Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Хувь хүн ба гэр бүлийн математик загвар
Ертөнцийн  амьтан бүхэн эцэг, эх, хүйс  гурваар ялгагдах учраас гэр бүлийн математик загварыг энэ гурван параметрээр тодорхойлох зорилт тавив.  Гэр бүл нь эцэг, эх хэмээх язгуур үндэс- хоёртын систем атлаа мөнх оршихын тулд нөхөн үрждэг гуравтын систем юм. Өөрөөр хэлбэл амьдрал гурвын тооноос эхлэдэг учраас гурвалын онолоор загварыг төсөөлөв.
Гэр бүл мөнх оршдогын үндэс нь хүүхэд учраас математик загварын сүнс нь хүүхэд байх ёстой. Тооны хэлээр хүүхэд чинь эцэг, эхийн ямар нийлбэр вэ? гэсэн асуулт аяндаа урган гарна. Энгийн тооны арифметикийн нийлбэр яавч биш гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Алгебрийн нийлбэр гэвэл эцэг, эхийн сайн муу талуудыг нэмж, ихээс багыг хасахад нэмэх гарвал сайн шинж давамгайлсан, хасах гарвал дутагдал нь давамгайлсан хүүхэд төрөх атал эцэг, эхээс заавал дутуу заяатай төрөх учраас амьдралд үл нийцэх бөгөөд тэг гарвал хүн биш болох тул энэ загвар арай биш гэдэг нь нотлогдож байна.   Харин эцэг, эхийн аль нэгийг илүүтэй дуурайдгийг бид амьдралаараа мэдэх тул хүүхэд эцэг, эхийн геометрийн нийлбэр буюу тэгш өнцөгт гурвалжний хуулинд захирагдана гэж таамаглая. Өөрөөр хэлбэл хүн бүрийн хувь заяа тэгш өнцөгт гурвалжинд багтана. Онолын хувьд ямарч хэлбэрийн гурвалжин байж болох боловч амьдрал бол эмх замбараагүй дүрсийн бөөгнөрөл биш, хэмжээ хязгаартай, ихэнхдээ геометрийн зөв дүрс байдаг учир тэнгэр-эцгийг тэнгэрийн баганан вектор, дэлхий-эхийг газарт налсан вектор, хүүхэд тэр хоёрыг холбосон вектор хэмээн сэтгэж, гурван хэмжээст огторгуйд байрласан тэгш өнцөгт гурвалжинаар зурагт үзүүлэв.
Эрэгтэй хүүхдийг 3-дах гурвалжин гэвэл эмэгтэй нь зүүн талын гурвалжин байна. Учир нь эсрэг хүйс учраас эхний гурвалжинг эцгийг тойруулан 1800 эргүүлэхэд эсрэг хүйсийн гурвалжин гарна. Гэтэл эхийг тойруулан хоёр тийш нь 90 градус эргүүлэхэд газар хэвтсэн 4-дэх гурвалжин үүсэх нь 1-д тэнгэр-эцэг нь  газар-эцэг болж хүйс солигдохоор төсөөлөгдөх учир бодит амьдралд тохирохгүй. 2-т хүүхдийн хүйс солигдохгүй байгаа нь тавьсан зорилтыг шийдэж чадахгүй байна. Эндээс хүйсийг эцэг тодорхойлдог хэмээн таамаглаж болно.
Хүйсийн гурвалжингаас онолын хувьд дараах дүгнэлт гарна :
Хүүхэд-эцэг эхийн вектор ялгавар  юм. Эцэг давамгайлж байвал хүү, эх нь давамгайлж байвал охин төрнө. Хүүгийн векторыг 3600 эргүүлбэл синус, охины векторыг 3600 эргүүлбэл косинус зурагдана. Эндээс энэ хоёр вектор  хоорондоо 900-ын өнцөг үүсгэж байна.  
Батлагаа нь: 1. Эсрэг талаас нь батлая : Хэрэв хоёр векторын нийлбэр байвал хэт ухаантнууд ба тэнэгүүд хоёр тийш хязгааргүй рүү тэмүүлэх буюу  900-аас бага хурц өнцөг байвал ухаантай, 900-аас их буюу мохоо өнцөг үүсгэж байхад ухаан богинотой хүүхэд төрөх жишээтэй өөрөөр хэлбэл хэт ухаантан эсвэл хэт тэнэгүүд олширно, гэтэл практикт ийм тохиол ховор учраас хоорондоо 900-ыни өнцөг үүсгэж буй хоёр векторын ялгавар хэмээх таамаглал зөв болно. Иймээс хүн төрлөхтөн тодорхой засварт мөнхөд оршдогын учир шалтгаан энэ болой.
2. Алгебрийн хэлэнд хөрвүүлбэл эцэг, эх, хүүхэд нь анхны  тоо байх ёстой тул 1.2.3-ын тоогоор төсөөлж тус бүрийн эцэг, эхийг нэмвэл 3.4.5-ын тоо үүсэх бөгөөд эцэг, эхийн нийлбэр хүүхэд байх учир 3+4=5 тэгшитгэл гарна. Эндээс 3.4-ийн нийлбэр 5 байхын тулд Пифагорын тоо буюу тэгш өнцөгт гурвалжин үүсч байна.
3. Дэс дараалсан дурын гурван тооны дундахын квадрат нь нөгөө хоёрын үржвэрээс нэгээр их байдаг дүрмээр (4-3=1) эх нь эцэг, хүү хоёрыг хоюуланг агуулдагыг батлах тул эхийг анхны тоонд багтдаг цорын ганц тэгш тоо хоёроор төсөөлөх нь зөв болохыг батлана.
4. Ямарч дурын тоог гурван хоёроор илэрхийлж болдгыг ашиглаж, эр хүйс ба хүүхдийг 3 ба 5-ын тоогоор төсөөлөн эхээр илэрхийлбэл :  
                                  .
Эндээс эхийг хоёрын тоогоор орлуулснаар эхийн ертөнцийг тэтгэгч, хорвоогийн гайхамшгийн дээд нь мөн болохыг нотлосон төдийгүй эхийн ачыг хариулж баршгүйн шалтгаан энэ бөлгөө. 

5. Дээд математикийн хэлэнд хөрвүүлбэл хүн амьтныг  комплекс тоогоор илэрхийлж болно :   .Үүнд а-эцэг, jb нь эхийг илэрхийлэх учир нэмэх байвал эрэгтэй, хасах байвал эмэгтэй хүүхэд (А) хэмээн ойлгож болно.
6. Хүн дээр дурдснаар хугацаанаас хамаарсан, үет функц учраас Фурьегийн цуваагаар задлавал эмэгтэй нь тэгш функц, эр нь сондгой функц :

 

 


Эдгээр тэгшитгэлүүдээс эрэгтэй, эмэгтэй хүний  ерөнхий шинжийг тогтмол байгуулагчид ба хувьсах байгуулагчдын далайц тэнцүү байгаа нь илэрхийлэх бөгөөд хүйсын ялгааг хаалтан доторх сондгой гармоникууд илэрхийлж байна.
Дээр дурдсан логик сэтгэлгээний үндсэн дээр гаргасан дүгнэлтүүд дээр тулгуурлан хүмүүсийн амьдралын туршлагаар олсон, үе уламжлан өвлөж, өсвөр үеээ сургаж байсан зарим сургаалуудаар шалгаж үзвэл :
Хүүхдийн гурвалжингаас эрэгтэй хүүхэд төрсөний дараа эхээс аажим тасралтгүй өссөөр эцэгтэйгээ нийлж байгаа нь эхийн өвчнийг авч төрснөөр, эхийн ачыг хариулсан учраас эцэгтэйгээ амьсаж, тэнгэрийг өмчилж, ууланд гарч алсыг харж, өөрийн болон хүн төрлөхтөний ирээдүйн төлөө заяасан  байхад эмэгтэй хүүхэд төрмөгцөө  шууд үсрээд эцгээсээ аажим холдсоор эхтэйгээ нийлж байгаагаар дүрслэгдэж байгаа нь эхийн өвчнийг үлдээж төрмөгцөө хүний хүн болж эхийн үүргээ гүйцэтгэсний дараа эхийн ачыг хариулахаар эргэж ирж байгаагаар дүрслэгдэж байна, Физикийн хэлээр бол охин хурц хөдөлгөөнтэй буюу функцийн уламжлалаар илэрхийлэгдэж байхад хүү нь хөдөлгөөн удаан, бойдон буюу тасралтгүй, аажим өсч байна. Ардын хэлээр эм хүйсийн амьтан адтай, багадаа цовоо сэргэлэн, амьдрах чадвар сайтай байдаг бол эр хүйс нь эсрэг шинжийг агуулдагыг нотлож байна.
Харин гэр бүл нь хоёр хүйсийн нийлбэр учраас  хоёр гурвалжинг  нэмбэл зургийн хоёрт үзүүлсэн  гурвалжин үүснэ. Энэхүү гэр бүлийн гурвалжингаас эцэг гурвалжины өндөр болж хувирч байхад эх суурийг хоёр дахин ихэсгэж  байгаагаар дүрслэгдэж байна.
Харин эцэг тэнгэр тулсан багана учраас  эцгийг тойруулан 360 градус эргүүлэхэд үүсэх   конусыг гэр бүлийн математик загвар гэж үзэж болно. Энэхүү загварыг геометрийн хэлэндээр буулгавал эцгэн голчтой, эхэн суурийн тойргийн радиустай, хүүхдүүдэн хажуу гадаргуутай конусан гурван хэмжээст  дүрс үүснэ.  Эцэг гэр бүлийг үүсгэгчийн хувьд өмчийн маш тодорхой хувиар хийснийг энэ дүрсээс харвал эхийг цэвэр хувийн өмч болгон суурийн тойргийн радиус байхаар дүрслэсэн байна. Өөрийгөө мөнхлөхийн тулд хоёр хүйсээр сугдуулсан буюу хүйсийг өөрөө тодорхойлдог тул хүүгээрээ өөрийгөө болон үндэс угсаагаа хадгалахын тулд толгойгоо нийлүүлсэн гэхээр, хүн төрлөхтнийг тэтгэж охиноо бэлгэлдэг, эцэст нь өөрөө  мөнх тэнгэрийг эзэгнэнхэн төрсөн ч өрх гэрийн багана төдийгөөр жижигэрч байгаагаар төсөөлөгдөнө. Тооны хэлээр бол тогтмол буюу үл хувьсах хэмжигдэхүүн бол эхнэр нь хувьчлагдсан ч эх дэлхийг эзэгнэн төрсөн, конусын суурийн талбайгаар хэмжигдэх хэмжээний өрхийн үндэс-суурийг бүрдүүлэн хамгаалсан, эцгээс үр хүүхдийг өмчилсөн зэрэг хөдлөшгүй хөрөнгөтөй, хүүхдийн тоогоор өөрийгөө дахин төрүүлж урт насладаг хувьсах хэмжигдэхүүн байна. Гэтэл нэг гэр бүлийн хүүхдүүд бүх шинжээрээ ихэрч байсан ялгаатай байдаг нь конус ертөнцийн эргүүлгэн тогтолцооны хуулиар эргэж байх ёстой. Эргэж байгаа конусын суурийн тойргийн цэг бүр хугацааны тавилын үүрэг гүйцэтгэх учраас ялгаатай төрнө. Эндээс хүүхдийн хугацаанаас хамааран ялгаатай төрөх магадлал нь гармоник хуулинд захирагдана. Цахилгаан техникийн онолын  хэлэнд хөрвүүлбэл амьдрал бол гармоник биш хуулиар хувирдаг үет функц учраас Фуръегийн цуваагаар гармоникуудад задлавал синус нь эрчүүдийг, косинус нь эмэгтэйчүүдийн хувь тавиланг тодорхойлно хэмээн төсөөлөгдөж байна. Синус сондгой функц, косинус тэгш функц учраас эр эмийн векторууд хоорондоо 900  байдгийг нотлоно. Давтамж, фазаараа ялгагдах учраас хүйс дотроо заавал ялгаатай төрнө. Эндээс амьдрал дээд гармоникийн хуулинд  захирагдана гэсэн  ерөнхий дүгнэлт гарч байна.
Гэр бүлийг гүн ухааны хэлэндээр хөрвүүлбэл: эсрэг-тэсрэгийн нэгдэл буюу ялгагдахуйн онолоор  дараах  дүгнэлтүүд ургана :
Дээрх гэр бүлийн эргэж буй конусаас физикийн хэлээр: эр хүн конусыг мөнхийн эргэлтэнд оруулахын тулд эх дээр тулгуурлан зогсоогоороо өөрийн тэнхлэгээ тойрон эргэн, төвөөс зугтах хүч үүсгэж байгаа учраас ясан төрөлтэй, эх хүн төвд тэмүүлэх хүчиий үүрэг гүйцэтгэж, хамгийн их ашигтай талбайтай тойргийн радус болон нөхрөө тойрон эргэхийн тулд махан төрлийг олдог байна. Энгийн үгээр хэлбэл эр хүн мэдээллийг гадагшаа цацахын тулд төрсөн буюу бүх шинж чанар нь гаднаас харагдаж байдаг бол эмэгтэй хүн мэдээллийг хүлээн авахын тулд буюу бүх юм нь далд нууц, хүүхэд гарах бүрд хүйсээ дагаад хувьсаж байхад эрэгтэй нь үл хувьсаж байгаа нь эр хүн ясан төрөлтөй, эм хүн махан төрөлтэй гэдгийг давтан батлаж байна.
  Конусын (гурвалжины) өндөр (эцэг ) нурахад конус инерцээрээ эргэх тул баганагүй гэртэй адил амьдрал үргэлжилсээр байна. Харин гурвалжины суурь (эх) халихад суурьгүй конус буюу багана (эцэг) тулах цэггүй болох тул энэ гэр бүлийн үндэс угсаа үр хүүхэддээ шилжинэ. Өөрөөр хэлбэл гэр бүлийг эр нь үүсгэж, хүүхдээр мөнхлөж, эхнэрээр төгсгөдөг нь аливаа юмс үзэгдэл эхлэл, хөгжил, төгсгөл хэмээх гурван үе дамнадаг байгалийн хуулийг дагаж байгаа учир  гэр бүл хүн төрлөхтөний оршин тогтнох үндсийн үндэс мөн.
Энэхүү гэр бүлийн математик загварыг ашиглаж гэр бүлийн төөргийн хүрдийг   зохиов.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats