Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Нэмнэхийн шинжлэх ухааны үндэслэл

  Тэмээг нэмнэхдээ зоо нуруу, сэрвээ, хондлой зэрэг битүү эм ноостой, харахад даарахааргүй биеийн дээд талыг  нэмнэсэн байх юм. Гэтэл гуя хас, гэдэс гүзээ зэрэг бараг эр байтугай эм ноос ч үгүй биеийн доод талын хойт хэсгийг нэмнээгүй нь гайхмаар байгаа биз. Энэ нь малчдын эцэг эхээс уламжлаж ирсэн далд мэдлэг, мал маллах уламжлалт технологыг  суурин соёл иргэншлийн ямарч өндөр боловсролтой, нарийн мэргэшлийн мэргэжилтэн тайлбарлаж чадахгүй, зөвхөн монгол хашир малчид л тайлна хэмээн санагдаж байна. Өөрийн тайлалыг дор сийрүүлэв. Малын бэлэг эрхтэнээс бусад нь далд байхад хүнийг шармаан шалдан заяасан, гэтэл хүн бүх эрхтэндээ нэр өгөөд, оноосон нэрээр нь дууддаг атлаа ганцхан эрхтэнээ нэрээр нь нэрлэдэггүй, заавал нууц нэрээр ярьдаг.  Энэ тухай бурхан багшийн сургаалд “ . . . халуун хүйтнээс биеэ, нууцаа халхлахын тулд хувцас өмсдөг. . . Хоол ундыг цэнгэж тамшаалахын тулд бус биеэ тэжээх, бурханы сургаалыг дагахын тулд иддэг” гэжээ. Тэгвэл гэр бүлээ тэжээхийн  тулд хоол унд хэрэглэнэ хэмээн нэмж, хүүхэд  төрөхдөө хамгийн түрүүнд нууц эрхтнээ хаахаас хувцаслахыг заяажээ. Эндээс хүнийг өөртөө дутуу заяасан бие сэтгэхүйгээ нууж байхаар заяасан гэлтэй. Үүний тулд нэрлэхэх, ичих, айх гэдэг зан үйлээрээ амьтдаас ялгагдана. Хүний бэлэг эрхтэний өрөөсөн нь нөгөөдөө байгаа учраас нуудаг, түүнийгээ олохын тулд их бүтээл ч хөдөлмөр зарцуулж эр нь хувьчлаж авахаар, эм хувьчлуулахаар заяасан, эр нь үүрдийн ханиа болгохын тулд хүүхдийнхээ хүйсийг тогтоож, эх нь төрүүлнэ.   
Малчдын мал маллах технологоос ажиглахад бод малыг нэмнэхээс, ишиг, хургыг нялх үед нь даарч сүү нь бөөгнөрхөөс хамгаалж гэдсий нь ороохоос томыг нэмнэхгүй, хээлтэй хөгшин ингэ, үнээ, турсан ядарсан бодыг том жижиггүй нэмнэнэ. Гэтэл адууг ямарч тохиолдолд нэмнэхгүй, нялх унагыг ч нэмнэхгүй. Эндээс адуу ямар эрэмгий амьтан болохыг илэрхийлсэн ганц жишээ дурсвал адуу, нохой хоёрын төл согогтой төрөх гэж байдаггүй. Бодвол чонын гөлөг согогтой төрөх гэж байх ёсгүй. Гэтэл хүн, бусад малын төл элдэв согогтой төрөх алийг тэр гэхэв.
Салхи үсэндэх дулааныг үлээчихдэг учраас гадна хэмтэй адил хэмд дулаанаа барихын тулд биеийн нөөц өөх тосыг задлаж дулаан ялгаруудгаас туранхай мал нөөцгүй учраас даарч, дулаанаа хадгалахын тулд биеэ хурааж, бэхцийж зогсдог. Удаан зогсохоор өдрийн идэш дутагдаж улмаар турж эцнэ. Нэмнэвэл дулаанаа хадгалах учир өдрийн идэшээ бүрэн идэх нөхцөл бүрдэнэ. Иймд нэмнээ нимгэн, бараан өнгөтэй байх нь илүү зохимжтой. Нэмнээ үс ноосыг дарж, дотогш нь салхи нэвтрүүлэхгүй байх зорилготой. Нэмнээг зөөлөн даавуун материалаар хийх зохимжтой. Орчин үеийн нейлон болон целлофон уутанцар маягийн материалаар хийхийг эрс татгалз. Агаарын солилцоо байхгүй учраас бүх бие нь хөлөрч, улмаар салхинд цохиулж өвчилнө. Зарим эрдэмтэд дээр дурдсан химийн бүтээгдэхүүнээр нэмнээ хийхийг зөвлөсөн нь туйлын буруу гэдгийг дахин анхааруулая.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats