Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Төр засгийн анхааралд

Ямаан сүргийг хонин сүргийн тавны нэг болтол цөөрүүлэх нь цаг үеэ олсон унаган байгалиа сэргээх эцсийн мөчид тулсан арга хэмжээ болохыг анхааралдаа авч ямааг  ийм хурдацтай өсгөвөл гурван жилийн дараа монголын нутаг нийтдээ цөлжиж, бэлчээрийн хомсдолд нэрвэгдэж, дахин сэргэх экологийн нөхцөл бүрэн алдагдахыг шинжлэх ухааны үндэслэлтэй батлаж байна.
Таван хушуу малын бүтэц алдагдсан нь Монголын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, оршин тогтнохуйн тулгуур асуудалд ч хүчтэй нөлөөлнө хэмээн үзэж байна.
Монгол гүн ухаанаар сэтгэвэл өнөөдрийн уушигнаас маргаашийн өөх дээр хэмээх бодлого нь төрийн бодлого, буюу ерөнхийлөгчийн жанжин шугам,  харин маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр гэх нь эдийн засгийн бодлого буюу ерөнхий сайдын жанжин шугам гэвэл энэ хоёрын алтан дундаж дээр тусгаар тогтносон монгол улс, есөн хүлэгт цагаан тугаа мандуулан мөнхөд бадран хөгжих боломжтой хэмээн тодорхойлж байна.
Мал аж ахуйг хөгжүүлэх төрийн бодлого нь: ТХМ-ын бүтэцээр: 1. Толгойн тоог хувиар илэрхийлбэл адуу 20%- 10%, хонь 40%-60%, ямаа 8%-12%, үхэр, тэмээ үлдсэн 32%-18%-ийг бүс нутгаас хамааруулан, говьд тэмээг, бусад бүсэд үхэр нь олон байхаар тооцно. 2.  Малын зүсээр: Адуу хээр, хүрэн, зээрд зүс голлосон, нийт адууны 5% цагаан, алаг зүс хамгийн цөөн байхаар, хонь зөвхөн цагаан (тэхдээ хялман цагаанаас бусад), хөх алаг хониор хуц тавих, сэтэрвэл хонины дээд төрөл, ямаа хангайд хар, говьд хөх зүс гололсон, эвэргүй мухар, үхэр нь улаан, хар голдуу зүстэй, тэмээ нь хүрэн, хар хүрэн, шардуу зүстэй байх нь илүү зохимжтой.
Сайн үйлс дэлгэртүгэй.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats