Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Бэлэг эрхтний ялгаа

Малын бүх эрхтэн хэмжээгээрээ тодорхой тоон харьцаатай байдаг бол засаа нь биеийн том жижгээс хамаарахгүй.
 Хуц, ухнын засаа биендээ томдсон, бухнынаас арай бага, азраганыхаас арай том, буурныхаас гурав дахин том байдаг нь нэн гайхалтай. Энэ нь амьтаны бүх эрхтэн хоорондоо маш нарийн харьцаатай, тухайлбал дотор гадна хоёр талтай, дотогшоо заавал 90 градусаар эвхэгддэг, мөчнүүдийн урт 1,618 харьцаатай байдаг бол ганцхан нууц эрхтэн энэ хуулинд захирагдахгүй, үр удмаа үлдээх үйлсийг байгальтайгаа зохицож амьдрах настай урвуу хамааралтай байхаар заяасан. Жишээлбэл буур урт настайгаас төмс нь бог малынхаас гурав дахин жижигхэн байхад хуц, ухна 3 дахин богино настайгаас засаа нь тийм хэмжээтэй том байна. Эвэр засаагаа даахгүй болохоороо зудад хамгийн түрүү үхдэг гэдгийг амьдралаас малчид андахгүй мэднэ. Ухна хуцнаас богино настай. Эвэр нь том байдаг нь засаатайгаа тэнцүүлж хүндийн төвийг хүйсэн дээр хадгалах зориулалттай, хүндийн төв нь алдагдахаар үхнэ. Богино настай учраас нэг ээлжинд 30-40 хүртэл мал хэлтүүлнэ. Эндээс эр амьтан үр удмаа үлдээхийн төлөө заяасан, үүний тулд өөр хоорондоо тулалдаж аль хүчтэй ялсан нь үр удмаа үлдээдэг байгалийн зохилдлогийг хадгалж, байгалиас заяасан хүч чадалтайг урьдчилан мэдэж үлдээн, хүч чадал султайгий нь засаж эр амьтан үүсгэсэн. Ийхүү монголчууд шинжлэх ухаанчаар зохион байгуулж чадсан учраас таван хушуу мал байгальдаа зохицон амьдарсаар багаач, байгальдаа дасан зохицож амьдрахын тулд тодорхой тоон толгойд захирагдаж байдгийг үл анхаарч, шуналаасаа болоод тооноос хэтэртэл өсгөж, хүн байгаль мал гурвын зохистой харьцаа алдагдах нь олонтоо байдаг. Тухайлбал хонь мянга хүрхээр идэх хонь олдохгүй болдог байна. Их хурлын гишүүд 1000-н адуутайгаараа бие биендээ баярхаж, гишүүн болтлоо морины нуруун дээр гарч үзээгүй байж, морь шинждэг, уядаг хэмээн алдарт уяач, манлай уяач цол хүртэж, сайрхах болжээ. Энэ нь цаад утгаараа малчдын бэлчээрийг хулгай хийж, тэдний цөөн хэдэн малын бэлчээрийг булааж, амьжиргаанаас нь салгаж байгаагаа үл ойлгоно. Мөн нэг төрлийн мал олноор суурьлах нь цөлжилтийн үндэс болдгийг санагтун.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats