Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Өмнөтгөл

Байгаль ээж амьтдыг зөвхөн үр удмаараа мөнхөрч, тонгойж бэлэн хоол идэж, хувцастайгаа ирээд хувцастайгаа буцхаар, дуугаа хурааж ирээд дуугүй буцхаар, бусад нь ирлээ гэж баярладаггүй буцлаа гэж гомддоггүй төрүүлдэг атал хүнийг анх төрүүлэхдээ амьдаас ялгаж гэдийж иддэг, дуу аялаж төрөөд дуугаа хурааж буцдаг, инээлгэж ирээд уйлуулж буцдаг, нүцгэн ирээд нүцгэн буцхаар заяасан. Эдгээр шинжүүдийн хоорондын ялгааг геометрийн хэлэнд хөрвүүлбэл хоорондоо 90 градусын өнцөг үүсгэж байдаг.
Өвсөн тэжээлтнийг байгаль ээж өөрийнхөө нэг эрхтэн өвс ургамлыг мөнхрүүлэхийн тулд идэж хооллон ялгадасаар нь бордож сэргээх зорилгоор бүтээсэн байна.
Хүнийг төрүүлсэн шинжээс нь дүгнэхэд өөрийгөө устгуулахын тулд өөрөө хоолоо олж идэх, өөрийгөө хувцаслах, үр удмаа үлдээхийн тулд гэр бүлээр амьдарч, үр хүүхдээ төрүүлэх, тэжээх, хувцаслах, амьдралын замы нь удирдаж залахаар заяасан. Хүн мал адилхан агаар, ус, хөдөлгөөн (гал), үнэр, хоол гэсэн таван төрлийн хоол хэрэглэдэгч малыг үнэрээр өвс ургамалаа ялгаж идэхээр, хүнийг тусгай технологоор боловсруулсан хоол идэхээр заяасан.  Үүний тулд хүн байгалаас хоолоо олохын тулд хүнийг амьтдаас илүү ухаантай төрүүлсөн. Амьтадыг хоолоо биеэрээ явж өөрт таалагдснаа ялгаж идүүлэхийн тулд дөрвөн хөл өгсөн атал хүнд ухаанаар амьдрах учраас олон хөл шаардлагагүй хэмээн хоёр хөл өгсөн.  Эндээс хүн сармагчнаас үүсээгүй, байгаль ээж анхнаасаа бага явуулахын тулд хоёр хөлтэй, хоол ундаа олох, боловсруулах, идэх бүх үйлдлийг гүйцэтгэх зорилгоор автомат удирдлага бүхий хоёр гартай төрүүлсэн. Хэрэв дөрвөн хөлтэй байсан гэвэл дөрөв биш найман хөлтэй байсан байж таарна. Яагаад гэвэл дөрвөн шуутай, дөрвөн шилбэтэй шүүдээ. 
Хүн төрлөхтөн хий-гал махбодтой хөх толботон, шороо-усан махбодтой толин халзан толгойтон гэсэн хоёр төрлөөс тогтоно. Энэ шинжээ дагаад байгалиас хоолоо олохдоо огторгуйд суудалтай нүүдэлчид, модонд суудалтай суурин соёл иргэншил үүссэн. Нүүдэлчдийн эдийн засгийн үндэс нь бэлчээрийн мал аж ахуй бол суурингийнхний эдийн засгийн үндэс нь газар тариалан байжээ. 
Бэлчээрийн мал маллан аж төрөх дээр тулгуурласан нүүдлийн соёл иргэншлийг туйлд нь хүртэл хөгжүүлж, ХХ-р зуунд төдийгүй ХХ1-р зуунд ганцаар орж мөнхөрсөн дэлхийн ганц улс “Монгол Улс” гэдгийг дэлхий нийтээрээ мэдэрч, Чингисийн Монгол хэмээн нэрлэж, тал бүрээс нь судлаж байна. Иймд бэлчээрийн мал аж ахуйг  туйлд нь хүртэл хөгжүүлсэн түүхийг айрагтай жишин үлгэрлэвээс энэ айргийг эсгэлгүй уугаад өнгөрөхийн оронд багахан хэсгийг нь уруул чимчигнэтэл, хөхүүрийн амаар багтаж ядан сагуулж, өдөр шөнөгүй шуугитал эсгээж, уншигчдын уруулыг чимчигнүүлэх төдийгүй сэтгэлийг сэргээж, зүрхийг догдлуулж, сайн муу нийлсэн хүүдий дүүрэн шашин шуугиан дэгдээхээр, “Мал байвал Монгол байна, Мал үгүй бол Монгол байхгүй” уриан дор минийхээр бол “Өнөөгийн монголын шинжлэх ухааны эцэг” Л. Түдэвийн нэрлэснээр эсээ хэлбэрийн бичиглэлийг сонгов.
Хэдийвээр өнөөгий монгол улс нүүдлийн соёл иргэншлээс суурин соёл иргэншилд аажим ч гэсэн шилжиж байгаа учир залуучууд, дунд насны эрдэмтэд,  төрийн албаны томоохон удирдагчид, асан сайдууд хүртэл нүүдлийн соёл иргэншлээ үгүйсгэх, басамжлах, ялангуяа бэлчээрийн мал аж ахуйг суурин мал аж ахуйн хагас дутуу мэдлэгийн үүднээс үнэлж цэгнэн, хоосон цэцэрхэх үзэл баримтлал газар авч,  нүүдлийн соёл иргэншлийг өвлөж яваа малчдаа бүдүүлэг, мал дагахаас өөр мэдлэггүй, малтайгаа адил боловсролгүй, харанхуй, жалга довийн үзэлтэй хэмээн үзэх үзэл давамгайлах болжээ. Төр засгийн малчидтайгаа харьцах харилцаа, мал аж ахуйг хөгжүүлэх ойрын ба хэтийн бодлого ор нэрийн төдий, нарийвчлан үзвэл онолын үндэслэлгүй, аажимдаа суурин мал аж ахуйд шилжүүлэх бодлого агуулж байгаа учраас миний бодлого нь үүний эсрэг энергийн урсгал үүсгэн  “Мал байвал Монгол байна, Мал үгүй бол Монгол үгүй” хэмээн хэт нэг талыг барьсан өрөөсгөл тодорхойлсон нь Монголчууд айргийг эсгэж түрүүчий нь ууж дуусгаж дараачий нь магадгүй дараачийн жилд залгуулан эсгэж насан туршдаа уудагтай адил та бүгдийг дахин эсгэж, нүүдлийн соёл иргэншлээ устгах биш суурин соёл иргэншилтэй хослуулан хэвшүүлбэл Монгол Улсын ирээдүй  улам хурдан гэрэлтэх болно хэмээн сэтгэж, бэлчээрийн мал аж ахуйн талаар эсээ бичих санаа төрснөө нуух юун. Эсээ гэхийн учир нь мэдээллийн зуун ирж, өөрт хэрэгтэй мэдээлэлээ ялган авах бэрхшээлд тулгарсан үед гүйцэт эссэн, бясалгаж боловсорсон, богино хэмжээтэй бүтээх шаардлагын дагуу бичхийг хичээв.
Зохиогч  Х. Сүхбаатар


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats