар эмчилхүй”нэрээр бичив.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats