Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Малчин-мал-нохой гурав хийбодоор холбоотой

Монгол улс нүүдлийн соёл иргэншлээ хадгалсаар, суурин соёл иргэншил туйлдаа хүртэл хөгжсөн дэлхийн улс түмэнтэй мөр зэрэгцэн ХХ1-р зуунд шилжин орсон дэлхийн цорын ганц орны хувьд улсынхаа цаашдын хувь заяаг тодорхойлох, нэн даруй шийдвэрлэвэл зохих үй түмэн асуудал хариу хүлээж байнаа. Үүний нэг нь бэлчээрийн мал аж ахуйн хувь заяаны асуудал билээ.
НСИ-ийн тухай ойлголт хүн төрлөхтний түүх болон үлдсэн, гэтэл ССИ нь туйлдаа хүртэл хөгжсөнч, үхлийн ирмэгтээ тулсан учир одоо хайчих вэ? гэдэг асуудал дэлхийн дэвшилтэт хүн төрлөхтний санаа зовоосон асуудал болоод эцсийн зөв  шийдлийн төлөө эрдэмтэн мэргэд ухаан бодлоо уралдуулж буй цагт амьдарч байгаа нь бидний хувьд бахархал билээ.
Хүн төрлөхтний оршин тогтнох шинэ үе бол энэ хоёр соёл иргэншлийн алтан дундаж хэмээн таамаглал дэвшүүлж байна. 
Иймд таван эрдэнэ мал нь төрж, өссөн нутаг ус, цаг ууртаа зохицон амьдарч, ашиг шимээ ялгавартай өгдөг, аль төрлийн мал илүүтэй өсөх нь хүртэл ялгарч байдаг учраас уламжлалыг шинэчлэлээр сольж чадахгүй. Бэлчээрийн малыг байгалийг зөв танин мэдснээр малчид өөрсдөө зохицуулан аль төрлийн малаа илүүтэй өсгөхөө сонгодог юм. Малчин мал хоёр хүйн холбоотой учраас ижил жилтэй буюу ивээл жилтэй хүн мал хоёр бие биеэ тэтгэж бусдаас илүү өсч байхад малчны жилтэй харш жилтэй мал нь өсөлт удаан буюу цөөн тоотой байх онолын үндэслэл байна. Бүр тодорхойгоор хэлбэл өрхийн тэргүүлэгчийн жилээр тодорхойлогдоно. Хамгийн энгийн ганцхан жишээ дурдахад монголчууд гүүгээ бар өдөр барьж, нохой өдөр тавьдаг нь хос буюу ялгагдахуйн онолоор адууны ивээл жилийн барс шиг зэрлэг, догшин унагыг зуны гурван сар барьж, өлсөх, цангахын зовлон амсуулж, эзнийхээ төлөө төрсөн гэдгийг ухааруулж, хоолны мууг өглөө гэж эзнээ орхидоггүй, гэрийн ам бүлийн гишүүн нохойтой адилхан боллоо хэмээн мөн адууны ивээл нохой өдөр унагаан тамгалж, уралдуулан, жалга довын бичил найр наадам хийдэг нь 1. Бод малыг ухаанаар малладаг учир жалга довынхоныхоо “дотор хүнд” нь хүлээлгэн өгч байгаа мал маллахуйн монгол технологийн нэг нууц мэдээлэл юм. Найранд ирсэн, таарсан хол ойрын хэнгуайч эдний адууг хаана ч тааралдсан таних учир гэр лүү нь дөхүүлэхээс холдуулах, хулгайлах сэтгэл төрөхгүй. Монгол маллахуйн ухаан гэж үүнийг л ойлгох хэрэгтэй гэж сургамжлая. Үүнийг л бод малыг ухаанаар малладаг гэж хэлээд бичээд байгаа юм. 2. Уралдуулдаг нь олон хоног уяж, хэвтдэггүй малыг хэвтэж амардаг болгож буруу зуршилд сургасан учраас түүнийгээ тайлж, шөрмөсий нь тэнийлгэж, хийморий нь сэргээж, идэж уухий чинь хасхаа болилоо, эхтэйгээ, ижилтэйгээ хамт уул усандаа чөлөөтэй яв гэсэн зан үйл юм. 3. Дутагдал нь зэллэсэн унага номхорч, зудад тэсвэртэй болох боловч давьжаарах, босоогоороо нэг цагаас илүүгүй унтдаг малыг тарайж бөх унтаж сургасан учир чоно нохойд бариулах магадлал ихтэй.
Малчин өрх айл, ТХМ, таван махбод(хий, гал, ус шороо, огторгуй) гурвыг хооронд нь дүйцүүлвэл:  нөхөр-адуу-хий, эхнэр-хонь-ус, хүүхэд-үхэр-шороо, аав ээж-тэмээ-огторгуй, нохой-ямаа-гал хэмээн төсөөлж болно. Бүр нарийвчилвал өрхийн тэргүүн эцэг-ТХМ-ын сор-азрага буюу хий махбодтой, айлын гал голомтыг бадраагч хүүхдийн эх-ТХМ-ын цөм-хонь буюу усан махбодтой, эцэг эхийн удам угсааг залгамжлагч хүүхэд-ТХМ-ын алтан дундаж үхэр буюу шороон махбодтой, өрхийн шүтээн аав ээж-ТХМ-ын шүтээн тэмээ буюу огторгуй махбодтой, амьтай ба амьгүй хөрөнгийн манаач-өрхийн гишүүн нохой нь өрх гэрийн холбоо-ямаа буюу гал махбодтой дүйцэнэ хэмээв. Дүйцүүлэхийн тулд дүйцүүлсэн, хүнийг малтай адилтгалаа, ямааг нохойгоо тэжээхийн тулд тэжээсэн хэрэг үү гэх мэт эсрэг талаас нь мушгиж битгий бодоорой, малыг ийнхүү өөрсдийн ашиг сонирхолд зохицуулан монгол гүн ухаанаар ТХМ-ын махбод болон малыг зүүн гарын увьдастайгаа дүйцүүлж бүтээсэн тухай өмнө бичсэнийг тооцоод нэгтгэн дүгнэвэл юм бүхэн бодит ба хийсвэр хоёроос бүрддэг, харилцан бие биеэ нөхөж, нэгэн цогцыг бүтээдгийг ашиглаж, малчин өрх айл бүхэн биеэн даасан бие биеэсээ үл хамаарсан бичил улс гэдгийг нотлосон санаа юм шүү. Хамгийн энгийнээр төсөөлөхөд ямаа эзэн-хонь хоёрыг холбох гол үүрэгтэй гэрийн холбоо учир олон байж үл болно, тэхдээ ямаагүй хонин сурэг, нохойгүй малчин айл байдаггүй, ганц хоёр хоточ нохой байхаас олноор нь тэжээдэггүй нь ямар ч юманд гүйцэтгэх үүргээсээ хамаарч тооноос чанарт, чанараас тоонд шилждэг хуулийг дагаж байдгийг гэрчилнэ. 
Хүн-мал-нохой гурвын хүйн холбоо махбодын бус хийбод буюу сэтгэхүйн холбоотой байдаг. Нохой зочин гийчдийг угтдаг, үддэг, хөрөнгө хогшлыг манадаг, хүний хамгийн үнэнч хань, эзнийхээ хамаатан, садны хүмүүсийг хүртэл ялгадаг, айлын өөрийн малыг ялгадаг. Үнэнч шинжээ батлахын тулд нохой зулбадаггүй, үүнийг мэддэг Монголчууд  бог малыг олонтоо зулбаад байвал зулбасан малаа эзэгтэй нь хөтөлж гэрээ нар зөв, эрэгтэй нь нохойныхоо гэдсээр олон өнгийн даавууны өөдөс ороож гэрээ нар буруу тус тус гурав эргэж гэрийнхээ үүдэнд уулзаад эрэгтэй нь эхлэн: -хаа очих вэ? гэж асуухад эмэгтэй нь: -ямаа зулбаад, та хаана очих нь вэ гэхэд эрэгтэй нь: -нохой зулбаад гэхэд эмэгтэй нь: -хэзээ нохой зулбаж байлаа гэхэд эрэгтэй нь: -хэзээ ямаа зулбаж байлаа гээд нохой ямаа хоёроо холбож “ эм дом, эм дом, эм дом” гэж гурван удаа шившлэг үг хэлж тавиад хэсэг хугацаа өнгөрсний дараа холбоогий нь тавьж ямааг сүрэгт нь нийлүүлнэ. Ирэх жил нь зулбах малын тоо эрс багасдаг нь худлаа гэж хэлэх малчин олдохгүй байх, харин хот суурингийнхан ихэд гайхах бол уу.
Мөн төлөө голсон эх мал, төл нь хорогдсон малд шинээр төл авхуулахдаа зориуд дэргэдүүр нь нохой хөтлөж өөр лүү нь төл рүү нь ойртуулж холдуулж, нохойгоо бага зэрэг зодож гасалж гангинуулахад уур нь хүрч, чоно нохойноос төлөө харамлаж хамгаалах байгалийн цохилдлогоор түргэн ээнэгшиж төлөө авдаг. Энэ мэт таван эрдэнэ мал сүрэг (ТЭМС)-гээ нохойгоор домнох, үсий нь хяргаж нуруу нь хавдсан, авагдсан морины нуруун дээр тавьж наах, эд эрхтэнээс нь эмчилгээнд хэрэглэх,  чоно нохойноос хамгаалах зэрэг хүн малгүй хот айлыг өдөр шөнөгүй манаж байдаг, хоолны мууг өглөө гэж гомддоггүй, эзэндээ үнэнч “ монгол банхар нэрээр дэлхийд данстай, зүрх цагаан хар буюу дөрвөн нүдэт улаан халтар“ бяруу шиг том нохойгүйгээр малчин өрх айлыг төсөөлөх аргагүй. Нохой эзэн мал хоёроо зэрэг хамгаалж байдаг учраас хар өнгөтэй байх нь мал чоно, гэрийн нохой хоёрыг өнгөөр ялгаж сургадаг юм. Банхар ССИ-ийн цэрэг цагдаагийн үүрэг гүйцэтгэнэ. Нохой ам бүлд ордгийн учир энэ болой. Нохой эзэндээ үнэнчийн баталгаа нь нохойд уруулахад уруулсан хүн галзуурдаг нь нохой эзний хувийн, байгалиас заяасан бие хамгаалагч. Замд яваа хүнд залгалдсан нохой тааралдвал үйлс бүтэхгүй, зорьсон хэрэг мухардан будлина гэх тул зодолгүй салгахыг хичээнэ. Зочинг угтах нохой хорихдоо нохойгоо хөөвөл зочноо хөөсөнтэй адил гэж цээрлэх, Зочин дайлж байгаа зоогноос нохойдоо өгөх цээртэй зэрэг нь эсрэг талаасаа хүн нохой хоёрын хүйн холбоо гэж ойлгоод байгаа юм.
 Ямаа-нохой хоёр адилхан дайснаа газраар дамжуулан хөлийн давхайгаараа мэдрэнэ. Хоюул холбоо мэдээллийн үүрэг гүйцэтгэх учир цөөн тоо толгой байх заяатай.
          Нохой-хүний хүйн холбооны тухай нүүдэлчдийн “багш” зүйр цэцэн үгнээс:
          Нохой аль дайралдсанаан зууна, ноён аль шударгаан дайрна.
          Нохой толгойдоон аюултай, морь хөлдөөн аюултай.
          Нохой тулбал хэрэмд үсрэнэ, хүн ичвэл хүн ална.
          Нохой хамартаан хүрэхээр усч, хүн  аминдаан тулахаар аргач.
          Нохой хотоон манадаг, ноён олноон мөлждөг.
          Нохой хуцахад тэнгэр бузартахгүй, ноён унахад олон газардахгүй.
          Нохой цохих гарын гарз, ноёнтой хэрэлдэх хогоны гарз.
          Нохойгоон өмөөрсөн хүн айлтай таарахгүй, Хүүхдээн өмөөрсөн хүн хүнтэй таарахгүй.
          Нохой шархаан долоож эдгээдэг, ноён ялыг идэж ялзардаг.
          Нохойн мөрөн дээр шээстэй, туулайн мөрөн дээр баастай.
          Нохойн уурлахыг сүүлээр нь мэд.  Ноёны уурлахыг нүдээр нь мэд.
          Нохойн хэл ус барах, хүний хэл улс барах.
          Нохойн хэл эм, ноёны хэл өвчин.
          Нохойны олон нохойгоон барихаас, хүний олон хүнээ барьдаггүй.
          Нохойн хэлээр далай бузартдаггүй, хүний хэлээр хүн үхдэггүй.
          Нохойн жороо жороо болохгүй, хүний цогио цогио болохгүй.
          Нохойд хуцагдаж, хүнд хэлэгдэж явах.
          Нохойн гэдсэнд шар тос зохихгүй, хүний буян хүнд зохихгүй
Малчин-малын хийбодын холбоо гэх нь:
          •    Өрх айлын тэргүүн аав, адууны тэргүүн нь азрага
          •    Азрагагүй адуу сүрэг болдоггүй, аавгүй айл айл болдоггүй,
          •    Аавын хүүгийн зориг хурц, адуун сүргийн туурай хурц
          •    Аавынхаа уургыг барьж сур, адуу мал чинь өснө
          •    Адуугаа танихгүй баян, ач нараа танихгүй өнөр
          •    Адуун дотроос хүлэг, ардаас баатар төрдөг
          •    Сайн хүний үр, сүүт гүүний унага
          •    Адууныхаа хэрээр исгэр, хөнжлийнхөө хэрээр тийр
          •    Адуу дагасан даага, авд унах морь болдог зэрэг сургаалаас гэр бүлийн   байгалийн загвар нь азрага адуутай адил буюу эцэг азрага хоёрын ихэр болохыг дээр тусад нь бичсэн учир энд дахин нуршхаас татгалзав.
 Үхэр 12 жилийн жил бүрийн өнгө-зүс, халуун хүйтэн, хуртай хургүй, зудтай зунжлагатай, задтай задгүй, өвстэй өвсгүй, амьтан хүнд ээлтэй ээлгүй, улс хоорондын эв нэгдэлтэй эсэх бүгдийг тодорхойлдог нь ТХМ дотроос хамгийн зөнч, совинч, алтан дундаж мал бөлгөө. Нэг айлд гурван бяруун гунж нэг жил тугалвал давхар өрх хийх эсвэл ханаа тэлэх эсвэл толгой нэмэх эсвэл дотуур бүслүүрээ сунгаж үхэр олон болог эсвэл мянга түмээр өс гэж ерөөх, сүүгий нь шинэ хувинд саах, эзэгтэй нь гоёлынхоо зүүлтэнд нэмэлт хийдэг, төлгөн хонь ихэрлэхэд баруун урд талын ханын боолтыг тайлж бяцхан зай гаргаад хоёр мод үзүүрлэн чагтлан тэрхүү зайд шааж тогтоогоод ханынхаа амыг боож гэрээ томсгож ёслол гүйцэтгэх зэрэг элдэв аргаар баярлаж байгаагаа малдаа илтгэдэг зан үйлийн нууц нь хүн мал хоорондоо хийбодын холбоогоор ойлголцдогыг батлаж байна. Ямаа гурван ихэр ишиг төрүүлбээс эзэндээ муу тул гурван хүүхэд уралдуулж хоцорч ирсэн хүүхдийн ишгийг алдаг атал гурван ихэр хургыг бэлэгшээнэ. Энэ хуулийг мэдэхгүйгээс болж ямаа өсгөж бэлчээрийн хомстолд орж мал өсч байгаа биш, хорогдож байгаагаа мэдэхгүй байна. Үүнийг хотын эрдэмтэн мэргэдч тайлж үл чадна, гэтэл малчид амьдралын туршлагаараа ялгаж мэдэрнэ. Энэ мэтээр хотынхон ил мэдлэг, хөдөөгийнхэн далд мэдлэг эзэмшдэг учраас малчин гэдэг нэр мэргэжлийн цол, эрдмийн зэрэг дэв хэмээн бусад бүтээлдээ онцлон бичсэн билээ. Тооноос чанарт шилжих зүй тогтнол нь хууль биш, харин юм бүхэн хос бөгөөд заавал ялгаатай гэсэн онолыг батлаж байна. Өөрөөр хэлбэл ялгаатай гэх нь тоо толгойгоороо олшрох нь гол үзүүлэлт биш гол нь чанар гэдгийг ялгаж мэдэхэд оршино. 
Ямаа хүйтэн хушуутай мал учир махаар нь тахил, шүүс өргөх, хүүхдийн үс авах, найр хуриманд  хэрэглэхийг цээрлэх, орог саарал, хөх, хар ямаа, хуц, ухны махыг настайчууд иддэггүй зэрэг нь хийбодын онолыг практикт яаж хэрэглэдгийн нэгэн жишээ юм. Энэ мэт хийбодын онолыг монголчууд үүсгэн амьдрал ахуйдаа сургаал болгон мөнхрүүлж ирсэн улс монголоос өөр дэлхийн бөмбөрцгийн аль ч өнцөг буланд байхгүй гэдгийг бахдан тэмдэглэж байна. Оросын нэрт эрдэмтэн С. П. Капица “ Хүмүүс шинжлэх ухааны оронд зурхай сонирхох боллоо” гэж хэлсэн нь хийбодын онол дөнгөж ССИ-ийхэн судлаж эхлэж байхад монголчууд  бурхан шашин орж ирхээс өмнө амьдрал ахуйдаа хэрэглэж байсан, сүүлийн 70 жил хаягдсан ч одоо хүчээ аван хөгжиж байна.
Малчид ТЭМС-тэйгээ таван төрлийн хэлээр ярьдаг төдийгүй ихэнхдээ дотоод сэтгэхүйгээрээ бие биеэ ойлгодог, харилцан бие биеэ хүндэтгэж байдаг.
Эндээс малчин өрх айлын оршин байхын эдийн засгийн үндэс нь ТЭМС учраас малчин нь суурин амьдралд шилжвэл ТХМ-ын бүтэц эвдэрч эрлийзжүүлсэн үхрээс бусад мал сөнөх тавилантай байна.  


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats