Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Эцэг малын ба эзний зурхайн жилийн тухай

 Зөвлөхөд гэрийн эзний жилтэй эсвэл ивээл жилтэй өөртэйгөө адил махбодтой эцэг мал тавих нь  илүү тохиромжтой мэт санагдана. Дээрхи тайлган буур 10-р зурагт тохирсон бөхтэй учраас лэгийн хослосон төрлийн усан махбодтой, хойт бөх буруу тийшээ ханан учраас эм ботго илүү төрөх магадлал өндөр хэмээн төсөөлөгдөнө. Дээд талын шавж байгаа аргил буур эерэг буюу хар хүрэн зүстэй, 11-р зургийн урд бөх зөв тийш нугархай, хойт бөх ширээ буюу хосмол ширээ учраас шороон махбодтой, эр төл олонтой байх магадлалтай, шороон махбодод бусад гурван махбод эцсийн эцэст шингэдэг жамтайг сануулахад илүүц биш бизээ. Эзний жилтэй харш жилтэй малаа жил бүр засал хийлгэж байвал илүү зохимжтой эсвэл тийм жилтэй мал сэтэрлэж ч болно.
Малын бэлэг эрхтэнээс бусад эрхтэн нь далд байхад хүнийг шармаан шалдан заяасан, гэтэл хүн бүх эрхтэндээ нэр өгөөд, оноосон нэрээр нь дууддаг атлаа ганцхан эрхтэнээ нэрээр нь нэрлэдэггүй, заавал нууц нэрээр ярьдаг.  Энэ тухай бурхан багшийн сургаалд “ . . . халуун хүйтнээс биеэ, нууцаа халхлахын тулд хувцас өмсдөг. . . Хоол ундыг цэнгэж тамшаалахын тулд бус биеэ тэжээх, бурханы сургаалыг дагахын тулд иддэг” гэжээ. Тэгвэл гэр бүлээ тэжээхийн  тулд хоол унд хэрэглэнэ хэмээн нэмж, хүүхдийг ялангуяа эмэгтэй хүүхдийг хамгийн түрүүнд нууц эрхтнээ хаахаас эхлэн хувцасладаг. Эндээс хүнийг өөртөө дутуу заяасан бие сэтгэхүйгээ нууж байхаар заяасан гэлтэй. Үүний тулд нэрлэхэх, ичих, айх гэдэг зан үйлээрээ амьтдаас ялгагдана. Мал ичих булчирхайгүй учраас ороогоо ормогц өдөр шөнөгүй ажиллахыг буурыг суух, азрагыг гишгэх, бухыг хөөх, хуц, ухныг дагах гэж нэрлэнэ. Гэтэл суурингийнхан цөмийг хүнийг ч секс гэнэ. Ийнхүү ялгаж нэрлэх нь малын биологийн ялгааг илэрхийлхээс гадна хүүхдийг зөв хүмүүжүүлэхэд нэн ач холбогдолтой. Малчны хүүхэд гишгэх, суух, дагах, хөөхийг мэдрэл орсон цагаас харж учир утгыг олох тул эцэг эхтэй чөлөөтэй харилцдаг. Дээрх зурагт шар тайлгыг суулгахын тулд ингийг богжилж хэвтүүлсэн төдийгүй буурын чивний үзүүр хойшоо эргэсэн тахир дэгээ хэлбэртэй байдаг учир ингэний умайг олдоггүй учраас гараар барьж чиглүүлж өгнө, үүнийг буур суулгаж өгөх гэж ярина, төл авхын тулд эзний үүрэг чухал гэдгийг хүүхдээс нь сургадаг энэ ажил говьчуудын хүүхэд залуучуудад илүүтэй оногдоно.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats