Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Зурхайн онолын үндэс нь ялгагдахуй буюу хос хууль

Хүний амьдрахад зайлшгүй шаардагдаж байдаг байгалиас өгсөн өмч, амьний дөрвөн үндэс нь ус, агаар, гал, шороо  билээ. Хос хуулиар үхэх, төрөх хоёр л амьдралын жам учраас ус үхэх аваас гал, шороо амьлаж, агаар төрдөг, Гал үхэх аваас  ус, агаар амьлаж, шороо төрнө Агаар үхэх аваас гал амьлаж, шороо, ус төрнө. Шороо үхэх аваас агаар амьлаж, гал, ус төрнө. Энэ дөрөв нь амьд амьтан бүгдийн амин сүнс учраас аль нэг нь жаахан дутагдахад л өвдөх буюу үхнэ.
Иймд аль нь ч анхдагч байх боломжгүй, эрх тэгш учраас дөрвүүл нэг бүтэн цогцсыг бүрдүүлнэ. Энэ дөрөв нь үргэлж хөдлөж, урсаж, хүн амьтаныг тэтгэж, тэжээж байдаг. Хүнд гадаад орчинтой харилцаж илүүгээ өгч, дутуугаа авахын тулд мэдрэлийн бүх төвүүдийг ус, шороотой харьцахын тулд хоёр хөлөнд, хийтэй харьцахын тулд чихэнд, галтай харьцахын тулд гарт өгсөн нь нэн гайхалтай биз.  Бие биетэйгээ сүлэлдэж байдгаас дэлхийн цэг бүхэнд өөр өөр  байдаг. Ганцхан жишээ дурдахад бурхан халдун уулын араас Онон, баруун сугаас Туул, зүүн сугаас Хэрлэн голууд эх аван урсахдаа урсгалын хурд, амт үнэр, найрлагын хувьд ч өөр өөр байгаа нь тэнд төрсөн хүүхэд бүх шинжээр бие биеэсээ ялгаатай байх мэдээж бизээ. Усыг чандмань эрдэнэ гэдэг хүний биеийн  70%-иас дээш  нь ус байдаг, амьтан бүхэн үр хөврөлөөс үүдэлтэй, тэр нь шингэн, амьтан ургамал усаар ундалж, хатаж гандахаар үхдэг. Хүн, амьтанд  яах гэж уушиг өгсөн вэ?, тэгээд бас хоёр шүү. Бүх арьсний шар үсний нүхээр амьсгаалдаг нь ,,ус, агаар шиг хэрэгцээтэй  юм,, гэж сайн зүйлийг магтдаг нь энэ хоёрын ач тусыг ойлгосны шинж биз.
Хүн галыг олсон нь байгалийн бэлэн хоолыг боловсруулж идэх болж, идэх хоолны төрөл ч олширсон төдийгүй хамтран амьдрахын эх сурвалж болсон байх. Галаа тойрон сууж дулаацах нь дулаацаж, ярилцан хөөрөлдөж, хоолоо боловсруулж идэх болсноор гал голомт хэмээх үг үүссэн гэлтэй. Гал голомтоо болон өөрсдийгөө цаг агаарын өөрчлөлт, гадны бусад нөлөөнөөс хамгаалж овоохой улмаар улам боловсронгуй болсоор гэр үүссэн гэлтэй. Нүдний гал нь буураагүй байна, галтайгаа байна гэхчилэн биеийнхээ чанар чансааг тодорхойлдог, эд бүгдээс галын хоёрдох утга гэдэгт дулааныг өөрөөр хэлбэл халуун хүйтэний солилцоог ойлгож болохоор санагдана. Хүний температур 36-37 градуст тогтмол барих тэр увидас ч галд багтана. Гал гэдэг нь бадран мандах, нэг төлөвөөс нөгөөд шилжихэд заавал дулаан ялгардгыг ойлгож болно. Галд нар багтана. Эр хүнийг ,,галтай,,, эм хүнийг ,,устай,, зүйрлэдэг нь эр хүн ганцхан урагшаа зүтгэдэг уян биш гал шиг асвал бадрана, үл асвал мөнхнө, гэтэл эм хүн уян, ус шиг газрын намыг бариад урсан шороонд шингэнэ гэсэн эр эмийн ялгааг тодорхойлж байна. Хүүхэд эцэгтээ их эрхлэвэл галд шатах мэт, эхдээ их эрхлэвэл усанд унахтай адил хэмээн сургадаг нь онолын маш нарийн үндэслэлтэй болохыг тайлбарлалаа. Иймд ахмадын сургаал бүхэн шинжлэх ухааны үндэслэлтэй учир түүнд эргэлзэх, баталгаа шаардах хэрэггүй үг дуугүй дагаж мөрдвөл мөнхийн ус уусантай адил амьдралын замыг чинь засаж, богино хугацаанд аз жаргалтай амьдралдаа хүрэх болно хэмээн сургах юун.
Шороо нь дэлхийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг төдийгүй амьтай бүхний оршин тогтнох болон идэш тэжээлийн эх сурвалж, өөр дээрээ гишгэсэн амьтан бүрийн үнэрийг мөртэй нь хамт авч үлддэг нь хожим идчихээд идээгүй гэх, гишгэчхээд гишгээгүй гэх луйварчдаар дүүрсэн хорвоогоос хаширсандаа гэрчилгээ буюу баталгаа болгон авч үлддэг гэж таамаглая. Эдгээр шинжээрээ бусдаас ялгарна. 
Тэгвэл эцгийг хий, эхийг шороотой зүйрлэж болохгүй юу? болохгүй хэмээн зүтгэх нь хос бүр нь өөр өөрсдийн шинж чанараараа ялгагдаж байдаг.
 Амьдралын дөрвөн үндэс ус, агаар, шороо, гал  нь тоогоор  бол хоёртын хоёр хос, дөрөвтийн нэг хос маш энгийн мэт санагдавч цаад гүн утгыг ухвал хамгийн нарийн тухайлбал, бие биеэс ялгагдах шинжийн нэг нь  ус өндрөөс нам руу урсдаг, өвс ургамал эгц дээш ургадаг, амьтан бүхэн босоо байдаг учраас шороог эгц, гал өөдөөгөө асдаг, хий-юунд ч шингэх боловч хөндлөн чиглэлд илүүтэй тархдаг онцлогуудыг ашиглаж хүн, байгалийн үзэгдлүүдийн хоорондын шүтэлцээг тодорхойлдог аргын нэг нь зурхай билээ.
 Усыг шороонд, галыг хийд шингээвэл шороо ба хий гэсэн цааш үл хуваагдах, хүний  баруун зүүн хоёр талтай адил ганц хос үүснэ. Эндээс хий-гал махбодыг дагаж цагаан зурхай, шороо-усан махбодыг дагаж хар зурхай үүссэн байна. Энэ хоёр төрлийн зурхай нь эдгээр махбодын ижил ба ялгаатай шинжүүдээс урган гардаг. Тухайлбал: энэ дөрвөн махбод дээр огторгуйг нэмбэл цагаан зурхай гэнэ. Цагаан зурхайн хийг модоор, огторгуйг төмрөөр солисноор хар зурхай хэмээн нэрлэсэн нь хоёр төрлийн амьдрах орчин байна гэсэн нууц утга агуулагдаж байна.
Монголчууд хий махбодтой учраас цагаан зурхай нь илүүтэй тохирох тул гуравтын хосоор 12 жилийн зохицлыг авч үзье: тойрогт тэнцүү талт буюу зөв гурвалжинг хоёртын хоёр хосоор оройнуудын хооронд 30 градусын нум үүсгэж байхаар байрлуулж, жилийг хулганаар эхлэж оноовол доорх зураг гарна. Хос хуулиар сондгой тоог эр, тэгшийг эм тоо гэх ба үүнд харгалзан жилээ мөн эр эм гэж ялгана. Энэхүү дөрвөн гурвалжин буюу дөрвөн төрлийн махбод нь бие биеэсээ ялгагдах шинжэд тохируулан хүн төрлөхтөнийг хий, гал, ус, шороо хэмээх дөрвөн их гэр бүл хэмээн сэтгэвэл : Хулгана, луу, бич гурав зөв гурвалжинû гурван орой, тоогоор 1,5,9 буюу эр жил, ижил шинжтэй нэг бүлийг үүсгэж байгаа тул ивээл бөгөөд гал махбодоор төсөөлж, улаан өнгөөр дүрслэв. Энэ мэтчилэн үхэр, могой, тахиаг 2,6,10 буюу эм жил хэмээн шороон махбодоор, бор шараар, бар-морь-нохойг 3,7,11 буюу эр жилийг хий махбодтой, цагаан саарлаар, туулай-хонь-гахайг 4,8,12 буюу эм жилийг усан махбодтой учир хар хөх өнгөөр ялгаж үзүүлэв. Гурвалжины оройны эсрэг талын жижиг гурвалжин нь харш жилийг заана. Тухайлбал хулгана-морь, үхэр-хонь, бар-бич, туулай-тахиа, луу-нохой, могой-гахай харилцан харш жилүүд байна. Энэ мэтчилэн монгол зурхайн онолын үндэслэлийг нээж байна. Арван хоёр жилийн байрлал буюу дэс дарааг тогтоохдоо гурваар үелэсэн дөрвөн хос байхаар сонгосон нь 3 нь эр тоо, 4 нь эм тоо учраас энэ хоёрын эвцэлдүүлэг 12 гэсэн эм тоо байж. өсч үржинэ гэсэн мэт. Эр эмийн хослолоор хорвоо оршин тогтдогыг эсвэл 3 нь эр. 4 нь эм бол 5 нь хүүхэд нь байж таарах тул эцэг эх хүүхэд гурвын холбоо Пифагорын тоо буюу тэгш өнцөгт гурвалжины хуулинд захирагддагыг дахин батлаж байна. Ивээл гэдэг нь  ижил шинж давамгайлсан гэсэн утга агуулна, тухайлбал морь нохой хоёрын төл ямарч согоггүй төрдөг. Гэтэл хосууд хоорондоо эрс ялгаатай .


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats