Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Таван хушуу малын махбод

“Зурхайн онолын үндэс нь ялгагдахуй буюу хос хууль” бүтээлдээ адуу хий махбодтой, үхэр шороон махбодтой, хонь усан махбодтой болохыг батласан тул 12 жилд багтаагүй тэмээ бүх махбодыг агуулсан, ямаа агуулаагүй байж таарна. Ямаа зудад хамгийн түрүүнд үхдэг, тэмээ ямарч зудад бараг үхдэггүй эсрэг шинжтэй атал салаа туурайтай, хүйтэн хошуутай, мах сэрүүн учир борц хийхэд тохиромжтой, сүүгээр нь хүүхэд угжахад тохиромжтой, сэжигч  зэрэг ижил шинжтэй учир ихэрлүүлж, тэмээг аливаа эрсдэлд бараг өртдөггүй ядам, чигчий хуруугаар төсөөлсөн болно. Малыг ийнхүү махбодоор ангилах нь малын ашиг шимийг (сүү, мах, арьс үс, яс, ялгадас зэрэг) амьдрал ахуйдаа зүй зохистой ашиглах шинжлэх ухааны танин мэдэхүйн үр дүн болой. Мөн дүрс, дуу, үнэр, амт, мэдрэх таван орон үүсдэг, дуун чанараас огторгуй махбод үүсч, улмаар мэдрэхүйн чанартай нэгдэн “хий” махбодыг, дуу, өнгө, мэдрэхүйн чанарууд нийлж “гал” махбодыг, дуу, өнгө,мэдрэхүй, амт нийлж “усан” махбодыг, дуу, мэдрэхүй, өнгө, амт, үнэрийг нэгтгэж “шороо” махбодыг үүсгэдэг буюу гол шинжээр нь ангилвал огторгуйд дуу, хийд мэдрэхүй, галд өнгө, усанд амт, шороонд үнэр орших тул адууны мах тас хөлддөггүй, хонины мах амттай, түргэн хурших, үхрийн мах бүх шинжийг агуулдаг байнаа.
Таван хушуу малаа махбодоор ялгахын практик ач холбогдолыг ганцхан махаар авч үзье. Хий махбодтой монгол хүнд:
1. Адуу хий махбодтой учраас хий нь хийгээ дэмжиж, мах нь илчлэг, шингэц сайтай учраас өвлийн улиралд дангаар нь чанаж хэрэглэдэг, ялангуйяа нас ахиж ходоодны хоол боловсруулах чадвар муудсан үед бүхэл хоолонд ихэвчлэн хэрэглэнэ. Харин шөлтэй хоолонд төдийлөн таарамж муутай байдаг. Хонь-адуу халуун чанарын махтай боловч хонины мах халуун дээрээ шингэц сайтай, адууны мах хүйтэндээ илүү шингэцтэй. Хийрхсэн ба төрсөн хүнийг түргэн тэнхэрүүлэх зорилгоор хониор, ихэвчлэн эм хониор шинэ шөл уулгадаг заншилтай. Түргэн үйлчилгээтэй учраас шөлөөр даруулж уух эмийг төлгөн хонины шөлөөр даруулж уудаг, эрүүл залуу хүн хонины мах, шөл, чөмөг идэхийг төдийлөн эрхэмлэдэггүй монгол уламжлал нь эмчилгээний шинж нь алдагдаж, дасал болохоос болгоомжилсон хэрэг бизээ.
2. Үхэр шороон махбодтой учир аль ч улиралд ямарч хоолонд тохирно. Өөрөөр хэлбэл ямарч насны хүнд, аль ч улиралд хэрэглэж болно. Дээр дурдсан дөрвөн махбодыг хоёртын системд шилжүүлбэл хийд галыг шороонд усыг шингээх учраас үхэр ус таарвал заавал уудаг буюу усанд цаддаггүй, хаврын шар ус гармагц гэдэслэж, таргалах өнгө зүс ордог байхад адуу хий-гал махбодтой учраас а). хаврын шар ус уунгуут турж, голын ус цэвэршсэн хойно таргалж эхлэнэ. б). Шорооноос цээрлэж босоо унтахаар заяасан. в). Зөвхөн алжаалаа тайлахын тулд зөөлөн газар ихэвчлэн гуравхан хөрвөөгөөд, босонгуутаа шилгээж биеэ ариусгана. Бүдүүн эмнэг адууг сургахдаа эхлээд чөдөр, ногт хазаарт дасгахын тулд чөдөрлөөд сүүлнээс нь татаж, араас нь үргээж дөрвөн хөл дээр нь тэнцүүлж, ойчихгүй болгож, хазаарлан амгайчилж амыг халааж, зарим их догшиний нь толгой дээгүүр нь эр хүний хуучирч муудсан дээл, цамц нөмөргөж орхидог. Эр хүний гэсэн тодотголыг анзаарвал эмнэгийг эрчүүд голдуу сургах учраас өөрийн үнэртээ тасгаж байгаа хэрэг болой. Хэрэв чөдөртөө тэнцэж чадахгүй ардаглаад босч чадахгүй хоновол үхэх тохиолдол ч бий. Үүнийг монголчууд газар дээрхэллээ гэнэ. Энэ нь махбодын нийцээгүйн баталгаа хэмээн тайлж байна. Үүний тулд адууг босоо унтахаар заяажээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats