Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Ялгагдахуй буюу хос хууль

Альваа санаанд оромгүй жижиг зүйл том нээлтийн эх сурвалж болдог, жижиг чулуугаар том чулууг доргиулахаас, том чулуугаар жижгийг доргиулж болдоггүйн сургамжаар ,,ялгагдахуй буюу хос хууль,, хэмээн сүржин нэрлэсэн ч байж магадгүй. Цоо шинэ юм бүхнийг хуучин мэдэж байсан мэдлэг дээр тулгуурлан тайлбарлаж байж олны хүртээл болгодог учраас ялгагдахуй буюу хос хуулийг тайлах нь:
I. Хүн-дуу аялаж ирээд, дуугаа хурааж буцдаг, инээлгэж ирээд, уйлуулж буцдаг нь эхнийх нь өөрийгөө гэсэн хувиа хичээсэн Би  бол хоёрдох нь бусдын төлөө гэсэн гадагшаа чиглэсэн  Би байдаг нь хүн энэ хоёр би-гийн дундаж дээр оршин амьдардагыг нотлож байна. Дотор нь задалбал юм бүхэн эхлэл төгсгөлтэй битүү гогцоо буюу тоогоор : 22=4 гэсэн хоёр хос байна.
Хүн нүцгэнээр хорвоотой мэндлээд, нүцгэн буцдаг нь хийж бүтээх, сэтгэхийн тулд төрдөг нь үнэн бололтой. Амьтан үр төлөөрөө өөрийгөө мөнхөлдөг бол хүн үр ачаараа төдийгүй хийж бүтээсэн бүтээлээрээ  мөнхөрдөг.  Хүн идэхийн тулд амьдардаг уу? Амьдрахын тулд иддэг үү? гэсэн асуулт урган гарна. Тэгвэл идэх нь амьдрахын нэр, амьдрах нь идэхийн нэр гэсэн хариулт тохирно. Эндээс нэг юмны хоёр тал гэдгийг батлаж байна. Хүн бие, сэтгэхүй буюу махбод, хийбод гэсэн хоёр бүлээс бүрддэг учраас оюуны болон биеийн хүчнийхээ хөдөлмөрөөр амьдарч, хөрөнгө хураадаг боловч түүнийгээ үр хүүхэддээ үлдээхийн тулд нүцгэн буцдаг. Хүний бүх эрхтэн нэг ба түүнээс дээш тооны хосууд байдаг : хамар нэг атлаа хоёр нүхтэй, ам гэхэд идэх уух, амтлах, амьсгаалах, дуу авиа гаргах гэсэн хоёр хос үүрэгтэй, гар хөл нь хоёрын хоёр хос атлаа хорин хуруу хумс нь тавтын найман хос, мэдрэхүйн таван эрхтэн, түүнийг дагаад нүүрийн таван булаг, таван цагаан(үс, яс, чөмөг, нугас, тархи) нь тавын хос биш үү. Доошоо харсан тав, хажуу тийш харсан дөрөв нийт есөн сүв гуравтын гурван хос, хүзүү хоёртын гурван хос, эсвэл гуравтын хоёр хос, шүд арван зургаатын хоёр хос, эсвэл хоёртын дөрвөн хос гэх мэтчилэн тоолж барашгүй хосуудын нэгдэл учраас ертөнцийн бүх юмс үзэгдэл заавал нэг нь нөгөөгөөсөө ялгаатай хосууд байдаг, үүнийг ялгагдахуй буюу хос хууль хэмээн нэрлэе. Хэдийн ч хос байсан хосуудын аль нэг нь үгүй болоход бусад нь нөхөж орлож чадахгүй, заавал түүгээр дутахыг ойлгоно. Хосуудын дотроос хамгийн бага хос хоёрын тоо учраас юм бүхний үүсэл хөгжлийн үндэс суурь нь болдог. Эндээс эцэг эхийн шүтэн барилдлагаар гуравдах хүүхэд төрдөг. Хоёроос нэг үүсдэг, нэгээс хоёр үүсдэг ийм бүтүү гогцоо юм хорвоо ертөнц. Байгалийн бүх хуулиуд тухайлбал, өртөнцийн таталцал, түлхэлцлийн хууль, энерги хадгалах ба хувирах хууль, цахилгаан соронзон оронгийн хуулиуд, механик, дулааны хуулиуд философын эсрэг тэсрэг, тооноос чанарт шилжих, үгүйсгэлийн үгүйсгэлийн зэрэг бүх хуулиуд нь энэ хос хуулийн тухайн тохиолууд юм.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats