Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
2008-2009 оны хичээлийн жилийн нээлтэнд хэлсэн үг

“Хүн төрлөхтний оюуны инженер” хэмээн алдаршсан өнөөгийн багшийн үүрэг хариуцлага ХХ1-р зууны боловсон хүчнийг бэлтгэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн хэвээр байна.
Мэдлэгт тулгуурласан эдийн засгийн цаг үе, мэдээллийн цаг үетэй давхцаж байгаа өнөө үед улс үндэстний өвөрмөц ёс зүй, соёлыг уламжлуулагч, ухаарлыг хүртээгч, цаг үеийн элдэв төөрөгдлөөс аварагч багшийн үүрэг хариуцлага өндөржиж, нэр хүнд улам өссөөр байна. Багш оюутны харьцаа нь эцэг хөвгүүний харьцаатай адил учраас харилцан бие биеэ хүндэтгэхээс эцсийн үр дүн хамаардгыг сануулах юун.
Санамж 1.
Хүмүүс хамгийн муу мэдэх зүйлдээ хамгаас хатуу чанд итгэдэг, өөр юунд ч тийм их итгэдэггүй. Тийм учраас шашин харийн хэл дээр уншиж, шүтүүлдэг. Үүнтэй нэгэн адил мэдэхгүй юмаа мэдхийн тулд багшийг сонгодог учраас багшийг шүтдэг, хэлсэн ярьсан бүхнийг  хууль мэт хүлээн авдаг юм.
Санамж 2.
Хүний зорьсон зорилгоос буцах зам мянга байдаг, түүнд хүрэх зам ганцхан. Энэ ганц замыг хамгийн богино замаар хөтлөгч нь багш юм.
Санамж 3.
Хуримтлуулсан туршлага дээр бидний бүх мэдлэг үндэслэгддэг. Эцсийн эцэст  түүнээс л бүх үйл явдал өрнөдөг. Тэгэхдээ юмыг таньж мэдснээр бэрхшээлүүд үгүй болж, аливаа асуудал шийдэгдчихдэг юм биш. Оюун ухаан үнэн мөнийг яг л нүд гэрлийг тусган авдаг шигээр хүлээж авдаг. нүд гэрэл тийш чиглэж байж хардаг шиг оюун ухаан тойрог бол гурвалжин биш, эцэг бол эх биш, тав бол гурваас их гэдгийг таньдаг.
Санамж 3.
Үхаантай мэргэн байхад ганцхан өөрийн ухаанаас өөр юу ч тус болохгүй. Эндээс ухааныг эцэг эх танд өгдөг  учраас нэг эцэг 100 багшаас илүү гэсэн үг гарсан бололтой. Уншсанаар хүн юмыг мэдэж, ухаардаг буюу унших гэдэг хүний толгойгоор бодох гэсэн үг учир ном уншиж өөрөө дадхаас гадна шавь нараа ном уншуулж сургахын тулд бие даалтын цагаа бүрэн ашигладаг дадлага олгох хэрэгтэй. Аливаа хүн толгойдоо байгаа далд мэдлэгээ бусдад тус болох зүйлийг сэтгэл харамгүй хүргэхийн тулд бичиж үлдээснийг л ном гэдэг. Ийнхүү номыг хүнд уншуулж, ухаан суулгаж, ажил амьдралд тус болгох зорилготой учраас унших гэдэг нь хүний толгой дахь сайн үрийг түүж авна гэсэн үг болой. Тэр түүж авсан үрийгээ тарьж ургуулж чадвал та ухаантайн шинж, эс чадвал та өөрийгөө тэнэг гэж ойлго.
Санамж 4.
Нийгэм даяар багш нарыг хүндэтгэж, боловсролыг дээдлэх нийгмийн хэв суртал төлөвшин, улам ихээр хүндэтгэгдэх одоо ба ирээдүй байнаа. Хичээллэхийн хамт хүмүүжүүлэх нь багшийн дархан үүрэг хариуцлага гэдгийг гүнээ ухамсарлаж, өөртөө өндөр шаардлага тавьж, багш өөрийн эрдмээ уламжлуулахын зэрэгцээгээр, оюутан сурагчиддаа ухаан суулгаж, сурах урам хайрлаж, урамшуулан, сэнхрүүлж, урам зориг олгоход орших нь үнэнд их ойртохыг өөрийн туршлагаас ойлгов. Эндээс багш нарын хөдөлмөрийн үр дүнгээс улс орны ирээдүй хамаардаг, давруулж цэцэрхвэл  эх орныхоо ирээдүйг шийдвэрлэнэ. Боловсролыг дээдэлвэл багш нараа хүндэтгэ, амьдрал ахуйд нь онцгой анхаарал тавих нь төрийн бодлогын нэн тэргүүн зорилт хэмээн бодох .
Санамж 5.
  Хүн төрөхдөө ариун байдаг, шудрага ёс бол тэдний оршин байхтай ижил төрөлх чанар нь юм. Тодорхой цагт бүх юм үүсэн бий болдоггүй, үүсэн бий болох явц нь л өөрөө цаг хугацаа юм. Ийм хугацаанд нь бид багшилдаг.
Санамж 6.
Хүмүүс хэдийчинээ гэгээрнэ, тэр чинээгээр эрх чөлөөг олно. Буруу хүмүүжилтэй хүний эр зориг бүдүүлэг авир болж, эрдэм мэдлэг нь их зан болж, хурц ухаан нь алиа марзан болж, цайлган сэтгэл нь зусар бялдуучлал болж хувирдаг сургаалыг шавь нартаа үргэлж сануулж бай. 

Зургийг бүтээсэн унаган шавь М. Хуягдорж, энэ зургийг хараад зарим нь компьютерт зураг нь орсон анхны Монгол хүн Сүеэ багш гэж малгай өмсгөнө. Бас зарим нь “Хос хуулиа” яриад оюутнууд аманд нь орчих жээ гэнэ. Нөгөө зарим нь тэгш өнцөгт гурвалжины хоёр тал нь эцэг эх, гуравдах тал хүүхэд гэх шиг секс яриад явчих лаа болиул, Юм бүхэн гурвалжин байдаг юм, шинэ юм байхгүй гэх, Заримдаг есөн гийгүүлэгчийн дарааллаар дугаарлавал дөрөвдэх заримдаг нь “Гэр бүлийн математик загварыг гаргасан нь нээлт” гэж үнэлж, судалгааны ажилдаа ашиглаж, иш татаж бичиж, ярих боллоо. Тав дах заримдаг нь “Таван хушуу малыг Монголчууд зүүн гарын увидасыг дуурайлгаж бүтээсэн” өгүүлэл дал сонинд бичсэн чинь Хөдөө аж ахуйн дээд сургууль, өдрийн, монгол фермер сонингууд ярилцлага авч, гаж сэтгэлтэн цол авч малын шинжийн судар бичихэд хүргэв. Зургаадах заримдаг нь эцэг малыг засаж эр малыг үүсгэсэн нь нүүдлийн иргэншилд гарсан хувьсгал, үүний ачаар эзэн Чингис дэлхийн талыг эзэлсэн төдийгүй Монголчууд нүүдлийн иргэншилээ хадгалсаар өнөөг хүрч ирлээ. Хойшид ч даяаршилд дангааршин үлдэх хувь тавилан нээлттэй байна. Долоодох заримдаг нь “Есөн “хөлт” цагаан туг бишээ, есөн “хүлэгт” цагаан туг гэж солих саналаа сонингуудаар нэг бичиж, эцэст нь ерөнхийлөгчид өргөх бичиг барьж хөлий нь хасуулж сая нэг санаа амрав. Наймдах заримдаг нь азраганы засааг цахилгаан эрчимхүчний үүсгэгч хэмээн батлаж, амьдралд хэрэгжүүлэх нөр их туршилт явуулж байна. Есдөх заримдаг нь фи тоо буюу 1,618 хэмээх алтан харьцаа эсвэл алтан тэгш өнцөгтийн хуулиар цахилгаан эрчимхүчийг алст дамжуулж, олон мянган хэрэглэгчдийг алдагдал багатай цахилгаанаар хангаж болдог онолыг батласнаар шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрээ заримдаг есөн гийгүүлэгчид багтаан товчилов.

Хүн өөрийгөө нээхийн тулд шинжлэх ухааныг бүтээсэн, түүн дотроос өөрийгөө тооны ухаанаар нээх нь  нэн гайхалтай.
Х. Сүхбаатар


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats