Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Монголын мал аж ахуй бол даяаршлын дүйц дангааршил мөн
                                           Мал байвал монгол байна
                                           Малгүй бол монгол байхгүй 
Мал аж ахуй, түүний тухай аливаа асуудлыг монголчуудаас илүү мэддэг, амьдрал ахуйдаа хэрэглэж чаддаг улс орон энэ дэлхий дээр байхгүй, байх ч үндэсгүй хэмээх санаа өвөрлөж явдагаа олон түмэнд хүргэх зорилгоор бичиж байна. Таван хушуу малаа байгалиас заяасан тавилангаар нь маллаж,  буяныг нь зөв  хүртэж, өсгөн үржүүлж, үр удамын сангий нь өнөөг хүртэл хадгалж ирсэн малчин түмэнээрээ монголын ард түмэн бахархаж байдаг. 
Монголын малчлах ухааны арвин баян санд өөрийн амьдралын туршлагаар батласан, ажигласан зарим үр дүнгээ нэмэрлэвэл:
1.Хүн, амьтан, ургамал гэх мэт төрлөөр ангилдаг гэтэл төрөл дотроо яг ижил ядахдаа ганц хос байдаггүй нь байгалийн өөрийн тайлагдашгүй нууц;
 2. Байгалийн бүтээгдэхүүн амьтай, нөхөн үржих шидтэй, ганц хувь, тэр нь хэзээд ч дахин давтагдахгүй;
3. Хүний бүтээгдэхүүн амьгүй, хүн байгалийн бодит юмсыг дуурайлгаж хийнэ. Хүн өөрөө байгалийн бүтээл учраас амь оруулж үл чадна. Хүний бүтээл амьгүй учраас хичнээн ч хувиар хийж болно. Өөрөө нөхөн үржихгүй; 
4. Байгалийн бүтээгдэхүүн өвс, ургамал, ан амьтан, хүн бүгд эцсийн бүтээгдэхүүн байдаг учраас хүүхдийг эцэг эх дундаасаа хувилахаас биш  эцэг эхээс ангид цоо шинэ 3-дах хүн төрдөггүй. Тийм учраас нэг эцгийн хүүхэд мөн бишийг хараад ялгадгийн учир энэ болой. Хувилдаг учраас нэг жалга довынхон хоорондоо суусаар байгаад цус ойртдог нь үүнийг батлана.
Эндээс байгалийн юмс үзэгдлийн мөнхөд оршин байдгийн уг үндэс нь ялгаатай төрдөгт оршино. Ялгаатай бүтээхийн тулд заавал үрждэг, үржихийн тулд эр эмийн ёсон-хүйсний ялгаа байх хуультай хэмээх дүгнэлтэнд хүрнэ.
Ялгагдахуй буюу хос хуулиар таван хушуу малын шинжүүдийг авч үзье.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats