Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Хонины хот заавал дугуй байдгийн учиг:

Үнэхээр сонин асуулт байгаа биз, маш энгийн мөртлөө, шар бууцан дээр төрснөөрөө гайхуулдаг ахмад сэхээтнүүд байтугай, туршлагатай малчид ч оновчтой хариулж үл чадна. Гурвалжин, дөрвөлжин хэлбэртэй байхгүй нь мэдээж ч гэсэн ядахдаа зууван  ч биш заавал дугуй байдаг учраас хотоо тойроод айлууд нь буучихдаг, хороогоо дугуй барьдаг нь өвлийн улиралд ч хүйтэнд дулаанаа хадгалахын тулд бие биедээ наалдан бөөгнөрч хэвтдэг гэж санахад зуны цагт хонь бөөн хэвтэж байхад ямаа нь хотны захад ялгарч таруу хэвтдэг, хонь бие биеэ мөргөж, хажигладаггүй, хэвтэрээ булаацалддаггүй эвсэг байхад ямаа хэвтрээ булаалцаж, бие биеэ төдийгүй хонийг мөргөж, хажигч тул хонины тавтай амрах нөхцлийг алдагдуулдаг учир ямаа заавал мухар, хонь ямааны тооны харьцаа 5:1 байдагийн үндсэн шалтгааны нэг нь энэ болой. Хонь эвсэг учраас хуцны эвэр угалзан байхад ухнын эвэр сэлмэн байдаг нь бусдыг сэлэмдэн дотроос нь бутрааж тараана. Бог малын энэ шинж монголын төрд ажиглагдаж байдаг. Тухайлбал Чингисийн үед хонь шиг эв эеийг хичээж нэгтгэгдсэн төрт улс байгуулагдсан бол дараа нь ямаа шиг дотроос нь задлаж Манжийн дарлалд орж, сөнөхийн даваан дээр ардын төр мандаж, хонь луугаа адил Орос улстай ах дүү барилдаж нэгдсэн төр үүсч социализм байгуулж байтал мөн ямаа адил дотроос бутарган задлах хүчин гарч ардчилал гэж хашгиран төр задлаж, хонь нь цөөрч, ямаа нь хэт олон болсон нь эдийн засгийн, экологийн, эрүүл мэндийн, идэж уухын, эх орны тусгаар тогтнолын  таван аюулгүй байдлын дархлал ганхаж эхэллээ, хонио өсгөөрөй. Засаг нь харанхуй шуурганд дарагдаж “дэнс дэнс мөнгөөр дэлхийгээ худалдаж”, түмэн олны заяа нь туйлж,  есөн сүвээ архиар угааж, ямааны өөхөөр бөглөж, төр засаг нь  сэтгэлээн үл эзлэх сайд ихэсээр, түмэн олон нь биеэн үл эзлэх эмс охидоор дүүрч, өр, өвчин, өргөл гуравт ээрэгдэж эхлэсэн ч ялгаа нь харийн орны эрхээр биш өөрсдийн харанхуйгаас шалтгаалсан учраас хонио өсгөж, ямаагаа цөөрүүлж чадваас засаг нь нүд орж, түмэн нь гэгээрнэ.     
Ялгагдахуй буюу хос хуулиар хонь өөрөөсөө үргэлж дулаан ялгаруулж байдаг учраас дотроо үргэлж даарч байдаг тул дулаанаа тогтвортой барихын тулд зун ч байсан шагай бөөн хэвтдэг.  Өөрөөр хэлбэл эзлэхүүнээ хадгалахын тулд усны тусал бөөрөнхий байдгийн адил буюу хүн амьтаны толгойн үсний эргүүлэг  нь амь амьдралын оршихуйн үндэс учраас хот дүүрэн хонь, усны нэгэн  дусал буюу үсний нэгэн эргүүлэг  лугаа адил дугуйрч хэвтэхээр байгалиас заяаснаас хот заавал тойрог хэлбэртэй. Иймд хонийг усан махбодтой учраас хонины мах эмчилгээний чанар илүүтэй байдаг нь рашаантай адил гэсэн нууц утгыг илэрхийлнэ. Эцэст нь дүгнэхэд монгол хонин сүрэг монголчуудын үнэгүй эмийн үйлдвэр эсвэл малчин өрх айл бүрийн гэрийн амьд эмийн сан.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats