Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Эцэг малын ороо орохын өмнөх ба дараах зан үйл

Харах, үнэрлэх, амтлах, сонсох, сэтгэх гэсэн мэдрэхүйн таван эрхтнээ зэрэг идэвхтэй ажиллуулж байж л амьдардаг малыг бэлчээрийн мал гэнэ. Агаар, ус, хоол тэжээл, хөдөлгөөн, сэтгэхүйн таван хоол нь дөрвөн улиралаа даган зэрэг өөрчлөгдөж байдаг учраас суурин малаас мах, сүүний чанар эрс ялгаатай, эмчилгээний чанар давамгайлж байдгийг орчин үеийн хүн төрлөхтөн бүрэн ойлгохгүй байна. Эдгээр таван хоолыг зэрэг хэрэглэдэг ч махбодоосоо хамаараад өөрийн махбоддоо тохирох тэжээл илүү зохимжтой байна. Хос онолоор салаа туурайтангууд шороо-усан махбодтой учраас хэвтэж амрахаас гадна, газраас эрчимжиж, ариусаж байдаг. Буур, бух дошдог нь дараагийн ороондоо бэлтгэж, алдагдагдсан эрчимээ нөхөн авдаг байна. Дошиж байгаа газар нь соргог сайхан бэлчээртэй өөрөөр хэлбэл өвс ургамал элбэг, задгай устай, сэрүүн, орчиндоо өндөрлөг, физикийн хэлээр электроны илүүдэлтэй буюу хөнгөн ионы илүүдэлтэй цэгийг олж хэдэн сараар босохгүй хэвтэхийг дошино гэж нэрлэнэ. Бух, ялангуяа сарлагийн бух дошисноор алдсан энергээ нөхөж, хоолоо сойж  бие махбодоо чангаруулахдаа дээр дурдсан таван мэдрэхүйгээс үнэрлэх, сэтгэх мэдрэхүйгээ ажиллуулж, зөвхөн цэвэр хөнгөн агаараар хооллож, хөдөлгөөнөө хасаж, бусад хоолоо багасгаж, ичээний амьтан шиг тарга хүчээ нөөдөг. Зурхайн онолоор тайлбал үхэр шороон махбодтой учраас шороо бусад махбодыг цөмийг шингээдэг тул хийнээс бусад хоолоо газраас авдаг байна.   Сэрүүн газар дошидог нь амьтаны нууц эрхтэн биеийн хэмээс 2 градусаар доогуур байдаг учраас хөргөлтийн төлөвт үрээ хадгалж байгаа байгалийн зогцол бизээ. Эндээс дараах агуу том дүгнэлт гарч байна:
“Амьдралын эх булаг бидний, малын гадна биш дотор талд чинь байдаг”. Энэ нууцыг мэдэрсэн, амьдралд хэрэгжүүлж байдаг улс дэлхийд ганцхан монголчууд билээ. Малын өөрийгөө сойх, дошхийг монголчууд зээлдэн авч морь уяж ухаанаа уралдуулахын тулд уяачид төрж, хүч тамираар хэн нь илүүгээ үзүүлхийн тулд буур шиг шаьж, дэвж, буур бух шиг хоолоо хасч, дотоод эрч хүчээрээ хэн нь илүүтэйг үзэхийн тулд бөхчүүд үүсчээ. Орчин үеийн ойлголтоор дотор биеэ санрын энергээр ариусгаж, махан  ба гэрлэн биеэ дээр дурдсан хоолны дэглэмээр ариусгадаг байна.     Дотор эрхтэнээ хайрлаж, ариг гамтай эдэлдэг уламжлалын нэг нь мацаг барьж эрүүлшдэг монгол зан үйлийг суурингийнхэн одоо л нэг ойлгож, сүр бадруулан ярих болжээ. Уламжлалаа мэдэхгүй манай залуучууд элдэв олон төрлийн бясалгал, шашины урсгалд хөл алдаж, таргаллаа хэмээн махаа хасаж, цагаан будаа, элдэв төрлийн ундаа, гадны савласан “цэвэр“ нэртэй усаар ундаалж, бие, сэтгэхүйн хомсдолд өртөх нь их болжээ.   
 Гэтэл азрага хий-гал махбодтой учраас хэвтэхгүй, мөн адил хоолоо сойж, салхи сөрөн зогсож, сэрүүн агаараар амьсгалж, хурдлан давхиж адуугаа шагай бөөн  аль сайхан бэлчээртэй газар луу  хөөж аваачих боловч өөрөө хоолоо сойж, гэдсээ татаж, биеэ хөнгөрүүлдэг. Адуу хий махбодтой учраас хөгширч үхэхдээ газрын өндрийг барьж, салхи сөрөн өвлийн тэсгэм хүйтэн байсан ч янцгаан явж, босоогоороо үхдэг. Цасан шуурганд адуу азрага нь утасны мод нөмөрлөөд зогсвол азраганы нөмөрт гэх мэтчилэн бие биенийхээ нөмөрт шуурганы уруу шулуун шугам үүсгэн шуурга өнгөртөл зогсоно. Нөмөр олдохгүй бол уруугаа давхил хуваан шуурга намдтал цувна. Адуу битүү туурайтан учраас босоогоор унтахаар заяасан учир уруудаж зогсоно. Адууны сүүл урт, өтгөн байдаг нь салтаагаар хүйтэн болон цасан шуурга нэвтэрч засаагаа хөлдөхөөс хамгаалдаг учир монголчууд адууны сүүлийг тайрхыг цээрлэдэг. Иймд адуугаа тэнгэр муудах үед гэртээ ойртуулж, нөмөр нөөлөгтэй газар, гэрийн салхин талд бэлчээдэг юм.
Хуц, ухна хүний гарын доорх амьтан учраас биеэ дааж амьдарч чадахгүй учир эзний арчилгаагаар амьдрана. 
Бэлчээрийн малын махнаас цэвэр агаарын сэнгэнэсэн, анхилуун үнэр, өөх мах алгалсан, ариун тунгалаг өнгө, нэг ширхэг ч үс хялгас наалддаггүй цэвэр цэмцгэр байхад суурингийн малын мах нялуун, хүнд үнэртэй, ширхэг бүдүүн, үс хялгас наалдамхай, хар хүрэн өнгөтэй, амт муутай байдаг нь сонголтгүй, нэгэн төрлийн тэжээл иддэг, цэвэр агаар, хөдөлгөөн дутсантай холбоотой. Өөрөөр хэлбэл бэлчээрийн мал байгалийн цэвэр ус ууж, ахилуун агаараар амьсгалж, байнгын хөдөлгөөн хийж, идэх өвсөө үнэр, өнгөөр нь сонгож иддэгээр эрс ялгаатай. 


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats