Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Таамаглал шинжлэх ухааныг хөгжүүлэх анхны алхам
Хүний амьдралд гашуун юм их тохиолдоно шүү түүнийг бие, сэтгэхүйн тэвчээрээр л давдаг юмаа даа гэж бодогдоно. Их, дээд сургуулийн багш нар сургаж хүмүүжүүлэхийн зэрэгцээгээр эрдэм шинжилгээний ажил хийж, улс нийгэмдээ хувь нэмрээ оруулах ёстой. Тэхээр миний судалгааны ажлын гол үр дүн таамаглал дэвшүүлж түүнийг математикийн ухаанаар батлахад оршиж байснаас таамаглалын тухай хэдэн үг хэлхэе.
Таамаглал шинжлэх ухааныг хөгжүүлэх анхны алхам
ХХ1-р зууны гараанд цэвэр монголоор сэтгэдэг гэгээнтэн, билиг оюуны мянган үеийн баатараар тодорсон Л. Түдэвийн тодорхойлсныг хосын онолоор тайлбал: нэг талаас шинжлэх ухааны хэлээр таамаглал нь нээж олох хөшүүрэг, ирээдүйг таних дуран, урагш нь дуудах уриа, нөгөө таамаглагчийн талаасаа өнөөдрийн солиорол, маргаашийн ухаарал, нөгөөдрийн бахархал, хамтран зүтгэгчдийн талаасаа таамаглагчийг эхэндээ элэг доог болгож, дунд нь хэлмэгдүүлэн гээж, эцэст нь цагаатгадаг хэмээн бичсэн нь яасан үнэн болохыг өөрийн биеэрээ амссан ба амсаж байгаагийн хувьд таамаглагчдын сонорт хүч нэмэгдүүлэн хүргэж байнаа. 
Эндээс таамаглал тавьсан зорилтыг шийдэх  анхны алхам, таамаглалаа батлавал хоёрдох алхам, энэ үед таамаглал онол болж хувирна. Гуравдах алхам нь онол буюу хөгжлийн зүй тогтолыг олон түмэн хүлээн зөвшөөрвөл хууль болоод амьдралд хэрэгжиж, үр ашгаа өгнө.
Таамаглал нь ямар нэг юмыг шинжих, сонижих, эсвэл харьцуулах, жиших, өөрийн мэдэж байгаа мэдлэгээ цааш баяжуулан үргэлжлүүлэн бодож сэтгэх замаар шинэ санаа, шинэ бүтээл, онол дэвшүүлдэг. Ихэнхдээ таамаглагчид дээр дурдсан хэлмэгдэлд ордог. Цагаатгагдах хугацаа өөрийн насанд ч багтахгүй байх тохиолдол олонтой. Цагаатгагдах хугацаа хир урт байхын шалтгаан нь: 1. Таамаглагч бусдаасаа нэг толгойгоор, зарим нь хэд хэдэн толгойгоор илүү холыг харсан буюу гуравдах далд мэлмий нь нээгдсэн байвал. 2. Эцэг эх, хүүхэд гурвын хүйн холбоо нь тэгш өнцөгт гурвалжинд захирагдаж, хүүхэд эцэг эхийн хувилбар учраас хуучин тэнэгийн оронд шинэ тэнэг, хуучин ухаантны оронд шинэ ухаантан төрдөг учраас гашуун сургамж амсаагүй, урьдын түүхийг судлаагүй шинэхэн тэнэгийн олонхийн эгнээ нөгөөх таамаглалыг ад үзэх өвчний халдвар удамшаад тархинд шингэсэн байдаг учраас таамаглалыг тайлах чадваргүй байдаг. Тэхдээ хэзээ нэг цагт уг таамаглалын зөв бурууг тайлсан гэгээнтэн төрж, таамаглал таамаглагч хоюул цагаатгагдаж, таамаглал нь онол эсвэл хууль болж хүнд тусаа өгнө, таамаглагчийн бие үгүй ч сүнс нь аз жаргалыг амсаж жаргадаг нь ертөнцийн жам юм. Тийм учраас таамаглал дэвшүүлцэгээ, түүнийхээ төлөө амь амьдралаа зориулцагаа, тэгж чадвал хүн болж төрсөн гавъяа тэр болноо гэж эхнэр, хүүхдээ, шавь нараа сургаж, заадаг хичээлийнхээ сурах бичгийг “Цахилгаан хэлхээний онол, ялгагдахуй буюу хос хууль” нэртэйгээр хоёр хүүхэдтэйгээ хамтран, редакторгүй бичиж, одоо хоёрдох хэвлэл нь олны хүртээл болоод байна. Энэ туршлагыг шавь нартаа дэлгэрүүлж гэр бүлээрээ ном бичих хөдөлгөөнд уриалан дуудсан эцэг гэж онгирох, хүн болж төрсний гавъяа нь хүнд тустай жаахан ч гэсэн юм бүтээж үлдээх ёстой, бидний амьдарч байгаа энэ нийгэмд хүн ганцаараа зүтгээд юу ч бүтээж чадахгүй, тийм учраас гэр бүлээрээ нэг мэргэжил эзэмшиж, хамтарч байж л бүтээнэ гэж эхнэр хүүхдээ цахилгааны инженерийн мэргэжил эзэмшүүлж цөм мэргэжлээрээ ажиллаж байна. Амьдрал сонин юм, хүргэцүүл цахилгааны инженер, тэдний эцэг эх цахилгааны инженерүүд, том хүргэний эцэг Нансал “Монголд хүчний трансформаторыг засдаг цорын ганц алтан гартан байх, Том охин Мөнхжаргал “Хүний төв нервийн системтэй цахилгаан системийг дүйцүүлж” эрдмийн цол хамгаалсан, анхны монголч эрдэмтэн, надтай хүж барилцсан дүү М. Цэрэнбат нь цахилгааны инженер-дарга байх, Бидэн цахилгаанчид энэ мэргэжлээ ашиглаж бичсэн номоо, малаасаа цахилгаан эрчимхүчийг гарган авах онолын үндэслэлийг бичиж төгсгөв. Энэ  бүгдийгээ “Тоо-Физикийн багш” мэргэжилээсээ “Цахилгаан физик”-ийг өмчлөн авч, монгол ухаанаар “СЭТЭРЛЭСНИЙ ГАВЪЯА” хэмээн сайрхдагаа үнэнд ойртуулахын тулд “Монгол малын шинжийн судар” эсээ  номыг бичцэгээв. Эхнэр маань нь гэр бүлийн хүмүүжил сайтай, эцэг эх нь удам сайтай, ажилсаг, нутагтаа өндөр нэр хүндтэй, баян чинээлэг айл, хоюул малч, хоюул дуучин, эцэг нь уртын дуу сайхан дуулна, морь их уяна, морь танина, түүх судар, амьдрах ухааны сургаал их айлдана, тэднээс Би ажил, амьдралын чамгүй юм сурсандаа энэхүү судрыг бичих нөхцөл бүрдсэн юм. Адгийн тэнэг эхнэрээ магтдаг болохоор ухаантай тэнэг болохын тулд эхлээд эгчий нь магтая. Эгч нь хэн бэ? гээч оюутан үедээ Долингорын Цэрэнгээр, төгссөн хойноо  Лодой-Дамбын “Итгэж болно” жүжгийн зоотехникч Дуламсүрэнгээр эхлэж, “Гарын таван хурууны” Сүрэнгээр алдаршиж, Эзэнгүй айлын Цэнд буюу “Бүдүүн” эмээгээр Монголын ард түмний танил болсон Ардын жүжигчин Жагдамбын Лхамхүү . . .  тэхээр цааш нь Би юу ярих билээ дээ. Ийнхүү гэр бүлээрээ хамтран бичсэн “Монгол малын шинжийн судар” номын зөвлөгчөөр эхнэрээ сонгосон учир энэ болой.
Эцэст нь дүгнэхэд бидний гарвалзүй малчин заяат, нүүдлийн соёл иргэншлийн үр шим суурин соёл иргэншлийн буянаар  тодорсон бололтой.
Охиныхоо найран дээр хэлсэн үгнээс . . .  Өндөр тэнгэр эцгүүдийн ачаар, өргөн дэлхий эхүүдийн ивээлээр нарт ертөнцөд хүн болж төрж, алтан дэлхийн хөрсөн дээр гишгэж, үнэрээрээ, мөрөөрөө хүн болсноо ертөнцөд бүртгүүлж, хүн төрлөхтний 70 гаруй хувийг эзлэж байгаа хөх толботонгуудын бүлийг нэмж, эцэг эхийнхээ нэрийг мөнхлөж, удам угсааг залгамжилж, ачы нь хариулах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ эцэг эх ах дүү төрөл төрөгсөд анд нөхөд, багш нарынхаа өмнө ёслол төгөлдөр хүлээн авч байгаад энд хуран цугласан бүх хүмүүсийн өмнөөс баяр хүргэж байна. 
Бэрийн бэрх тогоон дээр, хүргэний бэрх уяан дээр байдгийг сургамжилж, Аавын хүү нэртэй, ээжийн охин зүстэй байдаг байгалийн хууль ёсоор Цогбаяр хүү минь хан уул шигээ түшигтэй аав болоорой, охин бямбаа минь хатан тунгалаг Туул гол шиг яралзсан сайхан ээж болоорой гэж ерөөе. Хоёр хүүхэд минь бие биендээ халамжтай, хадам төрөлдөө нөмөр нөөлөгтэй, хамт олондоо нэр хүндтэй, үр хүүхдээр өнөр олон, эрдэм ухаанаар элбэг баян, эрүүл саруул, баяр цэнгэлтэй, бялхаж цалгиж яваарай хэмээн ерөөгөөд өмнөх хундагатай сархадаа нэг өргөцгөөе . . .
Төгсгөл. Хүн залуу насандаа сэтгэн боддог, ахмад насандаа бясалган ухаардаг хуулиар өвгөн миний насан туршдаа хуримтлуулсан ажил, амьдралын дал гаруй жилийн бодол, эргэцүүлэл, бүтээлээ эрээ цээргүй, өөрийгөө хэт төвийлгөн, энд л онгирохгүй бол онгирох орон цаг хугацаа хомсодсон тул эсээ хэлбэрээр бүх шинжлэх ухаанууд хэрэглээ рүү нэгдэж байгааг ул үндэс болгож бичив.
Энэ буянтай үйлсийн зохиогч биднийг ШУТИС-ийн төдийгүй монголын түүхэнд мөнхөлсөн Төрийн шагналт, шинжлэх ухааны доктор, профессор  Лайхансүрэнд зуу насалж, зургаадай таягаа тулж, туурвасаар, бүтээсээр билиг оюуны мянган үеийн баатар болоорой гэж ерөөе.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats