Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Гэр нүүдэлчдийн сонгомол сууц, гэрт амьдрах нь хоцрогдол биш
2011/08/23
Монгол гэр үдээрийн хүчээр хүчтэй цасан болон шороон шуурга, аадар бороо, усны үер, бага дунд зэргийн балын газар хөдлөхөд ч унадаггүй нь гайхамшиг, ийм холбоосыг нано технологиор ч өнөөдөр хүн төрлөхтөн бүтээж чадаагүй байна.


дэлгэрэнгүй
Монгол бөхийн үүсэл, хөгжил
2011/05/09
Баавартангууд Монголын түүхийн цагааны нь харлуулж бузарлаад хоцрогдсон бүдүүлэг Монгол хэмээн 20 жил цоллоод, залуучуудын тодорхой хэсгийг өөрийгөө шүтэн биширгэгч болгон хувиргаж чадлаа. Эртний Монголчууд бөх, морь, сур, шагайг эс тооцвол нийтийн биен тамир спортын тухай ойлголтгүй мэтээр бичих юм Залуучуудаа: Энэ дотор чинь суурингийн бүх спорт багтана. Морь унадаггүй, барилдаггүй хүүхэд байгаагүй нь нийтийн биен тамир, спорт тоглоомууд цөм нүүдэлчдээс гаралтай. Жанжин Сүхбаатарын Морин сургууль хэмээн монголын цэргийн түүхэнд мөнхөрсөн цэргийн бие бялдаршуулах спорт, морины хар хурдаар уураг, малгай шүүрэх, бургас цавчих, эмнэг сургах , морины хурдаар, өртөөлөн чоно авлах, морины давхил дунд морь солих, морь уураглах, морин дээрээ ямааны арьс булаалдах зэрэг спорт-урлаг дэлхийн аль ч улс оронд үгүй биз ээ. Суурин иргэншлийнхэн биеэ бялдаршуулах амьдралын шаардлагаар нүүдэлчдийн дээр дурдсан хөдөлгөөнт спорт-урлагыг нутагшуулж спорт тоглоомуудыг үүсгэсэн юм. Чингис хааны үед мориныхоо давхиан дунд нум сум харвах, шүүрэх спорт-урлаг ... худэлгэрэнгүй
Эрдэмтэн мэргэд, багш, шавь нарын сэтгэлийн үг
2011/02/27
   Х. Сүхбаатартаа!
Газар дээр төрсөн хүн байна
Галдээр буцалсан “дөл” байна
Тэнгэрт тулсан эр байна
Тэнэгийг мундсан ухаан байна
              Багш Т. Цэдэв    1994.12.13 (Баасан)
              Багшдаа!
Угаасаа бол Тоо-Физикч Сүхбаатар
Одоо бол ТОЭ-ийн Сүхбаатар
Түмэн шавь нартаа Эрчим хүчний Мунабаатар
Төрсөн нутаг нь Сүхбаатарын Сүхбаатар
             1987 оны төгсөгч шавь Г. Бэхбат
             Багш та
Ялгагдахуй буюу хос хуулиараа удирдана Багш та
Гэр бүлийн математик загварчлалаараа хөтлөнө Багш та
Малдаа хөтлөгдөж, малынхаа хэлээр сударчилна Багшаа!!!
Энэ өдрийн ерөөл бат орших болтугай
Эрдмийн охь нээлт нь ариун байх болтугай
Эрдэмтэн багш, шавь инженерүүдийн оюун цэлмэг байх болтугай
Эхнэр хүүхдийнхээ хайранд эрдэнэ сувд шигтгэн жаргах болтугай.
            2009,01,24.  Б. Онх, Б. Дудаарийдэлгэрэнгүй
Таамаглал шинжлэх ухааныг хөгжүүлэх анхны алхам
2011/02/27
Хүний амьдралд гашуун юм их тохиолдоно шүү түүнийг бие, сэтгэхүйн тэвчээрээр л давдаг юмаа даа гэж бодогдоно. Их, дээд сургуулийн багш нар сургаж хүмүүжүүлэхийн зэрэгцээгээр эрдэм шинжилгээний ажил хийж, улс нийгэмдээ хувь нэмрээ оруулах ёстой. Тэхээр миний судалгааны ажлын гол үр дүн таамаглал дэвшүүлж түүнийг математикийн ухаанаар батлахад оршиж байснаас таамаглалын тухай хэдэн үг хэлхэе.дэлгэрэнгүй
2008-2009 оны хичээлийн жилийн нээлтэнд хэлсэн үг
2011/02/27
“Хүн төрлөхтний оюуны инженер” хэмээн алдаршсан өнөөгийн багшийн үүрэг хариуцлага ХХ1-р зууны боловсон хүчнийг бэлтгэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн хэвээр байна.
Мэдлэгт тулгуурласан эдийн засгийн цаг үе, мэдээллийн цаг үетэй давхцаж байгаа өнөө үед улс үндэстний өвөрмөц ёс зүй, соёлыг уламжлуулагч, ухаарлыг хүртээгч, цаг үеийн элдэв төөрөгдлөөс аварагч багшийн үүрэг хариуцлага өндөржиж, нэр хүнд улам өссөөр байна. Багш оюутны харьцаа нь эцэг хөвгүүний харьцаатай адил учраас харилцан бие биеэ хүндэтгэхээс эцсийн үр дүн хамаардгыг сануулах юун.дэлгэрэнгүй
Дурсахгүй байхын аргагүй дурсамж
2011/02/27
Уулан дээр худаг гаргасан улс орон хир олон байдаг бол? Догшин (хурц ухаант) ноён хутагт Данзанравжаа сүм барих газраа товолчихоод, амьдралын амин сүнс усаа олохоор шинжээчдийг цуглаагаад өөрөө дагуулаад худаг гаргах цэг хайхаар уул өөд явж, нилээд удаан яваа биз, шинжээчдийн зарим нь урсаж байгаа гол бараадаж буучихаад худгаар яах ч юм, зарим нь бэлээр газрын хээлээр хайхгүй, тэнэг юм уудаа, хутагт, догшин ноён хутагт хэмээн өргөмжлөх дутам даврахнуудаа хайрхаан хайрхан гэж шивнэлдэх нь шивнэлдэж, дотроо бодох нь бодож явснаа нэг арай зоригтой нь хутагтаа та яагаад уул өөд авираад байгаа юм бэ? гээд бэл рүү явах санал гаргахад чиний толгойн хаан ч хатгасан цус гарна биздээ хэмээн догширсноо энд ух гэждэлгэрэнгүй
Ерөнхий сайд С. Баяр танаа
2011/02/27
Мал толгойн тоогоор таван төрөлдөө өсч, ямаа бүх малын 50% болсон нь монголын малын чанар 50%-иар буурч, бэлчээргүй болсныг гэрчилнэ.  
Иймд “ямаан сүргийг хонин сүргийн тавны нэг болтол цөөрүүлэх ” нь цаг үеэ олсон унаган байгалиа сэргээх эцсийн мөчид тулсан арга хэмжээ болохыг анхааралдаа авна уу. Ямааг  ийм хурдацтай өсгөвөл гурван жилийн дараа монголын нутаг нийтдээ цөлжиж, бэлчээрийн хомсдолд нэрвэгдэж, дахин сэргэх экологийн нөхцөл бүрэн алдагдахыг шинжлэх ухааны үндэстэй батлаж байна.дэлгэрэнгүй
Монгол мал дэлхийн найм дахь амьд гайхамшиг
2011/02/27
Монголын мал аж ахуй бол хотынхныг тэжээдэг эсвэл хотынхныг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр хангадаг  эсвэл хот сууринг дагасан мал аж ахуй бишээ, бэлчээрийн мал аж ахуй нь биеэн даасан, нүүдлийн соёл иргэншлийн оршин тогтнох үндэс болсон мэдлэгт тулгуурласан эдийн засгийн бодлогоор бүтээгдсэн, монголчуудын оюуны болон биеийн хүчний хөдөлмөрийн бүтээл, дэлхийн шинжлэх ухаанд монголчуудын оруулсан хувь нэмэр, хаягдалгүй технологиор эцсийн бүтээгдэхүүн болтлоо иж бүрэн механикжиж, автоматчилагдсан, улирлаар технологи нь солигддог, өдөр шөнөгүй, тасралтгүй ажилладаг, эзний үйл ажиллагаанаас хамааран жил бүр өөрөө нөхөн үржиж байдаг “амьд үйлдвэр”, товчоор хэлбэл дэлхийн наймдах гайхамшигдэлгэрэнгүй
ЭХИС-ийн үүсэл хөгжлийн товч
2011/02/27
1959 оноос эхлэн МУИС-ийн физикийн тэнхимд багшилж байхад тус тэнхимийн харъяанд 1960-1961 оны хичээлийн жилд цахилгаан инженерийн салбарыг 43 оюутантайгаар нээж, анги даасан багшаар ажиллаж эхлэснээр өнөөдөрийн ЭХИС-ийн түүх эхлэсэн юм.
Тус сургуулийн үүсэл төдийгүй монголын боловсролын системийн үүсэл, хөгжил монгол-зөвлөлтийн найрамдалын үр шим гэдгийг өнөө үеийнхэн байтугай ирэхүйн орчилд ч үгүйсгэхийн аргагүй гэдгийг зориуд тэмдэглэн үлдээж байнаа.
Тус сургуулийн үүсэл, хөгжил зөвлөлт-монголын найрамдалын үр шим мөн
дэлгэрэнгүй
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats