Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Таван хушуу мал нүүдэлчдийн оюуны бүтээл

Таван хушуу мал нь байгалийн зэрлэг өвс ургамлаар хооллон, жилийн дөрвөн улирлын турш онгон байгалийн орчин нөхцөлд хүний ивээл дор амьдардаг хөх дэлэнт сүүн тэжээлтэн амьтад юм. Нүүдэлчид олон зэрлэг амьтан туулай, тахиа, гахай, загас жарайхай, үнэг чоно, заан арслан, баавгай, хандгай, галуу шувуудыг  тэжээж, амь амьдралаа залгуулж, эдгээрийн дотроос олон жилийн нөр их туршилт шалгуурын үр дүнд нэгэн цогц гэр бүл-таван хушуу малыг бүтээсэн нь хүний оюуны бүтээл, тухайлбал нүүдлийн соёл иргэншлийн оршин тогтнож, өнөөг хүртэл амьдарсан, хойшид ч суурин соёл иргэншилтэй зэрэгцэн мөнхөд орших мэдлэгт тулгуурласан эдийн засгийн үндэс нь мөн. Нүүдэлчид таван хушуу малыг байгалийн бүтээгдэхүүн болтол хувиргаж чадсанд л шинжлэх ухаанч оюуны бүтээл, хаягдалгүй технологи, байгалийг ивээн тэтгэдэг буюу нөхөн сэргээдэг технологи дээр суурилсан үйлдвэрлэл юм. Энэ шинж чанар нь аль нэг мал нь хасагдахад л алдагдана. Өнөөдөр хүн төрлөхтөнг хошгоруулж байгаа компьютер гэхэд л хуучирч муудсныг хаана хаяж зайлуулах асуудал хүн төрлөхтөнг зовлонд учруулж байна. Иймд ямарч нэмэлт зардал хөдөлмөргүйгээр жил бүр 11-12 саяар өсч байдаг хөрөнгөө устгана гэж дайраад байгаа нь засгийн харанхуй дээрээсээ, малчид нь эргүүцэж чадахгүй байгаа нь түмний харанхуй дороосоо гэдэг болж байна.    
Зах зээлийн нөхцөлд тохирсон мал аж ахуйг хөгжүүлэх шинжлэх ухааны үндэслэлтэй төрийн бодлого  боловсруулж чадаагүй нь социализмийн үед суурин соёл иргэншлийн орнуудад бэлтгэгдсэн мал аж ахуйн боловсон хүчин, нарийн мэргэжлийн эрдэмтэд, тэдний ажиллаж байсан, байгаа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, судалгааны баазууд, хөдөө аж ахуйн төрөл бүрийн мэргэжилтнүүд бэлтгэдэг их, дээд сургуулиудын судалгааны онол, арга зүй, сургалтын арга нь ССИ-ийн  бэлчээрийн биш мал, түүнийг маллах арга технологийг хуулан авч өөрчлөн сайжруулахаар ажиллаж амьдарч байсан учраас таван хушуу малын бүтэц эвдэрч, улмаар газар нутгийн цөлжилт нэмэгдэх үндэс болсон хэмээн үзэж,  өнөөгийн мал аж ахуйн бодлогод хөндлөнгөөс өөрийн ХХ1-р зуунд Монгол Улсын даяаршилд дангааршин үлдэх цорын ганц гарц нь “Нүүдлийн соёл иргэншлээ нүдний цөцгий мэт нандигнан хадгалж, суурин соёл иргэншилтэй хослуулан хөгжүүлэхэд оршино. Нүүдлийн соёл иргэншлээ хадгалах эдийн засгийн үндэс нь малчин төвт бэлчээрийн мал аж ахуй мөн” гэсэн онолыг дэвшүүлж байна.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats