Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Эрдэмтэн мэргэд, багш, шавь нарын сэтгэлийн үг

               Х. Сүхбаатартаа!
Газар дээр төрсөн хүн байна
Галдээр буцалсан “дөл” байна
Тэнгэрт тулсан эр байна
Тэнэгийг мундсан ухаан байна
              Багш Т. Цэдэв    1994.12.13 (Баасан)
              Багшдаа!
Угаасаа бол Тоо-Физикч Сүхбаатар
Одоо бол ТОЭ-ийн Сүхбаатар
Түмэн шавь нартаа Эрчим хүчний Мунабаатар
Төрсөн нутаг нь Сүхбаатарын Сүхбаатар
             1987 оны төгсөгч шавь Г. Бэхбат
             Багш та
Ялгагдахуй буюу хос хуулиараа удирдана Багш та
Гэр бүлийн математик загварчлалаараа хөтлөнө Багш та
Малдаа хөтлөгдөж, малынхаа хэлээр сударчилна Багшаа!!!
Энэ өдрийн ерөөл бат орших болтугай
Эрдмийн охь нээлт нь ариун байх болтугай
Эрдэмтэн багш, шавь инженерүүдийн оюун цэлмэг байх болтугай
Эхнэр хүүхдийнхээ хайранд эрдэнэ сувд шигтгэн жаргах болтугай.
            2009,01,24.  Б. Онх, Б. Дудаарий
Махнаас гараагүй “махчин” хэвээрээ атлаа мал аж ахуйг гадуурхдаг одоо цагийн “хэтийдсэн  улс төрчдөд” мэдүүштэй зүйлийг доктор, профессор Х. Сүхбаатаргуай ярьсныг “Монголын мэдээ” сониноос авч энд нийтэлж байна.
Л. Түдэв  2008.07.10, Дал сонин.
ШУТИС-ийн профессор Х. Сүхбаатар багш гэр бүлийн математик загварыг хоёр жилийн өмнө бодсон. Эндээс маш сонирхолтой үр дүн гарсан байдаг. Хүний эцэг эхээс өвлөж авч болох гений дээд хэмжээ нь 41 хүртэл хувь гэж. Энэ хүртэл хувийг л эцэг эхээс өвлөж авах юм. Энэ бол гайхамшигтай нээлт. Хүн гэдэг ойлголтын чухам хэдэн хувийг нь гени, эс эзлээд байна вэ гэдгийг математик тооцоогоор хэллээ гэсэн үг хэмээн Техникийн шинжлэх ухааны доктор Г. Лхагваа өөрийн “Хүн аль болох бага хооллох хэрэгтэй”, “Бид энергиэ хөгжүүлж байж ухамсарын дээд хэлбэрт шилжинэ” зэрэг бүтээлдээ бичиж тэмдэглэсэн.
 “Бэлчээрийн мал аж ахуйн зарим асуудал” бүтээлд . . . Бидний эхэс дээдэс нь ази тивийн төв дэх энэ уудам газар нутгийг Монгол улс гэдэг нэрээр авч үлдлээ. Тэдний амьдралын эх сурвалж нь бэлчээрийн мал аж ахуй хийгээд өөрөөр амьдрах боломжгүй байлаа. “Мал байвал монгол байна. Малгүй бол монгол үгүй” гэж доктор профессор Х. Сүхбаатар бичжээ хэмээн цохон дурдсан байдаг.
Монгол улсын өсөн хөлт цагаан тугийн хөлийг хүлэгээр солих шинжлэх ухааны үндэслэлийн тухай Монгол улсын ерөнхийлөгчид “үнэн” болон өнөөдөр сонинуудад хэвлүүлэн хүргэснээр есөн хөл гэдгийг хасаж, есөн цагаан туг хэмээн ярьж бичдэг болгов.
Монгол улсын ерөнхийлөгчийн дэргэдэх эрдэмтэн мэргэжилтнүүдийн эдийн засгийн зөвлөлийн гишүүн. 
ШУТИС-ийн хүндэт профессор, доктор, профессор  Хүрэлийн Сүхбаатар бол Монгол улсад Политехникийн дээд сургуулийн суурийг тавилцсан, Эрчим хүчний сургуулийг гардан байгуулалцсан, цахилгааны салбар, тэнхимийг үндэслэн байгуулагч, монголд техникийн мэргэжилтэй дээд боловсролтой анхны мэргэлжилтэн болж бэлтгэгдсэн, анхны дээд боловсролтой техникийн боловсон хүчин бэлтгэхэд багшилсан анхны багш, Политехникийн дээд сургуульд аж ахуйн гэрээт эрдэм шинжилгээний ажлыг санаачлагчдын нэг гээд тоолбол олон талын анхдагч эрдэмтэн-багш хэмээн түүний хөдөлмөрийн алдрыг тэмдэглэхдээ шавь нар бичиж тэмдэглэсэн билээ.
Оролдлого сайт оройд хүрдэг” нүүдэлчдийн сургаалаар  удирдлагын ухаанаар жигүүрлэн, эрдмийн цол зэрэг, алдар хүндийг бусдаас түрүүлэн хүртэж амжилтанд хүрсэн, хөдөлмөрийн баатаруудын өлгий Булган нутгийн хүү Монгол улсын гавъяат багш, доктор, профессор, ТИС-ийг ШУТИС болгож нэг шат ахиулсан, Монгол улсын боловсролын системд “хувьсгал” хийж нэрээ 

мөнхөлсөн ректор Д. Бадарч ахмад үеэ хүндэтгэн, бүтээлийг нь цуврал болгон хэвлүүлж, хойч үедээ үлдээх буянтай үйлс нь надад оногдож, оролдлого муут ормондоо үлдсэн ч 33-р ботийг амлан авч үлгэр домгийн 33 шарга мориор хөлөглөж, 33*3 буюу 99 тэнгэрт ялгагдахуй буюу хос хуулиараа жигүүрлэн дүүлж, гэр бүлийн онолоороо ертөнцийг уургалж, таван эрдэнэ мал сүргээ дэлхийн наймдах амьтай гайхамшигаар тодруулан, ХХ1-р зуунаас хүн төрлөхтөн нүүдлийн ба суурин хоёр соёл иргэншлийн алтан дундаж дээр хөгжиж эхлэнэ хэмээн бичсэн бүтээлээ хэвлүүлэн гаргасандаа амьдын жаргалаа эдэллээ.  Зурагт ректор Д. Бадарч миний хөдөлмөрийн алдрыг тэмдэглэж буй эрдмийн хурал дээр магтаалын үг айлдаж, дэлхийн соёлын үнэт өвийн нэг дэлхийн толь бичиг “ world dictionary”-ийн хоёр ботийг бэлэглэж буй фото зураг.
Төрийн шагналт, шинжлэх ухааны доктор, профессор, Нүүдэлчдийн үүсвэр Алтай нутгийн хүү Дарийн Содномдорж хөдөлмөрийн баатарууд, ажил хөдөлмөрөөр хушуучлагчдын туршлагыг олон түмэнд хүргэх, бусдыг уриалан дуудахын тулд “хөдөлмөрийн алдрыг тэмдэглэх” нэрийн дор хамт олноороо тэмдэглэж, сэтгэхүйн урам хайрлаж, улам ихийг бүтээх зориг эрмэлзлэлд уриалан дууддаг туршлагыг анх удаа боловсролын хүрээлэлд тэх тусмаа тус сургуульд, сургууль дотроо миний алдрыг гурван удаа тэмдэглэж, над нас буян хайрлаж, хийж бүтээхийн жаргалыг авчирсан танд гэр бүлээрээ баярлаж явдагаа дурсамжийн номоор дамжуулан илэрхийлж байгаадаа сэтгэл хангалуун, таатай байна. Шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулсан гавъяатан төдийгүй хамт ажиллаж буй багш, оюутан, найз нөхөддөө “Мартаж болшгүй ачтан, хүний төлөө төрсөн хүн” гэж хүндэтгэж, манай эрдэмтэд бүтээлийн  33 шаргын зүрхэн дээр тамгалсан билээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats