Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Гэр бүлийн төөргийг олох хүрд
Гэр бүлийн оршин тогтнохын үндэс нь биологийн болон оюун санааны зохицол байдаг учраас гэр бүл бүхэн өөрийн гөсөн бусдаас ялгагдах хувь заяа буюу төөрөгтэй байдаг. Энэхүү төөргийг тоогоор илэрхийлэхийн тулд эцэг, эхийн төлөөлөл гурвалжины талуудыг тэнцүү байхаар 1-ээс 10 хүртэл тоогоор есөн зэрэглэлээр ангилвал гипотенуз нь буюу хүүхдийн төөргийн тоон утга нь:
         
Эхний  гурвалжны талбайгаас дараагийнх нь 2-9 дахин их байгаа нь амьдрах орчин төд дахин тавиу байна.  
Адил хажуут тэгш өнцөгт гурвалжний гипотенуз нь катетаасаа   буюу 1.41-ээр их байна. ;  Эндээс хүүхэд нь эцэг, эхийн хувь тавилангаас  41%-аас  илүү заяахгүй буюу эх нь бөөр алаг бол унага нь шийр алаг байдагтай утга нэг  гэсэн дүгнэлт гарна.   буюу 45 градуст эцэг эхийн төөрөг тэнцэх  учраас гэрийн төөргийн хамгийн их утга байна.  
 Конусын хоёр хажуу тал нь хүүхдийг хүйсээр ялгаж   байгаа учраас гэр бүл үүсэх боломж 9*9=81 байна. Тэгвэл гэр бүлийн төөргийг тогтоох хүрдийг гипотенузийн үржвэрээр нэг бүрчлэн бодож хүснэгт 1-д үзүүлэв.


Ижил төөрөгтөй эр, эмийн үүсгэсэн гэр бүлүүд амьдрал тэгш, аз жаргалтай байх бөгөөд ийм гэр бүл нийтдээ ес буюу хүрдний диагналын тоонууд болох 2, 8, 18, 32, 50, 72, 98, 128, 162 тоонууд нь хувь заяаны төөргийн хэмжээг заах бөгөөд  сүүлийн дөрвөн төөрөгтэй гэр бүл төлөв түвшин төдийгүй улс эх орондоо бусдаас илүү өгөөжтэй байх нь мэдээж биз. Ийнхүү ижил төөрөггтэй байх нь гэр  бүл тогтвортой байх гол шинж бөгөөд эцэг-эхийн төөргийн ялгаа их байх тутам гэр бүл тогтворгүй буюу тэр хоёрын төөрөг тохирохгүй хэмээн ойлгож болно. Ханиа олсон, олоогүй гэдэг нь тэр хоёрын төөрөг ойролцоо байна уу, үгүй юу гэсэн үг болой. 
Молхи миний бодлоор хоч бол уг хүний төөргийг тодорхойлдог ихэнхдээ гадна хэлбэрээрээ бусдаас ялгагдах онцлогыг юутай адил байгаа тэр  шинжээр нь ам, дарваан, бялаан, ганган, хурга, ишиг, хуц ухна, хар, цагаан, онгорой, онигор гэх мэтээр биднийг хочлосноос бодоход бие биеэ хочоор дуудахад гомдохоосоо баясах нь илүүтэй, харин бүүр хөөр хөгжөөн болохын эхлэл болдог. Хочоор дуудах нь доромжлол биш хошигнол учраас эмзэглэх хэрэггүй. Хоч нь дотоод сэтгэхүй, амьдралын хувь заяа, авхаалж самбаа, арга зал зэрэг ямар шинжээрээ бусдаас ялгаатай төрсөн  байна, түүгээр нь нэрлэдэг. Шинжлэх ухааны хэлээр бол  хоч нь энэ хорвоогийн зургаан миллиард хүн дотор яг адилхан ядахдаа ганц хос  байдаггүйг, миний хэлэх дуртай  амьдралын оршихуйн үндэс нь ялгаатай байхад оршино хэмээх онолыг батлаж байдаг юмаа. Тэхдээ эрчүүдийг хочлохоос эхнэрүүдийг хочлодоггүй нь эрчүүдийн бүх шинж гаднаас харагдаж байдгыг, эмэгтэйчүүдийн бүх  шинж нууц байдыг эсвэл хувьчлалтай холбоотой ч байж магадгүй юм.  Нөхөрийнх нь нэрээр орж, эхнэрийнх нь нэрээр гардаг хэмээн эцэг өвөгдийн үр ач нараа сурган хүмүүжүүлдэг нь эр, эмийн ил далд шинжээр ялгаатай байдгыг ухааруулсан хэрэг болой.
