Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ЭХИС-ийн үүсэл хөгжлийн товч
1959 оноос эхлэн МУИС-ийн физикийн тэнхимд багшилж байхад тус тэнхимийн харъяанд 1960-1961 оны хичээлийн жилд цахилгаан инженерийн салбарыг 43 оюутантайгаар нээж, анги даасан багшаар ажиллаж эхлэснээр өнөөдөрийн ЭХИС-ийн түүх эхлэсэн юм.
Тус сургуулийн үүсэл төдийгүй монголын боловсролын системийн үүсэл, хөгжил монгол-зөвлөлтийн найрамдалын үр шим гэдгийг өнөө үеийнхэн байтугай ирэхүйн орчилд ч үгүйсгэхийн аргагүй гэдгийг зориуд тэмдэглэн үлдээж байнаа.
Тус сургуулийн үүсэл, хөгжил зөвлөлт-монголын
найрамдалын үр шим мөн
Тус сургуулийн түүхийг зөвлөлтийн мэргэжилтэнгүйгээр төсөөлөх арга гүй, зөвхөн цахилгаан техникийн онолын хичээл заахаар уригдан ирж ажилласан багш нарыг дурсахад С. Д. Авакъянц (Ленинградын цахилгаан техникийн дээд сургуулийн цахилгаан техникийн онолын тэнхимийн доктор, дэд профессор), В.Г.Тер-Захарян (ЮНЕСКО-гийн мэргэжилтэн, Москвагийн нисэхийн дээд сургуулийн цахилгаан техникийн онолын тэнхимийн доктор, дэд профессор), Г.Д.Клесов (Новосибирскийн цахилгаан техникийн дээд сургуулийн цахилгаан техникийн онолын тэнхимийн доктор, дэд профессор) нар ажилласан нь биднийг онолын өндөр түвшинд бэлтгэсэн төдийгүй, сургалт, эрдэм шинжилгээний ажилд эн тэнцүүхэн өв тэгш сурган-хүмүүжүүлсэнд бахархаж байдаг. Эдгээр мэргэжилтэнг дагаж суралцсан, Зөвлөлтийн их, дээд сургуулиудыг төгсөж багшилсан болон өөрийн шавь багш нар цөм эрдэмийн зэрэг цолтой, тэргүүний, туршлагатай, сурган хүмүүжүүлэгч болон үе үеийн олон шавь төрүүлэн улс эх орондоо төдийгүй дэлхийд нэрээ цуурайтуулж байгааг бахархан тэмдэглэж байна. Тухайлбал төрийн шагналт,  доктор, профессор Х. Цагаан, шинжлэх ухааны доктор Д. Содномдорж, Зундуйсүрэн, З. Цэрэндорж, Б. Мандах, Н. Мижиддорж, Ж. Дашдорж, Н. Дашням, Өлзий-орших, Д. Банзрагч, Ч. Нацагдорж, Лянхцэцэг, Н. Цэвгээ, М. Хуягдорж, Бэхбат, Сэргэлэн (манай багийн профессор), Ш.Ангар, Б.Бат-ундрал болон залуу багш нарынхаа бүтээл туурвал, гавъяа шагналыг  молхи миний бие тоочиж яахан барах билээ.  Сүүлийн хоёрхон жилд ахмад бидний залуу халаа, миний унаган шавь нараас М. Хуягдорж, Энхжаргал, Гантөмөр, Загдаа, Батрэнчин нарын докторууд цоо шинээр төрж байхад араас нь Бэхбат, Ангар, Арслан, Бат-ундрал, Намдагцамба, Жигжидсүрэн  гээд л ар араасаа шилээ дараад л докторынхоо ажлыг хийцэгээгээд л төрөх өдрөө хүлээж байгаагаас амьдрал хугацааны тавилтай, тэр тавилаа болохоор аливаа үйлдэл далд боловсорч байгаад ил гардагыг өвгөн багш нь бясалган ухаарах насандаа ухаарч, сайн хамт олон эерэг эрчимхүчийг цацруулж багш нараа тэтгэж байдаг учраас багш нар арай өтлөлт бага шиг шавь нарт харагддаг болуу хэмээн сэтгэж, сургуулийн дээд удирдлага, профессорын баг, түмэн шавь оюутануудын арифметикийн нийлбэр миний хоёрдох гэр минь билээ.
Ооны хоёр эвэр шиг цуг төрж, өссөн, зорилго зүтгэл нэгт товчоор тодорхойлбол ялгагдахуй буюу хос онолоор минь ижил хос учраас амьтаны төрлөөр бол ижил хүйст, шинжлэх ухааны хэлээр бол дулаанаас цахилгаан эрчимхүч гаргаж өртөнцийг гийгүүлэгч, бидний анхдагч, байгалын хуулиар бол халуун, хүйтэний тэнцэлийн хуулиар тоглож, хоолоо олж иддэг, дутагдал нь миний гэр бүлийн онолоор сэтгэвэл эхийн өмч-нүүрсийг хамаагүй зарцуулж, дахин ашиглахын аргагүй үнс хог болгодог, утаагаар нь хотын агаарыг бохирдуулчихаад түүнийгээ цэвэршүүлнэ гэж гадны зээл тусламж харамгүй авч үр хүүхдийнхээ хоолыг булааж иддэг хэмээн хочилбол хичнээн сайн сайхан зүйлийг бүтээхэд төчнөөн хэмжээний муу үр дагавар дагадаг учраас амьдрал бол энэ хоёрын тэнцэл дээр оршдог хэмээн ухааруулсан Дулаан энергетикийн салбарынхаа ахмад болон залуу үеийн эрдэмтэн, профессор, багш нартаа ой угтсан ажилдаа халз уралдан хөдөлмөрлөж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилтаар 50 жилийн ойтойгоо золгож байгаад нь туйлын их баярлаж байгаагаа илэрхийлэхийн ялдамд миний 2-дахь гэр болсон ШУТИС-ийн удирдлага, хамт олон та бүгд буян хишигээ харамгүй хайрласнаар надад нас нэмж амьдын жаргалыг амсуулж байгаад туйлаас бахдаж, та бүгддээ ганц ч гэсэн зөв үг хэлж ачыг хариулахсан, түмэн шавь нартаа ажил амьдралд нь тус болох ном, сургаал айлдахсан гэсэн  сэтгэл өвөрлөн, 50 жилийн ойдоо зориулан хоёрдох удаагийн хэвлэл, хос хуулиараа бичсэн “Хэлхээний онол ба ялгагдахуй буюу хос хууль” сурах бичгээ баруун гартаа, “Хэрэглээний цахилгаан техник” номоо зүүн гартаа барин, энгэртээ гэр бүлийн математик загвар ба гэр бүлийн төөрөг бүтээлээ гялалзуулан 50 жилийн ойтойгоо золгож байгаадаа туйлын их баяртай байна.
Манай сургуулийн бусдаас ялгарах бидний бахархал :
1.    ШУТИС-ийг үндэслэгчийн хувьд тус сургууль монголын боловсролын түүхэнд анх удаа аж ахуйн гэрээт эрдэм шинжилгээний ажлыг үйлдвэр аж ахуйн газруудад хийж, олон сая төгрөг болон тэр хэмжээний төгрөгөөр хэмжигдэх эрчимхүчний хэмнэлт гаргаж, сургалтын баазаа бэхжүүлсэн уламжлал өнөөгийн өдөрт үргэлжилсээр байна.
2.    Бүх дээд сургуулиудын дотроос эрдэм шинжилгээ, судалгааний ажлын үр дүнгээр анх удаа төрийн шагнал дөрвөн багш хүртсэн.
3.    Тус сургуулиас механик инженерийн, холбоо-мэдээллийн, Компьютер-менежментийн сургуулиуд төрж, өнөөдөр эцэг сургуультайгаа эн зэрэгцэн эх орондоо нарийн мэргэжлийн инженерүүдийг нэр төртэй бэлтгэн гаргаж байгааг алагаараа харж, ажил үйлсдээ амсаж байна.
Эдгээр шинжүүдээрээ ШУТИС-ийн зүрх буюу таван цулын нэг учраас нь тус сургуулийн хувь тавилан, ирээдүй агуу бизээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats