Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Эцэг мал тавих хүндэтгэлийн ёслол
2011/03/07
“Эцэг малыг сүргийн манлай” гэдэг нь сайн нь сайны, муу нь муугийн манлай гэсэн хоёрчилсан утгатай. “Эцэг мал сүргийн талч” гэдэг нь аливаа ажлыг зөв эхлэвэл гүйцэтгэлийн тэн хагастай тэнцдэгтэй утга нэг буюу эцэг мал эх малаас заавал илүү гэсэн утга илэрхийлж байна. “Сайн хүний үр, сүүт гүүний унага” ч гэдэг. Бас сайн гүүтэй байж, сайн адуутай болдог зэрэг сургаалуудаасдэлгэрэнгүй
Эцэг малын ороо орохын өмнөх ба дараах зан үйл
2011/03/07
Харах, үнэрлэх, амтлах, сонсох, сэтгэх гэсэн мэдрэхүйн таван эрхтнээ зэрэг идэвхтэй ажиллуулж байж л амьдардаг малыг бэлчээрийн мал гэнэ. Агаар, ус, хоол тэжээл, хөдөлгөөн, сэтгэхүйн таван хоол нь дөрвөн улиралаа даган зэрэг өөрчлөгдөж байдаг учраас суурин малаас мах, сүүний чанар эрс ялгаатай, эмчилгээний чанар давамгайлж байдгийг орчин үеийн хүн төрлөхтөн бүрэн ойлгохгүй байна.дэлгэрэнгүй
Таван хушуу малын махбод
2011/03/07
Малыг ийнхүү махбодоор ангилах нь малын ашиг шимийг (сүү, мах, арьс үс, яс, ялгадас зэрэг) амьдрал ахуйдаа зүй зохистой ашиглах шинжлэх ухааны танин мэдэхүйн үр дүн болой. Мөн дүрс, дуу, үнэр, амт, мэдрэх таван орон үүсдэг, дуун чанараас огторгуй махбод үүсч, улмаар мэдрэхүйн чанартай нэгдэн “хий” махбодыг, дуу, өнгө, мэдрэхүйн чанарууд нийлж “гал” махбодыг, дуу, өнгө,мэдрэхүй, амт нийлж “усан” махбодыг, дуу, мэдрэхүй, өнгө, амт, үнэрийг нэгтгэж “шороо” махбодыг үүсгэдэг буюу гол шинжээр нь ангилвал огторгуйд дуу, хийд мэдрэхүй, галд өнгө, усанд амт, шороонд үнэр орших тул адууны мах тас хөлддөггүй, хонины мах амттай, түргэн хурших, үхрийн мах бүх шинжийг агуулдаг байнаа.дэлгэрэнгүй
Хэнз, тахлай төл
2011/03/07
Бог малын нэг онцлог: нэг хотонд хэд хэдэн хуц, ухна зэрэг байж болдог, бог мал нэг л хээлтүүлгэнд гарсан бол бусад нь дахин дагах гэж байхгүй. Энэ шинж буханд байдаг. Гэтэл азрага гүүг хувьчилж авдаг учраас шинээр гүү хураалгавал  азарганд гарсан ч дахин гишгэж хээл нь томроогүй байвал унага хаяж сувайрна.дэлгэрэнгүй
Хонины хот заавал дугуй байдгийн учиг:
2011/03/07
Үнэхээр сонин асуулт байгаа биз, маш энгийн мөртлөө, шар бууцан дээр төрснөөрөө гайхуулдаг ахмад сэхээтнүүд байтугай, туршлагатай малчид ч оновчтой хариулж үл чадна. Гурвалжин, дөрвөлжин хэлбэртэй байхгүй нь мэдээж ч гэсэн ядахдаа зууван  ч биш заавал дугуй байдаг учраас хотоо тойроод айлууд нь буучихдаг, хороогоо дугуй барьдаг нь өвлийн улиралд ч хүйтэнд дулаанаа хадгалахын тулд бие биедээ наалдан бөөгнөрч хэвтдэгдэлгэрэнгүй
Бог бод мал хэмээн нэрлэдгийн учир
2011/03/07
Таван хушуу малаа хөлийн урт богиноор нь бог, бодоор ангилдаг нь маллах арга технологоос урган гарсан байна. Бодыг ухаанаар, богыг дагаж малладаг нь таван төрлийн малыг нэгэн зэрэг өдөр шөнө гүй маллаж өсгөнө гэдэг суурин соёл иргэншилтэй хүний ой ухаанд үл багтана. Гэтэл малчид нэг нь нөгөөгөөс эрс тэс ялгагдах  шинжийг мэдрээд халуун хошуут хонийг хүйтэн хошуут ямаатай хослуулж малладаг. Орой (харуй бүрий ) болохоор үхэр, ямаа гэрлүүгээ эргэдэг бол хонь цаашаа явна.
дэлгэрэнгүй
Бэлэг эрхтний ялгаа
2011/03/07
Малын бүх эрхтэн хэмжээгээрээ тодорхой тоон харьцаатай байдаг бол засаа нь биеийн том жижгээс хамаарахгүй.дэлгэрэнгүй
Таван хушуу малын дуу авиа ердийн ба орооны гэж ялгаатай
2011/03/06
Үхэр мөөрч, бух орооны үед урамдан, газар самарч хамаг биеэ шороогоор булдаг, адуу янцгааж, азрага орооны үед газар цавцавч, нуруундээрээ шороо хүргэхгүй, шээс баасы нь үнэрлэж, дэл сүүлээ агсайлгаж, агсарч бага насны азрага бол нас гүйцсэн аврага азраганаас айж санд мэнд өөрийн хураасан адуугаа туугаад арилж өгнө, аврага азраганууд гүүгээ булаалцаж ноцолдож хэн дийлсэн нь гүүгий нь булаах тохиол бий.дэлгэрэнгүй
Эцэг малын ба эзний зурхайн жилийн тухай
2011/03/06
Зөвлөхөд гэрийн эзний жилтэй эсвэл ивээл жилтэй өөртэйгөө адил махбодтой эцэг мал тавих нь  илүү тохиромжтой.дэлгэрэнгүй
Нэмнэхийн шинжлэх ухааны үндэслэл
2011/03/06
Тэмээг нэмнэхдээ зоо нуруу, сэрвээ, хондлой зэрэг битүү эм ноостой, харахад даарахааргүй биеийн дээд талыг  нэмнэсэн байх юм. Гэтэл гуя хас, гэдэс гүзээ зэрэг бараг эр байтугай эм ноос ч үгүй биеийн доод талын хойт хэсгийг нэмнээгүй нь гайхмаар байгаа биз.дэлгэрэнгүй
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats