Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Монголын бэлчээрийн таван эрдэнэ мал дэлхийн хамгийн эрчимжсэн мал мөн
“Монголчуудын хүн нэмэгдвэл, хүнс нэмэгдэнэ” хэмээн сургаж, олон хүүхэдтэй айлыг өнөр баян, олон малтай айлыг дунд баян, хатуу болон үл хөдлөх эд хогшилтой айлыг адгийн баян гэж нэрлэвэл малчин-мал-бэлчээр гурвын зохистой харьцааг тодорхойлж байна. Эндээс хүн байж мал байхаас мал байж хүн байдаггүй нь малчин мал гэсэн дарааллыг зааж байна.  
Улсын хэмжээнд нийт малчин өрхийн 60% жилийн турш малынхаа аргал, хоргол, хөрзөн түлж амьдардаг, үүнийг орлуулна гэвэл олон мянган тонн мод нүүрс хэрэгтэй бизээ. Иймд манай мал аж ахуйн тогтолцоо нь өөрөө ашиг шим үйлдвэрлэн гаргадаг үйлдвэр төдийгүй, байгаль хамгаалах түүний унаган төрхийг хадгалах, түүнчлэн түлш, шатахуун хэмнэдэг асар их баялаг мөн. Нэгэнт шатаачихсан нүүрс, ой, мод нөхөн сэргээгдэхгүй бол мал аж ахуй байгаа цагт дээрх эрчимхүчний эх булаг нь нөхөн төлжсөөр байх болно. ТЭМ эрчимхүчний үйлдвэр гэхийн учир энэ. Үүний ачаар тал хээр, говьд хүн амын нилээд хэсэг нь амьдарч байна. Иймд манай ТХМ-ын ямаанаас бусад мал нь мах, сүү, үс ноос, арьс шир, өнгө зүс, идэш хоол, ялгадас болон бүхий л ашиг шим тэнцүүхэн, дөрвөн улиралд зохицон амьдрах чадвар зэрэг байгалийн эцсийн бүтээгдэхүүн болтлоо жигд хөгжсөн учраас нэг малаас авах шимийг төрөлжсөн буюу ганцхан сүү эсвэл ганцхан мах эсвэл ганцхан ноос өгдөг суурин маллагаатай малтай харьцуулж бага байна, ашиг шимийг нэмэгдүүлэхгүй бол цаашид хөгжихгүй, хоцрогдсон хэвээр байх болно хэмээн төрийн асан сайдууд, ХХААЯ-ны сайд, эрдэмтдийн зохиол, бүтээлүүдэд олонтоо дурдсан байх юм.
Тухайлбал ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Мал эмнэлгийн ухааны доктор Н.Батсуурь “Үнэн” сонинд бичсэн нь “Нийт малчин өрхийн 74% нь 200 хүртэл малтай амиа аргацаасан жижиг аж ахуйн хэв шинжтэй байгаа юм. . . . өнөөдрийн бидний амьдарч байгаа зах зээлийн эдийн засгийн орчин, байгаль, цаг уурын эрс өөрчлөлт, доройтол, даяаршлын нөхцөлд төдийлөн нийлэмжтэй бус болох нь бидний өдөр тутмын амьдрал, үйл ажиллагааны үр дүнгээс харагдаж байна” гэжээ. Юу харагдаж байнаа? Малчин төвтэй, биеэн даасан танаас, яамнаас, засгаас зээл тусламж, хоол унд, түлээ түлш, өвс тэжээл юу ч гуйхгүй амиа болгоод, илүүгээ хотынхонд илүүчилчихээд, жил бүр 10 сая төл улсдаа өгөөд байгааг эрдэмтэн, дарга минь ухаарайсай, гишүүн төвтэй шинэ маягийн хоршоонд шилжвэл ёстой даяаршилд идэгдэж, монголын говь-хээр, говийн бүсэд амьдрал сөнөх болно гэдгийг шинжлэх ухааны үндэстэй батлаж байнаа.
 Монгол хувцас хунар, гэр, монгол эмээлийг хөгжүүлнэ, сайжруулна гэж байхгүйтэй адилхан, монгол малын ашиг шимийг үүнээс илүү сайжруулах гэж үгүй гэдгийг шинжлэх ухааны үндэстэй батлаж байнаа. Манай мал аж ахуй нь хот суурингийнхнийг ХАА-н бүтээгдэхүүнээр хангах зориулалтай, газар тариалантай адил ХАА бишээ.  Малчид орон нутгийн өвөрмөц цаг уур, газар нутаг, бэлчээр усандаа тохируулж өсгөн үржүүлж ашиг шимээр нь олон зууны турш ажиллаж, амьдарч  ирсэн түүхтэй, нүүдлийн соёл иргэншлийг туйлд хүртэл хөгжүүлсэн гавъяаны тэн хагас нь ТХМ-д оногдоно. Харин суурин соёл иргэншилд шилжиж байгаа эрэн үед суурингийнхнийг ХАА-н бүтээгдэхүүнээр бүрэн хангахын тулд бэлчээрийн мал аж ахуйгаас ангид суурин буюу хагас суурин  сүү, мах, ноосны чиглэлээр төрөлжүүлсэн мал өсгөх, өөрийн нутагшуулсан эрлийз малтай болох зорилт тавин олон улсын төсөл хэрэгжүүлэхийг үгүйсгэхгүй. Тэхдээ өндөр зардалтай, мэргэжилтний оюуны болон биеийн нөр их хөдөлмөрөөр гарган авч байгаа мах, сүү, ноос нь байгалийн цэвэр бүтээгдэхүүний хольцтой болхоос бэлчээрийн малын ашиг шим шиг байгалийн цэвэр бүтээгдэхүүн биш билээ. Монгол малын мах, сүү, арьс шир, ноос ноолуур, ялгадас хүртэл хүний хүссэн чанарын хэрэгцээг алинч бүрэн хангана. Иймээс монгол мал байгалийн эцсийн бүтээгдэхүүн болтлоо төгс боловсрогдсон, цааш чанар, гарцыг суурин мал шиг эрс нэмэгдүүлэх боломжгүй.  
ТХМ-ын нөхөн үржихүйн хуулиар жил бүр дундажаар 10 гаруй сая төл улсаас ганц ч төгрөг зарахгүйгээр байгалиас хүлээн авч 300 хүрэхгүй мянган малчин өрх айл буюу 400-аадхан мянган малчид Монгол Улсын 2,5 сая хүн амыг тэжээж, мэдлэгт тулгуурласан эдийн засгийн үндсийг босгож байхад малчин нь хотын иргэдээс үлэмж хоцрогдсон хэмээн өөрийгөө голох, засаг нь нэг малаас авах ашиг шим нь өндөр хөгжилтэй орны нэг малаас авч байгаа ашиг шимээс үлэмж доогуур байгаа зэргээр элдвээр хочилж, малчдыг аажмаар ССИ-д шилжүүлэх  бодлогыг шууд эсэргүүцэж, өөрийн бодол санааг бичиж үлдээж байна.

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats