Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Дурсахгүй байхын аргагүй дурсамж

1. Уулан дээр худаг гаргасан улс орон хир олон байдаг бол? Догшин (хурц ухаант) ноён хутагт Данзанравжаа сүм барих газраа товолчихоод, амьдралын амин сүнс усаа олохоор шинжээчдийг цуглаагаад өөрөө дагуулаад худаг гаргах цэг хайхаар уул өөд явж, нилээд удаан яваа биз, шинжээчдийн зарим нь урсаж байгаа гол бараадаж буучихаад худгаар яах ч юм, зарим нь бэлээр газрын хээлээр хайхгүй, тэнэг юм уудаа, хутагт, догшин ноён хутагт хэмээн өргөмжлөх дутам даврахнуудаа хайрхаан хайрхан гэж шивнэлдэх нь шивнэлдэж, дотроо бодох нь бодож явснаа нэг арай зоригтой нь хутагтаа та яагаад уул өөд авираад байгаа юм бэ? гээд бэл рүү явах санал гаргахад чиний толгойн хаан ч хатгасан цус гарна биздээ хэмээн догширсноо энд ух гэж гаргасан худгийг ардчлалын эхний үед Равжаагийн сүм буюу одоогийн хамрын хийдийг сэргээн босгосон ёслол дээр сайн нөхөр Г. Цэвэгсүрэнгийнхээ буянгаар үзсэндээ өртөнцөд дахин нүд нээж, надад мөн ч их ухаарлыг өгсөндөө, үгүйдээ 21 оны хувьсгалын ачаар техникийн шинжлэх ухааны үндэс суурь тавигдсан гэж мунхарч, их сургуулийн багш гэж овоож байснаа нам даруулж, өөрөөсөө ичиж, монголчууд нүүдлийн ухаанаараа ямар  их зүйлийг бүтээснийг гайхах болсон юм. Хоёрдох удаад Говийн догшин ноён хутагт Данзанравжааг шарын ба улааны шашиныг хослон баригч хэмээн  алдаршуулахын учир нь 1830 оны үед түүний зохион бүтээж, барьсан Дэмчигийн хийд нь шарын шашин монголд хүчтэй дэлгэрч лам хүн эхнэр авах байтугай, эмэгтэйчүүдийг доошоо харсан сав мэт үзэж, лам нарт сахиус зүүлгэн, ёстой орчин үеийн сэтгэл буруу сэхээтний үгээр монголыг элгээр нь хэвтүүлж байсныг ухаарч шарын шашинтай Улааны шашинг сөргүүлэн тавилгүй, зэрэгцүүлэн хөгжүүлж, говьчуудыг сөнөх аюулаас аварсан учраас монголын түүхэнд “Говийн догшин ноён хутагт” хэмээн алдаршиссан гэлтэй. Хүүхэн хүний заяа цавагт гэгчээр Говьчуудын заяа буянаар “дэлхий эхээс” төрсөн, цагаан зурхайн онолоор шороо-усан махбодтой буюу эм жилтэй эр хүн болж төрж эх хүнийг мөнхрүүлснээрээ бусад хутагтуудаас ялгагдана. 19 настайдаа байгуулсан хийд гэхэд орчин үеийн сургалтын системээр, одхуй ирэхүйн энэ насны орчилд олж авсан мэдлэгээр яавч бүтээж чадахгүй нь хэн бүхэнд ойлгомжтой, иймд энэхүү мэдлэг сүнсээр уламжлагдаж ирсэн буюу төрөхдөө бие махбодтойгоо хамт төрсөн гэмээр санагдана. Эхний зурагт  сүмийн ормыг хүмүүс баруун урдаас гараад нар


буруу гурав тойрч сүжиглээд зүүн урд руу нь бууна. Энэ нь буруу номтныг засал хийхийн тулд буруу үүдээр нь оруулдаг шиг, буруу тойрдог нь цагаан зурхайн онолоор эмэгтэй хүний төөргийг уснаас эхлэж нар буруу тоолдог учраас эмэгтэй хүнд(эхэд) зальбарч мөргүүлж, эхээс төрснөөс, бурханаас төрөөгүйг сануулж, сүмийн хаалгаар ороход толгой дээр нь охидууд бүжиглэж байдаг нь мөргөлчдийн сэтгэлд сэв суулгаснаач давхар засал хийж, зөв үүдээр гаргаж, цаана нь цухуйж байгаа эр хүний бэлгэ хаданд очиж, санасан бүхнээ хэлж гуйж мөргөөд, нар зөв тойрч, цааш мөргөлөө үргэлжлүүлэн, үлэмжийн чанараа дуулан, говийн гайхамшгийг бие сэтгэлээрээ мэдэрч ертөнцөд мөнхөрдөг юм.  . . . Энэ зургаас улаан-шар хоёр шашинг эн цацуу шүтэн бишрэх буюу эр эм хоюул эрх тэгш байж л ертөнц мөнхөрдгийг ухааруулсан гэлтэй.  Хийд уурын зуухтай, төвлөрсөн халаалтаар хана, суурьнаасаа халдаг байсны ул мөр зуух нь бараг эвдрээгүй байгаа төдийгүй яндангийн өрөлтийг 3-р зургаас хар, 2-р зурагт яндангийн эвдэрсэн суурийг үзүүлэв. 1938 онд эвдэж сүйрсэн ч өнөө гол хана, суурь, хашааны хэсэг хэвээр байна. Боржин чулуу голлож, шаврыг дэрс, харганатай хольж барьсан нь монгол хүний гараар бүтсэн гэлтэй. Энэ нь өнөөгийн өрнөдийн боловсрол эзэмшссэн эрдэмтэн мэргэд, хөдөлмөрийн сайчууд, инженерүүдэд барилгын монгол материалуудын сонголт, орцын хэмжээ, нормыг тодорхойлж харьцуулсан судалгаа хийхэд үнэтэй хувь нэмэр болох мэт санагдана.


Зарим мэрэгжилтэнүүд тусгай аргаар нягтруулсан гэж бичдэг, үүнийг ч үл зөвшөөрнө. Нягтруулаад байх техник хөгжөөгүй, гар аргаар туйпуугаа ч говьчууд хийсэн байж таарна.

Аялалын ахлагчтай: Чулуун(ганган хүрэн), Сүхбаатар(хонины цүзгэр хээр), Дашдорж(гоё хонгор) морьд төрийн тахилгат бурхан халдун уулын оргил дээр
2. Бурхан халдун уулын хишгийг хүртсэн нь
Төрийн тахилгат бурхан халдун ууланд аяласнаар хийморь сэргэж, бие сэтгэл ариусаж, дахин төрсөн лугаа адил  болов.
Бурхан халдун уулын оргил дээрээс (эхний зураг оргил дээр) дөрвөн зүг, найман зовхист мэлмий тавихад :
1.Ар шилнээс Ононгийн гол, баруун сугаас нь Туул гол, зүүн сугаас Хэрлэн гол эх аван өөр өөрийн хувь тавилангаар Монголын газар нутгийн зүүн талыг гурав хувааж түүн дээр оршин амьдарч буй амьтай бүгдийг өөр өөрийн онцлогыг шингээсэн мөнхийн рашаан-усаар төдийгүй ертөнцийн оршин байхын дөрвөн үндэс  агаар, гал, шороо гуравыг төрүүлж, амьдралыг тэтгэж байна. Бурхан халдун уулыг хүнтэй зүйрлэвэл эднийх Онон, Хэрлэн, Туул гурван охиноо хадамд зэрэг мордуулж байгаагаар логик сэтгэлгээгээр дүрслэж болно.
2. Баруун хойноос намуухан зөөлөн салхи цэлс цэлс үлээж байгаа нь байгаль өөрөө амьсгалж байгаа юм шиг байлаа. Эндээс усны төдийгүй салхины эх үүсвэр газар болохыг мэдрэв. Савдгийн уудаг рашаан ус нь бололтой том нуур уулын баруун урд суганд цэлэлцэж байхыг харав.
3. Оргил дээрээс зүүн тийш харахад орой нь нүцгэн уулсын тогтоц, байршил нь үүнийг дуурайлгаж орчин үеийн уран хийцтэй, хот байгуулалтыг хийжээ хэмээн сэтгэгдэнэ. Баруун, баруун хойт зүгтээ ердийн хангай газрын уул мод үргэлжилэн харагдана.
4. Оргилдоо баруун урд талаасаа гарч байхаар зориулагдсан байшингийн шат шиг байгалийн бүтээсэн шаттай нь нэн гайхалтай.
Уулын тагт дээрх хамгийн оройны мод баруун хойт тал нь нүцгэн төдийгүй үжирч гандсан, мөчир навч нь зүүн урд талдаа бөөгнөрөн ургасан байхыг ажиглаж(зураг хар) Монголын салхи баруун хойноос байдгийг батлаж байна хэмээн хамт явж байгаа Хүмүүнлэгийн багш Цэрэндээ цэцэрхэж, хэд алхаж байтал Монголчуудыг салхи агаар ариусгаж байдаг юм байна хэмээн сэтгэлд од харвах шиг бодогдож, миний зүрхний цохилт дээшлэх тутам тайвширч, амьсгаадах нь багасаж байв. Цааш нь ургуулан бодвол :
Монгол, орос, хятад гурван үндэстэнг таван махбодоор ангилвал Монголчууд хийн махбодтой, Оросууд усан махбодтой, Хятадууд шороон махбодтой, хар арьстанд гал махбод оногдож өөрөөр хэлбэл эдгээр  үндэстнүүдийн хийморийг сэргээж, бие сэтгэлийг нь ариусгагч агаар, ус, шороо, галтай шүтэн барилгатай хэмээн сэтгэлд бууснаа бичиж, мөнхлөн үлдээж байнаа.
Монгол хүн-морь ийм нутаг усанд буюу өвөрмөц агаар, гал, ус, газар шороо, орон зайд төрсөн учир бие жижгэвтэр, эцэж цуцдаггүй, өл хоол даадаг, тэсвэр хатуужилтай, туурай нь хүртэл цомбон байхаас яахав даа, Монгол морь, монгол хүн хоёр ихэр буюу амь нэгтэй байдаг юм байна. Далайн түвшинээс дээш 2400 м өндөр энэ нутагт төрж, өссөн морь хүн хоёр дэлхийн хуурай газрын хаана ч хүрэхээс аргагүй гэдгийг сэхээрэв.
Бид бол дэлхийг гэрээр төсөөлбөл дэлхийн тоонон дээр нь сууж байна. Ялгагдахуй буюу хос хуулиар монголын газар нутгийн хойт хэсэг ойт хээрийн бүс нь хангай ба хэнтий хэмээх хоёр их гэр бүлээс бүрдэж байна. Хангай нурууг гал буюу эцгийн тал, хэнтий нурууг ус буюу эхийн тал хэмээн хоёр их  гэр бүл гэлтэй. Таван махбодийн онолоор эцгийг галтай, эхийг устай зүүрлэдэг учраас Туул гол хэнтий нуруунаас шууд салхи сөрөн, зүүнээс баруун тийш хөндлөн, морины хар хурдаар яаран урсаж, замд нь  Орхон гол тосон авч, ханилан сэлэнгэ мөрөнд цутгаж байгаа нь хангай эцэг удам угсаагаа мөнхрүүлэхээр хүүдээ бэр буулгаж байнаа хэмээн сэтгэлд  буух юун. Хатан туул хэмээн сайхан, ганган хүүхний нэрээр нэрлэсний учир энэ ч юм бол уу хэн мэдхэвдээ. Эндээс монголчууд охиноо айлын хүн, хүүгээ өөрийн хүн гэх, эсвэл охиноо бэр болгон айлд өгдөг атлаа хүүгээ айлд хүргэнээр оруулдаггүйн учир утга үүнээс үүдэлтэй. Тэгвэл хүргэн (Хангай аавын хүү) уул аль вэ? хэмээн та бүхэн асуух байх өчүүхэн миний бие угаас говийн хонин гүрвэл учраас ухаан хүрэхгүй тул хангайчуудад түр орхие. Сэлэнгэ мөрөн(хадам эх)-д нийлж байгаа тэр орчинд л байх ёстой хэмээн цэцэрхэж сууна.                                
Монгол зурхайд эцгийг уул (гал), эхийг булаг шанд (ус) хэмээн тооцдог учраас эмэгтэй хүн дархалсан уулын оргилд авирах нь эцгийн толгойд гар хүрэхтэй адил, хэнэнч гол горхины эхэнд морь харахыг цээрлэдэг нь эхийн толгой дээр хүндрэхтэй адил хэмээн үздэг нь хүн байгалийн хоорондын шүтэн барилдлага ямар нарийн холбоотой болохыг ухаарч амьдрал ахуйдаа уламжлал болгон мөрддөг монгол ухааныг монголчуудын нүүдлийн соёл иргэншилд оруулсан хувь нэмэр, монголчуудын гүн ухааны агуу их боловсролтойн баталгаа хэмээн үзэхийн нэгэн жишээ мөн.  Бэрийн шинэ цайгаар (Туул голын усаар) насан туршаа ундаалсан Улаанбаатарчууд бид ямар аз жаргалтай вэ?, охид хүвгүүд нь царайлаг, ухаан нь урт, зан ааш нь Туулийнхаа ус шиг тунгалаг, сэтгэл нь ариун, оюун ухаан, бяр чадлаараа дэлхийд гайхуулан, ёстой л дэлхийн тоонон дээр сортоотой төрсөн Чингэсийн монголчуудын үр сад болон суурин соёл иргэншил ноёрхсон өнөөгийн даяаршилд хүний олноор биш, цөөхөн тооны монголчууд байгалиа шүтэн дагаж, нүүдлийн соёл иргэншлийг туйлд хүртэл хөгжүүлсэн арвин туршлага, нүүдэлчдийн дэлхийн соёлын түүхэнд оруулсан хувь нэмрээрээ XXI-р зууны хүн төрлөхтөнийг  суурин соёл иргэншлээ задлаж, нүүдлийн соёл иргэншил рүү эргэж, байгалиа удирдах нэрийдлээр устгах биш, шүтэж амьдрах зам руу эргэх нөхцлийг бүрдүүлж байгаагаар Монголчууд дэлхийн түүхэнд хоёрдох удаагаа нэр алдраа мандуулах болно  гэж мөрөөдөж суунам зээ.
Энэ мартахын аргагүй дурсамжийн зохиогч ШУТИС-ийн ахмадын зөвлөлийн дарга, сургуулийхаа 50 жилийн ойгоор Монгол Улсын Гавъяат багш цол хүртэх зам мөр нь нээгдсэн, доктор, профессор  Чулуун та бидэндээ нас буян хайрлаж, эцгийн минь оронд эцэг болж, амьдын жаргалыг амсуулж яваа буянтан мөнөөс мөн учир танд таны говийн догшин ноён хутагтын алдар хүндийг өргөн барья.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats