Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Нүүдлийн ба суурин соёл иргэншил үүссэний онолын үндэслэл

Усыг шороонд, галыг хийд шингээвэл шороо ба хий гэсэн цааш үл хуваагдах хосоос хий нь хөндлөн, гал нь дээш бадрах тул эцгийг-тэнгэр, шороо эгц дээшээ, ус доошоо урсах хоёрчилсон шинжтэй учир эхийг-дэлхий хэмээх гүн ухааны зүйр үг үүссэн эсвэл тэнгэрийг эрхэмлэн шүтдэгээрээ монгол хүн хурмаст тэнгэрээс эзэнтэй, эр хүйс, хятад хүн газар лусаас эзэнтэй, эм хүйс гэвэл хэтэрхий цэцэрхсэн байж ч магадгүй. Үүнтэй эн чацуу бас нэг цэцэрхэл дэвшүүлье: Хий-гал махбодтонгууд олон ясны уулзах хавьдаа хөх толботой, шороо-усан махбодтонгууд өл халзан буюу толин духтай, эхнийх нь төрөхдөө хүчтэй илэрнэ, хоёрдох нь насны төгсгөлд хүчтэй илэрнэ.
Энэ зүйрлэл нь монгол гэрт эцэг хойморийг, эх баруун-зүүн талыг, үүдэн талыг хоюулаа эзэмшинэ эсвэл эр нь уулын овоог, эх нь усны овоог тахидагтай утга нэг. Эндээс уулын овоог тахиж, МАА эрхэлж, усны овоо тахиж, тариалан эрхэлж амьдардаг, эсвэл эхнийх нь хөдөлгөөнтэй 4-5 ханан дунд, нөгөөх нь үл хөдлөх дөрвөн шавар ханан дунд амьдардаг, эсвэл тэнгэрийн хөлөг, жигүүрт хөлөг, салхин хүлэг хэмээх гурван “машин” хөлөглөж, бүх дэлхийг төвхнүүлж явдаг бол хоёрдох нь эцэг эхээс өгсөн хоёр зээрдээрээ, үхэр шиг цувж явдаг, хааяа илжиг, луус хөлөглөн, зөвхөн эх нутаг  орноо сахин хамгаална.
Ерөнхий тохиолдолд хүн төрлөхтөнг язгуурын хоёртын хосод шилжүүлбэл газар-ус шүтсэн, хий-гал шүтсэн хоёр ангилалд хуваагдана.
 Бүр тодорхойгоор хэлбэл хүн төрлөхтөн анх үүсэхдээ дөрвөн төрлийн махбодтой дөрвөн үндэстэн зэрэг үүсч, амьдарч аж төрөхдөө хос хуулиар суурин ба нүүдлийн хоёр соёл иргэншил тогтсон байна. Хос гэдэг нь нэг нь үгүй бол нөгөө нь оршихгүй гэсэн утга агуулах тул энэ хоёр иргэншил нэг юмны хоёр тал болохоос өөр юу ч биш гэдгийг батлаж байна. Тэгвэл шороо-усан махбод дээр суурилсан нь суурин, хий-гал махбод дээр суурилсан нь нүүдлийн соёл иргэншил үүссэн байна. Зурагт үзүүлсэн схемийг уншаарай.
Эндээс энэ хоёр соёл иргэншлийг нэгийг нь нөгөөгийн дээр тавих, аль нэгийг үгүйсгэх нь өнөөгийн ганцхан суурин соёл иргэншлийг шүтэснээр хүн төрлөхтөн устах аюулд хүргэж байгааг дэлхий даяараа ойлгож, аль альний сайн, муу талуудыг дүйцүүлж, алтан дундаж дээр тогтсон соёл иргэншлийн төлөө амьдрах нөхцөл бүрдэж эхлэж байна.
Нүүдлийн ба суурин соёл иргэншлийн ялгаа
Шороо-усан махбод дээр суурилсан нь суурин, хий-гал махбод дээр суурилсан  нүүдлийн соёл иргэншил үүссэн учраас энэ хоёр соёл иргэншлийг нэгийг нь нөгөөгийн дээр тавих, аль нэгийг үгүйсгэх нь ССИ нь хүн төрлөхтөнийг устгах аюулд хүргэж байгааг дэлхий даяараа ойлгож, аль алиний сайн, муу талуудыг дүйцүүлж, алтан дундаж дээр тогтсон соёл иргэншлийн төлөө амьдрах нөхцөл бүрдүүлж байгаагийн эдийн засгийн үндэс эх сурвалж нь мэдлэгт тулгуурласан таван хушуу малын иж бүрдэл мөн.
Нүүдэлчид адуутай болсон нь суурингийнхийг хол хаяж, амьдралд хувьсгал болсон учир суурингийнхан орчин үеийн техникийг бүтээх санаа төрж, хөгжсөн түүхтэй.  Энэ хоёр соёл иргэншлийн ялгааг хүснэгтээр үзүүлбэл:
Нүүдэлчид (эрэгтэйлэг шинж давамгайлсан буюу хүнийг 100% гэвэл  эр 60%)
1.Хувиа хичээсэн “Би” давамгайлж байдаг
2.Өрх айл бүр биеэн даасан тусгаар тогтносон бичил улс :
а. Өрхийн тэргүүн нь эцэг
в. Ноёд хатагтай гэсэн дараалалтай
с. Гэрийн сургалт, хүмүүжилтэй
д. Нэг эцэг 100 багштай тэнцэнэ
е. Хүүхэд бие дааж далд мэдлэг эзэмшдэг буюу багшаас 5%-ийн мэдлэг авч 95%-ийг өөрөө олж авна
ё. Эдийн засгийн үндэс нь мал аж ахуй буюу амьтай, нөхөн үрждэг шидтэй, байгалийг нөхөн сэргээж амьдрана
ж. Хий-гал махбодтой
з. Хий-гал махбодтой учраас  давхар энгэртэй дээл өмсөж, бүс бүслэнэ
и. Ар биендээ хөх толботой (өнөөгийн хүн төрлөхтөний 70% хөх толботой)
к. Араатан амьтад, мэргэчдийн маханд дуртай
л. Хий-гал махбодтой, эр жилтэй (эр төрөлтний нас богино). Нэг монгол эм хүн хоёр эрийг элээнэ.
м. Төрийн бодлого нь өнөөдрийн уушигнаас маргаашийн өөхний төлөө, маргааш иднэ гэж хоолоо тавьж хононо
н. Дэлхийн хуурай газрын ихэнхийг эзлэж байхад 
о. Нүүдэлчдийн бүх үйлдэл ил гүйцэтгэгдэж байдаг
ө. Байгалийг таньж, шүтэж, дагаж аж төрдөг
х.Дугуй гэрт амьдардаг
     Сууринчид (эмэгтэйлэг шинж давамгайлсан,  хүнийг 100% гэвэл эм 40% )
1.Бусдын төлөө “Би” давамгайлж байдаг
2.Хот, суурин бүр биеэн даасан тусгаар тогтносон бичил улс:
а. Өрхийн тэргүүн нь засаг дарга
в. Хатагтай ноёд гэсэн дараалалтай
с. Хамтын сургалт, хүмүүжилтэй
д. Нэг багш 100 эцэгтэй тэнцэнэ
е. Хүүхэд багшаар заалгаж ил мэдлэг эзэмшдэг буюу багшаас 95%-ийн мэдлэг авч 5%-ийг өөрөө олж авна
ё. Эдийн засгийн үндэс нь газар тариалан, байгалийн баялагыг дахин сэргээгдэхгүйгээр устгаж амьдрана
ж. Шороо-усан махбодтой
з. Шороо-усан махбодтой учраас задгай энгэртэй, костюм болон пальто өмсөнө
и. Хөх толбогүй, нас ахих бүрд толгой нь  халзарч, дух нь толь адил гялалзана
к. Элгээрээ явагчид болон усны амьтдын мах, таримал ургамал, ногоонд  дуртай.
л. Шороо-усан махбодтой, эм жилтэй (эм төрөлтний нас урт). Нэг хятад эр хүн хоёр эмийг элээнэ.
 м. Төрийн бодлого нь маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушигний төлөө, маргааш гэхэд үхчиж магад гэж хоолоо идэж дуусгана
н. Цагаан хэрэмийг барьж газар нутгаа хамгаална гэж андуурч байж
о. суурингийнхний бүх үйлдэл далд нууц гүйцэтгэгдэж байдаг
ө. Байгалийг сөрж, устгаж аж төрдөг
х. Дөрвөн хананын дунд амьдардаг.

Энэхүү хоёр соёл иргэншлийг өнөөг хүртэл хадгалж ирсэн хүн төрлөхтөний төлөөлөгч нь Монгол улс, Хятад улс хоёр мөн.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats