Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Монголчуудын гангараа агт морьд, атан тэмээ
Таван хуруу тэгш  малыг шинээр бий болгоход эцэг малыг засаж эр малыг үүсгэсэн нь мал маллах технологит гарсан хувьсгал хэмээхийн нэг үзүүлэлт нь агт морь, атан тэмээгээр гангарах монгол зан үйл мөнөөс мөн. Мориор гангарахдаа зүс нийлүүлэн мөнгөн эмээл, мөнгөн хазаар, хулсан дашуур барихаас гадна морьдныхоо дэлийг заавал  засдаг билээ. Дэлийг гангарааны зориулалтаар янз бүрээр засдаг нь хүний үсээ өөрийн нүүрний байдалд тохируулан засдагтай адил мориныхоо янз төрхөнд тааруулж засдаг. Морины дэл гойд засдаг нэрд гарсан хүн нутаг хошуунд байна. Залуучууд очиж мориныхоо дэлийг засуулна: морины хэлбэр галибар, тарган, туранхай, эр эм, уях, унах зэргээс хамаарч засал өөр өөр байна
Адууны гангараа, ид шидээ зүсээрээ илэрхийлдэг бол тэмээ бөхнийхөө хэлбэр дүрсээр илэрхийлдэг. Профессор Р. Индра нарын “Монгол тэмээ” номонд тэмээний бөхний байршлын хэлбэрээр 12 нэрээр 21-н байршил үзүүлсэн байна. Зураг хар. Ямарч амьтан мал  хүн ч тарган байх тутам гоё ганган харагддаг нь нийтлэг шинж, тэмээний хувьд бөх нь тарган эцэнхийг тодорхойлохоос илүүтэй аливаа амьтаны дотор, гадна тал геометрийн зөв дүрс байдаг онолоор тэмээ 12 жилийн амьтадын шинжийг агуулдаг нь үнэн бол энэ шинжийг хоёр бөх илэрхийлэх ёстой хэмээн таамаглаж, 12 нэрийг  дөрөв ангилбал  ширээ, лэг, шашир, соёо гэсэн дөрвөн үндсэн төрөл, төрөл бүр гурван бүлээс тогтоно:  1. туг ширээ, урд бөх шашир-хойт бөх ширээ, урд бөх солбин соёо-хойт бөх ширээ (1,9,11-р зур.)гурав ивээл бөгөөд шороо махбодтой. 2. зөв, буруу лэг, урд бөх солбин-хойт бөх лэг, урд бөх лэг-хойт бөх ханан  (4,10,12-р зур.) гурав ивээл бөгөөд усан махбодтой, 3. дотогшоо шашир, гадагшаа шашир, хойт бөх шашир-урд бөх нугархай (6,7,8-р зур.)гурав ивээл, гал махбодтой.4. соёо, ханан соёо, солбин соёо (2,5,3-р зур.)гурав ивээл, хий махбодтой. Энэ ангилал нь нөгөө талаас тэмээ 12 жилийн амьтадын бүх шинжийг агуулсан болохыг батлахын зэрэгцээгээр ялгагдахуй буюу хос онолоор дөрөвтийн хосыг хоёртод шилжүүлвэл  хий-гал, ус-шорооны хослол үүснэ. Өөрөөр төсөөлвөл хий-гал эрэгтэйлэг, ус-шороо  эмэгтэйлэг шинж илүү давамгайлж байдаг. Иймд ямар махбодтой буур тавих вэ гэдгийг шинжлэх ухааны үндэстэй шийдвэрлэж болно гэсэн дүгнэлт гарч байна.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats