Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Монгол мал дэлхийн найм дахь амьд гайхамшиг
Малчин заяа нь түшсэн хувь тавилангаараа багш шавийн барилдлага  мөнх гэдгийг энэ зураг үгүүлнэ: Бид сургуулиа төгсөөд  37 жилийн дараа багшийн хажуугаар зах зээлд орж азрага адуутай болж гүүгээн тавьж, унага тамгалах ёслолын найранд уригдан ирсэн Ангийн дарга, Монголдоо  алдар цуугаа мандуулсан Онолын физикч, доктор профессор Г. Очирбат, Хэрэглээний математикаар монгол даяар танигдсан, Монгол улсын гавъяат багш, доктор профеесор Л. Өвгөн, Лобачевскийн геометрээр алдаршсан Монгол улсын гавъяат багш Гэндэнжамц багштайгаа авхуулсан энэхүү фото зураг яах аргагүй миний амьдрал бүтээлийн салшгүй нэгэн хэсэг болохыг  харуулна. Товоруутай мөнгөн хазаартай, угалзтай, хятад шар ширэн гүлэмтэй, 12 завхайтай баруун монголын алтан харганан чимэгтэй шовгор бүүрэгтэй мөнгөн эмээл тохсон, бүүрэгэнд нь хуучин цагийн одтой хулсан ташуур өлгөсөн, сойлттой,  мөлүү чихтэй, зөв тал руугаа дэл нь унжсан хонгор халзан азарганы цаана уяатай байгаа миний сургасан хусран хүрэн даага, түүний цаана намхан сараалжин хашаан дотор манай гэрийн хүн цагаан халаттай гүүгээ саахаар явж байгаа болон социализмийн үеийн хайрцагны модоор барьсан, янз бүрийн өнгөтэй лагерийн байшингууд дотор том өндөгөн цагаан гэрт бидний найрлаж байсан үеийн энэ фото зургийг 13-н жилийн дараа өнөөдөр харахад үе үеийн шатны багшаар ном заалгаж дээд сургуулийн багшийн ажлыг 50 жил хийхийн зэрэгцээгээр тэмээнээс бусад дөрвөн хушуу малын хотноос өнөөг  хүртэл салаагүй байгаагаа бусдаас ялгарах ховорхон хувь тавилан гэж боддогоо нуух юун. Малын буянаар “Монгол малын шинжийн судар” хэмээх ном бичсэн нь олны талархал хүлээж байгаад малчдын багш нь “таван хушуу мал” гэсэн шинэ санаа дэвшүүлсэндээ бахархаж явнаа. Монголын мал аж ахуй бол хотынхныг тэжээдэг эсвэл хотынхныг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр хангадаг  эсвэл хот сууринг дагасан мал аж ахуй бишээ, бэлчээрийн мал аж ахуй нь биеэн даасан, нүүдлийн соёл иргэншлийн оршин тогтнох үндэс болсон мэдлэгт тулгуурласан эдийн засгийн бодлогоор бүтээгдсэн, монголчуудын оюуны болон биеийн хүчний хөдөлмөрийн бүтээл, дэлхийн шинжлэх ухаанд монголчуудын оруулсан хувь нэмэр, хаягдалгүй технологиор эцсийн бүтээгдэхүүн болтлоо иж бүрэн механикжиж, автоматчилагдсан, улирлаар технологи нь солигддог, өдөр шөнөгүй, тасралтгүй ажилладаг, эзний үйл ажиллагаанаас хамааран жил бүр өөрөө нөхөн үржиж байдаг “амьд үйлдвэр”, товчоор хэлбэл дэлхийн наймдах гайхамшиг болтлоо хөгжсөн, байгалийн хүнд нөхцөл байдалд дасан зохицож амьдрах чадвартайгаараа дэлхийд ганцаараа мөнхөрсөн амьтад юм.
Нүүдлийн соёл иргэншлийн орчинд өсч бойжин, суурин соёл иргэншилийн буянаар өндөр боловсрол эзэмшиж, энэ хоёр иргэншлийг сөргүүлэн тавилгүй хослуулан ажиллаж амьдарснаараа, тухайлбал хотоос ирсэн гийчин хотон дахь бөөрөнхий цагаан юу вэ? гэхэд хотоо мэдэж байгаа бол хонио мартаагүй биз гэж ёжлож хариулах, эсвэл хонь минийх, хот танайх гэж хонинд шунахтай адилхан энэ хоёр чиглэлээр эрдмийн бүтээлээ тугалы нь тураалгүй эхий нь эцээлгүй туйрваснаараа “21-р зуунаас хүн төрлөхтөн энэ хоёр иргэншилийг хослуулан харилцан бие биеэ нөхсөн 3-дах иргэншлээр аж төрөх болноо гэсэн таамаглал бодит үнэн болж хэрэгжиж учраас нүүдлийн иргэншлээр ганцаараа хоёр зууныг туулсан Монгол улс дэлхийн талыг хоёр дахь удаагаа эзэмших болноо” хэмээн дүгнэж байна.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats