Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Нүүдлийн ба суурин соёл иргэншил үүссэний онолын үндэслэл
2011/02/28
Ерөнхий тохиолдолд хүн төрлөхтөнг язгуурын хоёртын хосод шилжүүлбэл газар-ус шүтсэн, хий-гал шүтсэн хоёр ангилалд хуваагдана.
 Бүр тодорхойгоор хэлбэл хүн төрлөхтөн анх үүсэхдээ дөрвөн төрлийн махбодтой дөрвөн үндэстэн зэрэг үүсч, амьдарч аж төрөхдөө хос хуулиар суурин ба нүүдлийн хоёр соёл иргэншил тогтсон байна. Хос гэдэг нь нэг нь үгүй бол нөгөө нь оршихгүй гэсэн утга агуулах тул энэ хоёр иргэншил нэг юмны хоёр тал болохоос өөр юу ч биш гэдгийг батлаж байна.дэлгэрэнгүй
Жартын тооллын системийг Монголчууд зохиосон тухай таамаглал
2011/02/28
рван хоёр жилийн нэрийг өгөхдөө дан сүүн тэжээлтэн амьтаны төрлөөр арван жилийн нэрийг нэрлэсэн атлаа хоёрхон жилд тусгай нэр өгчээ. Адуу гэлгүй морь гэж нэрлэсэн нь монгол хүн-морь хоёр хүйн холбоотой учраас 1. 12 жилд хүнийг оруулахын тулд монгол хүн гэхийн оронд морь гэж нэрлэсэн байна. 2. 12 жилийг эр эмээр ялгахын тулд  эр жил гэдгийг мориор эхлэсэн байна. 3 Монголчууд тэнгэр язгууртай буюу хийбодоо төлөөлүүлж тэнгэрийн амьтан “луу” гэж нэрлэжээ. Энэ хоёр сонголтоос арван хоёр жил нь жартын тооллын нэгж учраас энэ тооллын систем, түүнийг дагаад цагаан зурхайг Монголчууд зохиосон гэсэн таамаглал дэвшүүлж байна.  
дэлгэрэнгүй
Зурхайн онолын үндэс нь ялгагдахуй буюу хос хууль
2011/02/28
 Амьдралын дөрвөн үндэс ус, агаар, шороо, гал  нь тоогоор  бол хоёртын хоёр хос, дөрөвтийн нэг хос маш энгийн мэт санагдавч цаад гүн утгыг ухвал хамгийн нарийн тухайлбал, бие биеэс ялгагдах шинжийн нэг нь  ус өндрөөс нам руу урсдаг, өвс ургамал эгц дээш ургадаг, амьтан бүхэн босоо байдаг учраас шороог эгц, гал өөдөөгөө асдаг, хий-юунд ч шингэх боловч хөндлөн чиглэлд илүүтэй тархдаг онцлогуудыг ашиглаж хүн, байгалийн үзэгдлүүдийн хоорондын шүтэлцээг тодорхойлдог аргын нэг нь зурхай билээ.дэлгэрэнгүй
Ялгагдахуй буюу хос хуулиар ертөнцийг тольдвол :
2011/02/28
Нар ба сар, од ба тэнгэрийн эрхэс, тэнгэр ба газар цөм нийлээд нэг макро цогцос бол түүн дотроос тэнгэр ба газрын завсарт салхи ба бороо, салхи ба шуурга, аянга ба бороо, уул ба ус, ус ба агаар, араатан ба жигүүртэн, хөрс ба ургамал, хүн ба сармагчин, зэрлэг ба тэжээмэл амьтад цөм нэг цогцосыг бүрдүүлж байдаг. Эд бүгд нэг цогцос учраас бие биедээ чөлөөтэй шингэж, нэгийг үхүүлж, нөгөөг төрүүлж, бие биеэ нөхөж, тэтгэж, устгаж байж л мөнхөд тэнцвэртэй оршиж байдаг.дэлгэрэнгүй
Ялгагдахуй буюу хос хууль
2011/02/28
Хорвоо, ертөнцийн юмс үзэгдэл заавал хос бөгөөд ялгаатай байж мөнхөд оршдог зүй тогтолыг “Ялгагдахуй буюу хос хууль” хэмээн нэрлэв. Энэ хуулинд байгаль нийгмийн бүх хуулиуд багтана. Энэ онол дээр тулгуурлан ,,Цахилгаан хэлхээний онол, ялгагдахуй буюу хос хууль ,, нэртэй дээд сургуулийн сурах бичиг зохиож, онолоо батласан болно.
дэлгэрэнгүй
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats