Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Гэр бүлийн сүлд

Эрдэм ерөөлт эцэг улсын эрдэнэ
Эвсүүлэгч мэргэн эхнэр гэрийн эрдэнэ
Элбэрэлт ахиад  охид, хөвгүүд үүрдийн эрдэнэ

Гэр бүлийн сүлдний араг ясыг алтан огтлолын тэгш өнцөгт' байхаар төсөөлвөл хоёр хажуу тал нь эцэг зургаагийн тоо, эх есийн тоо тэврэн өөд өөдөөсөө харж зогсож байгаагаар, дээд, доод тал нь тэнгэр газар байхаар дүрслэв. Дунд нь гэр бүлийн дотоод өнөө ба ирээдүйн хувь тавилан, амьдралын жамыг тэгш, нээлттэй байхаар сэтгэж, санамсаргүйгээр дүүрэн хорвоод санамсаргүйгээр гэр бүл үүсдэггүй, хоёр биеэ дурлал хэмээх хэмжүүрээр хэмжиж, шалгаж байж зохиодгыг тоогоор илэрхийлбэл : 
Аравтын тооллын системээр 1-ээс 10 хүртлэх тоогоор төөргийг төсөөлвөл амьдрал гурвын тооноос эхлэх учраас (3+3+3=3*3=9 буюу гурав дахин хувилсан ч 3 хэвээр байгаа учир ясан төрөлтэй) есийг эр хүйс гэвэл (3+3=6=3*2;  буюу зургаа нь 3-ыг хэвтээ тэнхлэгээр, есийг босоо тэнхлэгээр тус тус 1800-аар эргүүлж үүссэн, үгээр хэлбэл шууд төрлөө өөрчлөж байгаа учир махан төрөлтөй) зургаагийн тоогоор эм хүйсийг төлөөлүүлэв. Эндээс эр хүн алсын мэргэн, эм хүн ойрдоо мэргэн учраас энэ хоёрын тэнцэл дээр гэр бүл оршин тогтох тул гэр бүлийн төөрөг нь 6*9=54*2=108 хэмээх хамгийн бэлэгдэлтэй тоогоор, тооны дараалал нь өртөнц өөрөө нар зөв мөнхөд эргэх хөдөлгөөн хийж байдагыг төлөөлж эр, эм хоёр загасыг соливцуулан зурсан эсвэл 6, 9-ын хоёр дүрсийг нийлбэл 8-ын тоо гарах тул гэр бүлийн бүх төөрөг тэгш байх бэлэгдэлийг өгүүлсэн гэх мэт. Дээр нь гэр бүлийн залгамж чанар, аз жаргалыг гурван ихэр хүүхдээр, хүн өөрөө газар тэнгэрийн аль алинаас хишиг хүртэж амьдаран, газартаа  шингэдгийг өндөр хүчдэлийн газартуулагаар тус тус хүмүүний оршихуйн төөргийг зурав.
69 хэмээх тооны тайлал:
1, Хос хуулиар хорвоо эр эмийн хослол учраас тэгш тоо эм, сондгой тоо эр хүйстэнг төлөөлбөл логик сэтгэлгээгээр эхийн алтан савыг агуулсан бөгс нь эрдэнэ учраас зургаагаар, эрийн толгой агуулсан чээж нь эрдэнэ учраас есөөр орлуулав. Тэгвэл эхнэр нөхөр хоёр уулзаад зогсож байгаа бол 96-гаар төлөөлүүлж болохгүй юу?, хааш нь ч эргүүлсэн адилхан 96 л байгаа биздээ ?- болохгүй. 69 нь дотоод сэтгэлгээгээрээ нэгдэж, хааш нь ч эргүүлсэн салахгүй буюу эргэх тутам төвд тэмүүлэх хүчээр барьцалдаж байхад 96 нь хэзээд ч салж байгаагаар буюу төвөөс зугтах хүчээр бие биеэсээ зугтаж байгаагаар төсөөлөгдөнө. Эндээс 69 сайн тоо, 96 муу тоо болох нь сайн муугийн хослол л хорвоо ертөнц гэдгийг батлана.
2, 69-ийг хааш нь ч эргүүлсэн 69 байгаа нь хүйс солигддогүйг нотлох төдийгүй,  эргүүлгэн тогтолцоогоор дэлхий тэнхлэгээ тойрон эргэж байгаагаар төсөөлөв.
3. Хүний бие баруун, зүүн хоёр талаас бүрддэгтэй зүйрлэвэл баруун тал эр, зүүн нь эм, энэ логикоор зүүн гарыг даган манлайлж бөх гардаг нь ийм учиртай.
Сүлдэнд гэр бүлийн цөм эцэг эх хэмээн сэтгэж, нөхөр эхээс төрсөн, эхнэр эцгээс төрсөн(далд утгаар), сүлдний баруун тал эцгийн, зүүн нь эхийн тал, хүүхдээсээ эцэг эхийн алинч ирээдүйгээ харж, инээж, намайг илүүтэй дуурайсан хэмээн булаацалдаж, хөөрөлдөж байгаагаар дүрслэв. 
Дээр батласнаар эцэг эхийн вектор ялгавар хүүхэд гэдгийг тоогоор илэрхийлж  3+4=5 гэж бичсэн нь эцэг эх ч эцэг эхээс төрсөн, мөнхийн тасралтгүй үргэлжилдэг үйл явц учраас ертөнцийн оршин тогтнохын онолын үндэслэлийг хамгийн оновчтой, товч тодорхой өгүүлсэн болно.
Энэхүү гэр бүлийн сүлдний загвар нь овгийн бичиг хөтлөдөг уламжлалаа сэргээж байгаа эрин үед ургийн бичгээ хөтлөх дэвтрийн нүүрэн дээр тавих   зорилгоор бүтээсэн болно. Энэ загварыг ашиглах талаар дараах сурвалжаас харж болно.
Тайлбар: Алтан огтлолын тэгш өнцөгтийг байгуулахдаа с-талыг а/в=а/с=1,618 байхаар хоёр хэрчимд хуваагдаж байгаа уртыг сонгоно.




Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats