Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Намтар түүх
Намтар
2011/02/27
         1945 оны намар Хонгор сумын бага сургуульд орсноор миний амьдралын зам шулуудаж, бага, бүрэн бус дунд сургуулийг Хонгор суманд дүүргэж, 
         1955 онд Сүхбаатар аймгийн 10 жилийн дунд сургуулийг
         1959 онд МУИС-г Физик-математикийн багш мэргэжлээр төгсөж, Физикийн тэнхимд багшаар ажлын гараагаа эхлэн, тус сургуулийг төрхөөс нь өнөөг хүртэл тасралтгүй 50-н жил багшилж байна.
         1979 онд Ленинградын Пальмиро-Толлятийн нэрэмжит Инженер-эдийн засгийн дээд сургуулийн эрдмийн зөвлөлд эдийн засгийн ухаанаар дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. дэлгэрэнгүй
    Бодол эргэцүүлэл
    Гэр нүүдэлчдийн сонгомол сууц, гэрт амьдрах нь хоцрогдол биш
    2011/08/23
    Монгол гэр үдээрийн хүчээр хүчтэй цасан болон шороон шуурга, аадар бороо, усны үер, бага дунд зэргийн балын газар хөдлөхөд ч унадаггүй нь гайхамшиг, ийм холбоосыг нано технологиор ч өнөөдөр хүн төрлөхтөн бүтээж чадаагүй байна.


    дэлгэрэнгүй
    Монгол бөхийн үүсэл, хөгжил
    2011/05/09
    Баавартангууд Монголын түүхийн цагааны нь харлуулж бузарлаад хоцрогдсон бүдүүлэг Монгол хэмээн 20 жил цоллоод, залуучуудын тодорхой хэсгийг өөрийгөө шүтэн биширгэгч болгон хувиргаж чадлаа. Эртний Монголчууд бөх, морь, сур, шагайг эс тооцвол нийтийн биен тамир спортын тухай ойлголтгүй мэтээр бичих юм Залуучуудаа: Энэ дотор чинь суурингийн бүх спорт багтана. Морь унадаггүй, барилдаггүй хүүхэд байгаагүй нь нийтийн биен тамир, спорт тоглоомууд цөм нүүдэлчдээс гаралтай. Жанжин Сүхбаатарын Морин сургууль хэмээн монголын цэргийн түүхэнд мөнхөрсөн цэргийн бие бялдаршуулах спорт, морины хар хурдаар уураг, малгай шүүрэх, бургас цавчих, эмнэг сургах , морины хурдаар, өртөөлөн чоно авлах, морины давхил дунд морь солих, морь уураглах, морин дээрээ ямааны арьс булаалдах зэрэг спорт-урлаг дэлхийн аль ч улс оронд үгүй биз ээ. Суурин иргэншлийнхэн биеэ бялдаршуулах амьдралын шаардлагаар нүүдэлчдийн дээр дурдсан хөдөлгөөнт спорт-урлагыг нутагшуулж спорт тоглоомуудыг үүсгэсэн юм. Чингис хааны үед мориныхоо давхиан дунд нум сум харвах, шүүрэх спорт-урлаг ... худэлгэрэнгүй
    Эрдэмтэн мэргэд, багш, шавь нарын сэтгэлийн үг
    2011/02/27
       Х. Сүхбаатартаа!
    Газар дээр төрсөн хүн байна
    Галдээр буцалсан “дөл” байна
    Тэнгэрт тулсан эр байна
    Тэнэгийг мундсан ухаан байна
                  Багш Т. Цэдэв    1994.12.13 (Баасан)
                  Багшдаа!
    Угаасаа бол Тоо-Физикч Сүхбаатар
    Одоо бол ТОЭ-ийн Сүхбаатар
    Түмэн шавь нартаа Эрчим хүчний Мунабаатар
    Төрсөн нутаг нь Сүхбаатарын Сүхбаатар
                 1987 оны төгсөгч шавь Г. Бэхбат
                 Багш та
    Ялгагдахуй буюу хос хуулиараа удирдана Багш та
    Гэр бүлийн математик загварчлалаараа хөтлөнө Багш та
    Малдаа хөтлөгдөж, малынхаа хэлээр сударчилна Багшаа!!!
    Энэ өдрийн ерөөл бат орших болтугай
    Эрдмийн охь нээлт нь ариун байх болтугай
    Эрдэмтэн багш, шавь инженерүүдийн оюун цэлмэг байх болтугай
    Эхнэр хүүхдийнхээ хайранд эрдэнэ сувд шигтгэн жаргах болтугай.
                2009,01,24.  Б. Онх, Б. Дудаарийдэлгэрэнгүй
    Таамаглал шинжлэх ухааныг хөгжүүлэх анхны алхам
    2011/02/27
    Хүний амьдралд гашуун юм их тохиолдоно шүү түүнийг бие, сэтгэхүйн тэвчээрээр л давдаг юмаа даа гэж бодогдоно. Их, дээд сургуулийн багш нар сургаж хүмүүжүүлэхийн зэрэгцээгээр эрдэм шинжилгээний ажил хийж, улс нийгэмдээ хувь нэмрээ оруулах ёстой. Тэхээр миний судалгааны ажлын гол үр дүн таамаглал дэвшүүлж түүнийг математикийн ухаанаар батлахад оршиж байснаас таамаглалын тухай хэдэн үг хэлхэе.дэлгэрэнгүй
    Монгол малын шинж
    Эцэг мал тавих хүндэтгэлийн ёслол
    2011/03/07
    “Эцэг малыг сүргийн манлай” гэдэг нь сайн нь сайны, муу нь муугийн манлай гэсэн хоёрчилсан утгатай. “Эцэг мал сүргийн талч” гэдэг нь аливаа ажлыг зөв эхлэвэл гүйцэтгэлийн тэн хагастай тэнцдэгтэй утга нэг буюу эцэг мал эх малаас заавал илүү гэсэн утга илэрхийлж байна. “Сайн хүний үр, сүүт гүүний унага” ч гэдэг. Бас сайн гүүтэй байж, сайн адуутай болдог зэрэг сургаалуудаасдэлгэрэнгүй
    Эцэг малын ороо орохын өмнөх ба дараах зан үйл
    2011/03/07
    Харах, үнэрлэх, амтлах, сонсох, сэтгэх гэсэн мэдрэхүйн таван эрхтнээ зэрэг идэвхтэй ажиллуулж байж л амьдардаг малыг бэлчээрийн мал гэнэ. Агаар, ус, хоол тэжээл, хөдөлгөөн, сэтгэхүйн таван хоол нь дөрвөн улиралаа даган зэрэг өөрчлөгдөж байдаг учраас суурин малаас мах, сүүний чанар эрс ялгаатай, эмчилгээний чанар давамгайлж байдгийг орчин үеийн хүн төрлөхтөн бүрэн ойлгохгүй байна.дэлгэрэнгүй
    Малын ашиг тус
    Малын бүтээгдэхүүнийг эмчилгээний зориулалтаар хэрэглэж ирсэн өв сангаас
    2011/03/07
    Монгол хүн хий махбодтой учраас хийрхэх, бам чийгтэх, хийрхснээс сэтгэл мэдрэлийн өвчтэй болох зэрэг бусад үндэстэнд байдаггүй олон өвчнийг хонины мах, шөлөөр эмчилдэг.дэлгэрэнгүй
        Бүтээгдэхүүн хийх
          Дарс хийх
                Ургуулах
                Монголын бэлчээрийн таван эрдэнэ мал дэлхийн хамгийн эрчимжсэн мал мөн
                2011/03/07
                “Монголчуудын хүн нэмэгдвэл, хүнс нэмэгдэнэ” хэмээн сургаж, олон хүүхэдтэй айлыг өнөр баян, олон малтай айлыг дунд баян, хатуу болон үл хөдлөх эд хогшилтой айлыг адгийн баян гэж нэрлэвэл малчин-мал-бэлчээр гурвын зохистой харьцааг тодорхойлж байна. Эндээс хүн байж мал байхаас мал байж хүн байдаггүй нь малчин мал гэсэн дарааллыг зааж байна. 
                дэлгэрэнгүй
                Малчин-мал-нохой гурав хийбодоор холбоотой
                2011/03/07
                Монгол улс нүүдлийн соёл иргэншлээ хадгалсаар, суурин соёл иргэншил туйлдаа хүртэл хөгжсөн дэлхийн улс түмэнтэй мөр зэрэгцэн ХХ1-р зуунд шилжин орсон дэлхийн цорын ганц орны хувьд улсынхаа цаашдын хувь заяаг тодорхойлох, нэн даруй шийдвэрлэвэл зохих үй түмэн асуудал хариу хүлээж байнаа. Үүний нэг нь бэлчээрийн мал аж ахуйн хувь заяаны асуудал билээ.
                НСИ-ийн тухай ойлголт хүн төрлөхтний түүх болон үлдсэн, гэтэл ССИ нь туйлдаа хүртэл хөгжсөнч, үхлийн ирмэгтээ тулсан учир одоо хайчих вэ? гэдэг асуудал дэлхийн дэвшилтэт хүн төрлөхтний санаа зовоосон асуудал болоод эцсийн зөв  шийдлийн төлөө эрдэмтэн мэргэд ухаан бодлоо уралдуулж буй цагт амьдарч байгаа нь бидний хувьд бахархал билээ.дэлгэрэнгүй
                  Хэрэглэх
                             
                        PMS.MN
                        Developed by: miniCMS™ v2
                        Web stats