Иймд эцэг эх хүүхдийнхээ бие бялдар, оюун санаа, хувь заяаны төөрөг бүгдийг төрүүлдэг учраас ирээдүйн амьдралыг  эцэг, эх жолоодох ёстой гэдгийг энэ хүрд харуулж байна.
Энэ 81 тооноос 12, 24, 36, 48 тоонууд 4 удаа, 8,16,18,32,72 тоонууд 3 удаа 2,98,128,162 тоонууд 1удаа, бусад нь хоёр удаа давтагдаж байгаагаас гэр бүлийг хамгийн аз жаргалтай, аз жаргалтай, ерийн, ерийн бус гэсэн дөрөв ангилж болно. Хамгийн аз жаргалтай 4 гэр бүлийг дотор нь задалвал :
 *6 =12 ; 2 *3 =12; 3 *4 =24; 2 *6 =24д; 3 *6 =36 2 *9 =36; 3 *8 =48; 4 *6 =48. Эдгээр 16 тооны үржвэрээс  3  ба 6  нь тус бүр 4 удаа, 2 нь 3 удаа,  4  нь 2удаа,  , 8 , 9  нь 1 удаа давтагдаж байгаа нь гурвын тоо хамгийн хүчтэйг, хамгийн хэмнэлттэйг  илэрхийлдэг учраас бусдаас ялгагдах онцлог нь  байгаа эд хөрөнгөө  зөв зарцуулдаг, илүү зардал гаргадаггүй байх ёстой бол 6 -оор илэрхийлэгдэж буй гэр бүл илүү оюунлаг буюу оюуны хөрөнгө оруулалттай гэр бүл байх ёстой.   Хамгийн хамгийн аз жаргалтай гэр бүл 3,8-ын хослол, дараа нь 6 болон 3-ын хослол гэсэн дараалалтай хэмээн таамаглаж болно. 6, 9-ийн нэгдлээр үүссэн гэр бүл  (6 *9 =54*2=108) буянтай, үр хүүхэд эд хөрөнгөөр тэгш байх ёстой. Ийм гэр бүл есөн үеэр сайн явахын бэлэгдэлтэй төдийгүй, өөрсдөө есөн үе наслах боломжтой.
Дээрх дөрвөн удаа давтагдсан  тоогоор насыг төсөөлвөл 12*5=60-ын тоололын системийн 12 жилийн төгсгөлийн тоонууд учир гарах үелэлийн өнгө, хатуу зөөлнийг гэх мэтчилэн зурхайн онолын үндсийг заана. Энэ тоог цааш үргэлжлүүлбэл 60,72,84,96,108,120,132 гэх мэт. Үүнд байгаа 108=12*9  гэж үүссэн учраас хүн есөн үе наслах боломжтой хэмээн ойлгож болох юм. 108 нь 1.2.3.4.6.9.12,27 тоонуудад хуваагдаж, 54,36,27,18,12,9,4 ноогдворууд онцлог тоонууд байна: 54:3=18:3=6:3=2; 36:3=12:3=4:2=2; 27:3=9:3=3:3=1; 18:3=6:3=2:2=1; 12:3=4:2=2; Гуравын тоо 11 удаа илэрч байгаа нь эдгээр тооны сүнс гурав байна. Эндээс хүний насны дээд хэмжээг дундажаар 108 байна гэж  батлаж байна. Үүнийг гурван үед хуваавал: 108:3=36; Үгчилбэл: хүүхэд, залуу, ахмад гэсэн гурван үед буюу 12,24,36-нэгдүгээр үе, 48,60,72-р хоёрдугаар үе, 84,96,108-гуравдугаар үе гэж ангилна. Бүр нарийвчилбал 108:9=12 буюу 13 хүртэл үеийг-нялх, балчир, хүүхэд, залуу үеийг өсвөр, залуу, идэр, ахмадыг ахмад, хижээл, цал буурал хэмээн ангилдагын учир энэ бөлгөө.
Гуравын нийлбэр буюу хуваагдагчийн нийлбэртэйгээ тэнцүү зургаа (3+3=6=1+2+3) нь сэтгэхүйг илэрхийлдэг учраас маанийн зургаан үсэг, зурхайн онолын үндэс болдог. Хүнийг насаар (108:6=18 буюу) зургаа ангилдаггүй нь материаллаг биш, хийсвэр санааг илэрхийлдэгийг нотолно. Байгалийн үзэгдлийн хувьд бол зургаа нь хүн, малын эрхтэний зөөлөн холбоог илэрхийлдэг. Жишээ нь хүзүү, сээр, нуруу, сүүлний үе зэрэг  зөөлөн холбооний байж болох хамгийн их тоо байдаг. 
Дараагийн 3 удаа давтагдсан тоонуудын 16-гаас бусад нь ижил төөрөгтэй байдаг тоонууд тул дээрх шинжийг агуулах бөгөөд 2-дахь шинжийг  таамаглавал: 8 нас нь хүн төрлөө бүрэн олсон нас, сургуульд орж, бие дааж амьдрах арга барилд суралцаж эхлэх  нас, 16 насанд охид цусан төрлөөс махан төрөлдөө шилжиж, гэрлэх нас, 18 нас нь хөвгүүд цусан төрлөөс ясан төрөлдөө шилжиж, өөрөөр хэлбэл эрийн цээнд хүрч цэрэгт мордож, өрх тэргүүлэх нас, энэ насны ялгаанаас хамаарч эмэгтэй хүний жил угтаж ордог бол эрэгтэй хүний жил дагаж орох ёстой. 32 насанд хүн 32 шүд нь бүрэн ургаж, нас, бие, оюун ухаан тэгширдэг, эмэгтэй хүний амьдралын элдэв гажигаас ангижрах эсэхийн билэгдэл гүймэг нас буюу эрэгтэй хүүхэд төрүүлбэл бүх өвчин эмгэггүй болно. 72 наснаас хойш эр, эм хүйсийн биологийн онцлог ялгаа арилж эхлэх үе (эр, эм хоёр хөгширөхөөр адилхан болдогын учир энэ), залуу үеэ дуусгаж, ахмад үедээ  шилжих насыг  тус тус заана.
Дээрх хүрднээс тавтын төөрөгтэй бүлийн төөрөг 10-аар ихэсдэг нь сонирхогч хэн бүхний  анхаарлыг  татах ёстой. 1-10 хүртлэх тоог 10 дахин өсгөж, өөртөө багтаасан буюу 9-н вариантын дундажаас бүрдсэн учир  гэр бүлийн оюуны түвшинг тодорхойлно. Өөрөөр хэлбэл гэр бүлийн боловсролын түвшинг төөргийн гол үзүүлэлт болгон авах ёстой гэсэн дүгнэлт гарч байна.  Энэ тавтын хүрдний дундаж нь 50 учраас, үүнээс дээш, доош гэж хоёр ангилаж жиших бөгөөд эхнийхээс сүүлчийнх 9 дахин илүү ухаантай байхаар төсөөлөгдөж байгаа нь  эцэг, эхчүүдийн үр хүүхэддээ боловсрол олгохын төлөө зүтгэлээс гарах үр дүнг  тооны хэлээр илэрхийлж байгаа юм.
 1-ээс 6 хүртэлх тооны дундаж (1+2+3+4+5=15/5=3) гурав бол 5-аас 10 хүртэлх тооны дундаж (5+6+7+8+9=35/5=7) долоо байна.  Гуравын тооны талаар бага ч гэсэн тодорхой ойлголттой болсон байх, долоогийн тооны талаар энэхүү хүрдэнд байгаа тоонуудад дээр дурдсан бэлэгдлийн тоонууд  давтагдахгүй байгаагаас монголчууд долоон булчирхайгаа тоочлоо, долоо дордож найм сэхнэ гэдгийг батлаж байна. Амьдрал сайн муугийн хослол учраас  3 нь сайныг, 7 нь эсрэг шинжийг илэрхийлэх ёстой. Муу үйл явдлаас тойрохын тулд долоон бурханы нэгийг өмчлөн түүнийг шүтдэгийн учир энэ бөлгөө. 1-10 хүртэлх тооны нийлбэрийн нийлбэрийг нэгжид шилжүүлсэн цуваанд нийт 236 тоо байгаагаас 3-ын тоо 58 удаа, 6-гийн тоо 57 удаа, 9-ийн тоо 121 удаа, бусад тоонууд 13-16 удаа тохиосон байна. Өөрөөр хэлбэл 3 ба 6 нь бусад тооноос 4 дахин, 9 нь найм дахин олон тохиосон байв.
 
Гэр бүлийн төөргийн хүрдний зохиомжийн загварыг дүрслэвэл: Эхний зургаар эр, эм хүний төөргийг 1-9 хүртэлх тоогоор есөн гурвалжингаар, 2-р зурагт мөн гэр бүлийн төөргийг есөн гурвалжингаар, 3-р зурагт ижил биш төөрөгтэй гэр бүлийн төөргийн гурвалжинг тус тус үзүүлэв. 3-р зургаас эр нь 9 , эм нь 6 болон 5 ба 8  гэсэн төөрөгтэй байгаа гэр бүлийн гурвалжингуудаас эрийн төөрөг их бол шовх, бага бол мохоо гурвалжин үүсч байгаа нь оройн өнцөг хурц байвал хүүхэд эцэгтэйгээ, мохоо байвал  эхтэйгээ илүү адилхан болно хэмээн таамаглаж болно. Жишээ болгож  өөрийнхөө төөргийг олоё. Би дундаж сурагч байсан учир миний  төөрөг  6*1.41=8,46; Миний гүйцээлт ханиа олсон учир адил төөрөгтэй гэвэл 72 гарна. Энэ тоо дээр өгүүлснээр олон зүйл бэлэгдэхийн учир 73-ний жил орох хүртэл элэг бүтэн, идэх хоолтой, унах унаатай, гурвалын онолоор бол өтлөх үе рүүгээ, 9-тийн онолоор хижээл насандаа хүрэх нягууртай, хоёртын онолоор таамаглавал сэтгэн боддог залуу насаа үдэж, бясалган ухаардаг өтлөх насандаа хүрнэ хэмээн  цэцэрхэж, сэтгэлээ ариусгаж, ирээдүйгээ эерэгээр зөгнөнө. Ийнхүү эр нь эсвэл эм нь давамгайлах эсвэл тэнцүү байх гурван тохиолдлоор төөрөгөө хувь хүн өөрөө тогтоох аргачлалыг үзүүллээ.
Хувь хүний болон гэр бүлийн төөрөг нь бусдаас үл хамаарсан цэвэр хувийн нууц байдгыг хадгалж байгаагаараа энэ хүрдний шинжлэх ухааны үндэслэлтэйг батлана.
Энэ мэтчилэнгээр өөрсдийн болон үр, ач нарынхаа төөргийг олж, ирээдүйгий нь урьдчилан харж, алдаа байвал засаж залан, амьдралаа ухамсартай хөтлөх бололцоо олгож байгаад хүрдний практик ач холбогдол оршино.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats