Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Ерөнхий сайд С. Баяр танаа

Санжаа багш бидэнд Бо намын түүхийг МУИС-ийн дугуй зааланд, багшийн индер дээр хөндөлсөөд л хамар ам нь мушилзаад л чээжээ данхалзуулаад л “хөнгөрүүхэн уургийн морин дээр уургаа хөндөлсүүлэн, морь нь тогтож ядан ороо морийг гэндүүлэн дайрч уургалах эсвэл эмнэг армаг заалгаж уургалах маягтай уургалах шиг уургалж, татах шиг татна даа” гэж байгаа мэт, товч тодорхой, ой тойнд шингэтэл заадагсан. Ийм багш болохсон гэж боддогсон. Санж багшийн лекцэнд суусан бол конспектийг дахин унших шаардлага гүй авая гэсэн дүнгээ авна. Суугаагүй нь лекцийн эрэлд гарна, өнөө үед бол конспектаа хоолны үнээр ацаглуулнадаа, хүн гэдэг амьтан цаг үеийн бүтээгдэхүүн гэдэг үнэн юмаа гэж бодож байтал үгүй, хүүгээрээ мөнхөрч байдаг гэдгийг ухаарав.  Цэгцтэй, ухаантай хүн гэдэг юм бүхэн нь цэгцтэй, нэр нь хүртэл товчхон Санж гэсэн дөрөвхөн үсэг, хүүдээ тэр шинжээ уламжлуулж Баяр гэж мөн дөрөвхөн үсгээр бүрдсэн дан нэр өгчээ, гэтэл хүмүүс ихэвчлэн өмнө хойно нь нэр залгаж давхар нэртэй байдаг. Хүний нэр, гочны аль аль нь амьдралын хувь заяатай хүйн холбоотой байдаг. “Дуудах нэрийг эцэг, эх өгдөг, дурсах алдрыг өөрөө олж авдаг” гэдэг яасан үнэн баа, нэрээ ч  нэр нь ахадсан эсвэл дутуудсан гэж ярьдаг, үүнд би итгэдэг, үүний цаана маш нарийн учир утга бий.
Сайд болонгуутаа хэлсэн үгнээс яг эцэг шигээ товч, тодорхой гүн утга агуулагтай, цэгцтэй, хэнийг ч дуурайгаагүй, өөрийн гэсэн бодол эргэцүүлэгтэй гарч ирсэнд би төдийгүй, монголын ард түмний нуруу тэнийх шиг болж байгааг уламжлахын ялдамд Баяр чиний бие, сэтгэхүй миний эцэг эх хүүхэд гурвын хүйн холбоог тогтоосон онолыг батлаж байгаа учраас энэхүү захидлыг илгээж байна. 
Миний гаргасан онол: Эцэг, эх, хүүхэд гурвын хүйн холбоо Пифагорын тоо(3+4=5) буюу тэгш өнцөгт гурвалжны  тэгш өнцгийн хоёр тал нь эцэг эхийг, гуравдах налуу шулуун нь хүүхдийг төлөөлнө. Энэ гурвалжингаас эцэг эхийн хоорондын фазын зөрөө 90 градус байна, хүүхэд эцэг эхээс заавал илүү төрнө, тэхдээ сайн, муу шинжээс 41% хүртэл өвлөн авна, түүнээс илүү авахгүй. Хүүхэд эцэг эхийн дундын хувилбар болохоос эцэг эхээс эрс ялгаатай, цоо шинэ хүн төрөхгүй учраас хэн нэгийг илүүтэй дуурайна. Эндээс эцэг эх хоюул сайн л байж л  сайн хүүхэд төрнө гэсэн дүгнэлт гарна. Сайны нь илүүтэй дуурайсан хүхэд хайгаад олдохгүй байсан эрлээ олсондоо сайд танд үлэмжийн ихээр баярлаж байгаагаа илэрхийлье. 
Миний бие 1959 онд МУИС-ийн физикийн ангийг төгсч, багшаар үлдэн улмаар ШУТИС-д 49-дэх жилдээ багшлаж байна. “Санж багштайгаа” дахин уулзлаа хэмээн сэтгэж, санаа зовж явдаг асуудлаас гурванхан санал тавья, хүлээн авч соёрхоно уу.
1. Мал толгойн тоогоор таван төрөлдөө өсч, ямаа бүх малын 50% болсон нь монголын малын чанар 50%-иар буурч, бэлчээргүй болсныг гэрчилнэ.  
Иймд “ямаан сүргийг хонин сүргийн тавны нэг болтол цөөрүүлэх ” нь цаг үеэ олсон унаган байгалиа сэргээх эцсийн мөчид тулсан арга хэмжээ болохыг анхааралдаа авна уу. Ямааг  ийм хурдацтай өсгөвөл гурван жилийн дараа монголын нутаг нийтдээ цөлжиж, бэлчээрийн хомсдолд нэрвэгдэж, дахин сэргэх экологийн нөхцөл бүрэн алдагдахыг шинжлэх ухааны үндэстэй батлаж байна.
Таван хушуу малын бүтэц алдагдсан нь Монголын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, оршин тогтнохуйн тулгуур асуудалд ч хүчтэй нөлөөлнө хэмээн үзэж байна.
Монгол гүн ухаанаар сэтгэвэл өнөөдрийн уушигнаас маргаашийн өөх дээр хэмээх бодлого нь төрийн бодлого, буюу ерөнхийлөгчийн жанжин шугам,  харин маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр гэх нь эдийн засгийн бодлого буюу ерөнхий сайдын жанжин шугам гэвэл энэ хоёрын алтан дундаж дээр тусгаар тогтносон монгол улс, есөн “хүлэгт” (хөлийг хүлэгээр сольж) цагаан тугаа мандуулан мөнхөд бадран хөгжих боломжтой хэмээн тодорхойлж байна.
 Мал аж ахуйг хөгжүүлэх төрийн бодлого  социализмын үед ч байгаагүй учраас 2020 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлд ч энэ асуудал тусгагдаагүй. 
Мал аж ахуйг хөгжүүлэх төрийн бодлого нь: ТХМ-ын бүтэцээр: 1. Толгойн тоог хувиар илэрхийлбэл адуу 20%- 10%, хонь 40%-60%, ямаа 8%-12%, үхэр, тэмээ үлдсэн 32%-18%-ийг бүс нутгаас хамааруулан, говьд тэмээг, бусад бүсэд үхэр нь олон байхаар тооцно. 2.  Малын зүсээр: Адуу хээр, хүрэн, зээрд зүс голлосон, нийт адууны 5% цагаан, алаг зүс хамгийн цөөн байхаар, хонь зөвхөн цагаан (тэхдээ хялман цагаанаас бусад), хөх алаг хониор хуц тавих, сэтэрвэл хонины дээд төрөл, ямаа хангайд хар, говьд хөх зүс гололсон, мухар, үхэр нь улаан, хар голдуу зүстэй, тэмээ нь хүрэн, хар хүрэн, шардуу зүстэй байх нь илүү зохимжтой.
2. Төсвийн том жижиг байгуулага бүхэнд удирдах зөвлөл гэж төсвийн хөрөнгийг хуулийн гадуур захиран зарцуулдаг, Таны илэрүүлэн арилгасан “гаальтай машин” гэдэгтэй адил хөрөнгө төдийгүй хөгжлийн саадааг арилгаж өгөхийг түмэнтэй гуйя.
3. 50-60 жилээр эзэмшиж байсан, эцэг эхээс өвлөн авсан хашааныхаа газрыг худалдаж авдаг, үүнийг дагалдан гарч ирсэн газрын наймаанаас эхлээд олон гажуудлыг судлаж ард түмний төлөө зөв шийдвэр гаргаж өгнө үү.

Таныг малчин заяа түших болтугай

ШУТИС-ийн доктор, профессор Х, Сүхбаатар
www. Khsukhbaatar. Blogspot. com.
2008.1.20.

Ерөнхий сайд С. Баярт бичсэн захидлын хариу: Ерөнхий сайдад баяр хүргэж, удам гарвал, хүйн холбооны талаар дурсамж болон өөрийн боловсруулсан онолын дүгнэлтээ бичиж тодорхой санал тавьсан Танд талархал илэрхийлж, судалгааны ажилд амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе. Таны тавьсан төрөөс шийдвэрлэж болох саналыг засгийн бодлогын хүрээнд шийдвэрлэх болно.
Засгийн газрын хэрэг эрхлэх газар 2008,03,07  №ХЭГ/551


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats