Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Эр малыг үүсгэсэн нь өрх айл бүхэн бичил улс болох нөхцөл бүрдсэн

Таван хуруу тэгш  малыг шинээр бий болгоход эцэг малыг засаж эр малыг үүсгэсэн нь мал маллахуйн технологит гарсан хувьсгал мөн. Эцэг малын үр удмаа үлдээхээр байгалиас заяасан тавиланг өөрчлөж зөвхөн эзнийхээ төлөө амьдрах болгосноор эр амьтад эзэнтээгээ хүйн холбоо үүсгэсэн байна. Энэ холбоог өнөөгийн шинжлэх ухаан төдийлөн тайлбарлаж чадаагүй янз бүрийн таамаглал дэвшүүлсээр байна. Харин монголчууд энэ хүйн холбоог мэдрээд өөрийн зорилгодоо бүрэн төгс ашигласаар өнөөг хүрсэн төдийгүй хойшид ч ашиглах ирээдүй нээлттэй байна.
Хувьсгал гэхийн утга учиг нь эр малыг зассанаараа:
 1. Эцэг эх малыг ухаанаараа сэлгэн сонгон үржүүлж, чанартай эр эм төлийг хувьлаж, толгойн тоо, зүс, төрөл хоорондын тоон харьцааг шинжлэх ухаанчаар  байгаль экологит зохицуулан малчлах боломжийг нээсэн. 
2. Эр малын ашиг шимийг хэрэгцээний шаардлагад зохицуулан ашиглах, нөөцлөн урт хугацаагаар хадгалах амьд хувийн хадгаламж (өндөр хүүтэй) банк болгон хувиргаж чадсан. Ирэг, морь, ат, шар нь хүү ихтэй хадгаламж бол сэрх нь ганцхан ноолуураас өөр хүүгүй хадгаламж юм.
3. Хоол хүнс, урт богино тээвэр, харилцаа холбоо, аялал жуулчлал, орон сууц, түлээ түлш, ахуй амьдралын бүх асуудлуудыг багцаар нь шийдсэн.
Зарим жил эр төл олонтой, зарим жил охин төл олон төрдөг нь байгалийн зохицол, үүнийг удирдаж чадахгүй тул түүнд зохицон амьдарна. Малчид эр төл олон гарвал мал өсөх нь гэж баярладаг нь таваарын хэрэгцээг бүрэн хангах нөхцөл сайжирч эм малыг зөвхөн төл авахад зориулна гэсэн санаа буйзаа. Ер нь эр малын уналга, эдэлгээ, ноос, ноолуур, арьс шир, мах өөх охин малаас 20-иас доошгүй хувиар их байдаг. Адуунд морь олон бол чононоос унага, даагаа хамгаалахад азраганд туслана. Морьгүй байсан бол  монголчуудын дэлхийн талыг эзлэж, морин өртөөг үүсгэж чадахгүй байсан, аливаа машин техникийн эцэг, дөрвөн хөлт амьтаны явж болох бүх газраар явна, товчоор туулах чадвар сайтай, сайн морь эзнээ хайдаг эсвэл сайн эрд сайн морь заяадаг, энэ хоёр бие биенээ олхоороо ямар нэг сайн үйлийг бүтээдэг. Хурдан морь эзнээ хайдаг гэдгийг монголчууд мэддэг, адуунаас хүлэг, ардаас баатар төрдөг нь аман хууль болгон хүн бүр дагаж  амьдардаг нь дэлхийн аль ч улс оронд заяагаагүй бодит үнэн:  Гоймон баатарын Хонгор морь, Дандар баатарын алаг морь(дарьгангийн хошуунаас гаралтай), Эзэн Чингисийн хоёр загал гээд түүхэнд мөнхөрсөн баатар агт морьдыг нэрлэж яахан барах билээ. Сайн морьтой болохын тулд “Унаган дээр нь уяж, Дааган дээр нь дагьж, Шүдлэн дээр нь шүтэж, Хязаалан дээр нь гамнаж, Соёолон дээр нь хол ойр, урт богино хугацаагаар ширүүн унаж эдлэж, сорьж, Морин дээр нь “молор эрдэнэ” болгож” эдэлдэг нь уламжлал болон мөнхөрчээ. Морийг унаа морь, уралдах морь хэмээн ангилна. Унаар морьдоо хонины морь, холын уналганд эсвэл найр наадаманд унах морь гэж ялгана.
“Эмээлт морь-эр хүн хоёр ихэр” хэмээн цэцлэхийн учир нь 1. Баян айлын эсвэл ноёны хүү эсвэл сайн эрийг магтахдаа “гүү морь унаагүй, гүзээ мах идээгүй” эрдээ гэх, Дааган дотроос морь, даахин дотроос эр, эсвэл адуун дотроос хүлөг, ардаас баатар төрөх, эсвэл аавын хүүгийн зориг хурц, адуун сүргийн туурай хурц, эсвэл адууны тэргүүн нь азрага, айлын тэргүүн нь аав, эсвэл азрага адуун сүргийн тэргүүн, аав айл өрхийн тэргүүн, эсвэл морийг магтахдаа: тэнгэрийн хүлэг, жигүүрт хүлэг, салхин хүлэг гэж нэрлэх бөгөөд нэгтгээд хиймортой мал гэнэ. Энэ бүхнээ багтаагаад 12 жилд адуу гээгүй морь гэж оруулсан нэгийг ухааруулах бизээ.
Тухайлбал 60-ын тоололын системийг Монголчууд зохиожээ, яагаад гэвэл: 12 жилээр үелүүлэхдээ жил бүрийг нэрлэхдээ тэнгэрийг төлөөлүүлж “Луу”, хүнийг төлөөлүүлж “Морь” жил гэж нэрлээд бусад арван жилийг амьтаны аймгаар нь нэрлэсэн байна. 12 жилийн зургаа нь эр, зургаа нь эм жил байх учраас эр жилийг Морь жилээс эхлэ хэмээн тооллын эхийг заажээ. Эндээс нүүдэлчин иргэншилд “Ноёд-хатагтай”, суурин иргэншилд “Хатагтай-ноёд” гэсэн дараалалтай гэсэн аман хуулийг мөрдөх ёстой мэтчилэн хорвоод хүн яаж ажиллаж амьдрахын толь бичиг нь жартын тооллын систем гэлтэй. Энэ нь морь нүүдэлчдийн бүтээл учраас хүн төрлөхтний түүхэнд мөнхрүүлсэн хэрэг.
2. Монгол эр хүн, монгол морь хоёр хий махбодтой учраас морины хийморь, эзний хийморь хоёр давхцсан, эзний ажил амьдрал нь гялалзаж яваа тохиолдолд морь нь хурдлана.
3. Морь уралдахдаа гол өгсөж уралдахаас, уруудаж уралдахгүй, адуу ус уухдаа гол өгсөж ус уудаг, хавар шар ус уухаараа турдаг, голын ус цэвэршихээр үсээ хаяж, таргалдаг, дахин давтахад тэнгэрийн хөлөг, жигүүрт хөлөг, салхин хүлэг хэмээн хөлөг, хүлэг гэж бичих нь хөл залгах, хүлэх-сойх гэсэн утга илэрхийлнэ гэж үзэв. Ийнхүү тэнгэр бурхан, уулын эзний унааг тэнгэрийн хөлөг (сэтэрлэсэн морь), алсын аян дайн, амь өрссөн үед авардаг сайн морийг жигүүрт хөлөг(гуурст морь), салхинаас өөр агтанд гүйцэтгэгддэггүй хурдан ажнайг салхин хүлэг гэнээ гэж цэцлэе.  
Хонинд эр хонь олон байх нь сүргээ чимэхээр барахгүй, өвөл хотны дулааныг нэмэгдүүлж, ямааны нөмөр болно. Эр бодыг уналга, эдэлгээнд өргөн хэрэглэнэ. Эр мал арчилгаа бага шаардана, зудад тэсвэрээр илүү зэрэг олон давуу тал бий. Малчид ТХМ-ыг байгалиас өвс, ус, агаар, үнэрийг хураан идэж мах өөх, үс ноос, арьс шир, түлээ түлш болгон хувиргадаг бүрэн автоматчлагдсан биотехнологийн үйлдвэр болгон ашигладаг. Энэ биотехнологи нь байгаль экологит хоргүйгээр үл барам дахин сэргээдэг учраас хаягдалгүй технологи, жишээлбэл их насны эр сувай мал төл байснаасаа даруй 30-40 % их бүтээгдэхүүн өгдөг болон хувирна. Ер нь малын ашиг шимийг яаж ашигладаг туршлагыг хэдэн боть ном бичсэн ч үл барах тул хаягдалгүй технологийн нөхөн сэргээгдэх үйлдвэрлэл, ийм үйлдвэр, үйлчилгээ энэ дэлхийд байхгүй гэдгийг цохон тэмдэглэе. Иймд малчин өрх айлыг малгүй болгож, суурингийн өрх айл болгон хувиргах төрийн бодлого буруу, төрийн харанхуй дээрээсээ гэдэг болноо хэмээн бодох, мөн төрийн ахмад зүтгэлтэн Ц. Балхаажав, Х. Цэвлээ нар “Малчин монгол” номондоо “. . . малчны хот нь малаар дүүрэн, улс нь малчныхаа ус, бэлчээр, нүүдэл суудлын чөлөөт сонголтыг хангасан, малчид нь хэн нэгдээ хал балгүй, эрт урьдын уламжлал ёсоор айл, саахалтын эв санаагаар аж төрөхөд юунаа болохгүй гэж” бичсэнтэй санаа нэг байгааг онцлон тэмдэглэж байна. 

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats