Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Таван хушуу малын дуу авиа ердийн ба орооны гэж ялгаатай
Үхэр мөөрч, бух орооны үед урамдан, газар самарч хамаг биеэ шороогоор булдаг, адуу янцгааж, азрага орооны үед газар цавцавч, нуруундээрээ шороо хүргэхгүй, шээс баасы нь үнэрлэж, дэл сүүлээ агсайлгаж, агсарч бага насны азрага бол нас гүйцсэн аврага азраганаас айж санд мэнд өөрийн хураасан адуугаа туугаад арилж өгнө, аврага азраганууд гүүгээ булаалцаж ноцолдож хэн дийлсэн нь гүүгий нь булаах тохиол бий. Тэмээ буйлж, буур орооны үед амандаа тараг бүрж, шилээрээ бохь урсгаж, бөгсөндөө мөс үүрч, хоолойгоороо хүрхэрч, чээж нь дүнгнэж, гэдсээ нуруундаа наалдтал суллаж, шавж дэвдэг, адуутай адил аврага буурууд ноцолдож ингээ булаалцалдана. Бог мал адилхан майлдагч дууны өнгөөрөө ялгаатай, орооны хугацаа адилхан, заар нь адилхан бүх биендээ шингэсэн, үнэрээрээ ялгаатай, орооны үед ухныг бобоолох гэдэг хуцыг . . . гэнэ. Ямааны эвэр биеэ хамгаалах зориулалттай учраас ухна сэлмэн, удамшдаг бол хуцны эвэр биеэ хамгаалах зорилгогүй, зөвхөн орооны үед үр удмаа үлдээхийн тулд хэн нь хүчтэйгээ үзэлцхийн тулд эвэртэй заяасан, бусдыг мөргөж айлгахгүйн тулд нүдээ ороосон эргүүлгэн тогтолцоотой, удамшихгүй. Эр хонины эвэр хуцных шиг ургадаггүй, гэтэл эр ямааны эвэр ухныхтай адил том ургадаг. Азрага, буур гүү, ингээ өмчлөж хураадаг шиг хуц, ухна, бух эмийгээ өмчилж хураахгүй.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats